Гадаад валютын албан нөөц дахин $4.5 тэрбум давжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Гадаад валютын албан нөөц дахин $4.5 тэрбум давжээ

Гадаад валютын албан нөөц дахин $4.5 тэрбум давжээ

2021 оны хоёрдугаар сарын эцэст Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.5 тэрбум ам.доллар давсныг Монголбанкны шинээр гаргасан статистик мэдээллээс харж болохоор байна.

Валютын нөөц өмнөх сараас 3.33 хувь өсч, түүхэн дээд хэмжээндээ дөхжээ. 2020 оны эцэст ГВАН 4.5 тэрбум ам.доллар давж түүхэн дээд хэмжээнд хүрснээсээ хойш нэгдүгээр сард бага зэрэг буураад байсан бол  хоёрдугаар сард ийнхүү дахин өссөн байна. Өнгөрсөн онд валютын нөөцийн хэмжээ нэмэгдэхэд үнэт металл худалдан авалтын хэмжээ 23 тн давж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн нь голлон нөлөөлсөн гэж  Монголбанкнаас мэдээлж байсан.

Гадаад валютын албан нөөцийн хэмжээ нэмэгдэх нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үздэг.

Хамгийн сүүлд олон улсын үнэлгээний Moody’s агентлаг  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг”-өөс “тогтвортой” болгож ахиулсны дээр 2021 онд ГВАН 4.6 тэрбум ам.долларт хүрч өснө гэсэн таамаг гаргаад байна.

Валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ сүүлийн саруудад төгрөгийн ам.доллартай тэнцэх албан ханш тогтвортой байна. Тухайлбал он гарснаас хойш төгрөг 0.01 хувиар чангараад байгаа юм. Мөн төлбөрийн тэнцэл хоёрдугаар сарын эцэст 7 сая ам.долларын ашигтай гарчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж