Японы эрдэмтэд унасан, гэмтсэн ясан шүдийг дахин шинээр ургуулах эм бүтээж, түүнийгээ хөгжүүлж эхэлжээ.
Хүн төрөлхтөнд ясан шүд амьдралд нэг удаа л ургадаг ч хөгшрөлт, золгүй явдал, арчилгаа муу зэргээс болон гэмтэж, унаж, авахаас өөр аргагүй болдог билээ. Гэвч шүдний эмчилгээ олон улсад өндөр үнэтэй байдаг хэрнээ ямар ч эмчилгээ гэмтсэн, унасан шүдийг анхных шиг нь болгон сэргээн засч чаддаггүй нь харамсалтай.
Тиймдээ ч олон хүн хиймэл шүд зүүх, имплант хийлгэх зэргийн оронд шүдээ шинээр ургуулж болдог болоосой хэмээн мөрөөдөх үе бий. Тэгвэл Киото их сургууль, Фүкүй их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг дээрх мөрөөдлийг бодит болгохоор ажиллаж эхэлжээ.
Тэд судалгааныхаа явцыг Science Advances сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд тус нийтлэлээс харахад умайн мэдрэлтэй холбоотой USAG-1 генийн эсрэг биет шүдний ургалтыг өдөөх чадвартай бөгөөд үүнийг төрөлхийн шүдний агенезис эмгэгтэй хулганууд дээр туршсан байна.
Тайланд “Туршилтын үр дүнгээс харахад USAG-1 ген шүдээ алдсан зэрлэг хулганууд болон төрөлхийн эмгэгтэй хүлгануудын шүдний нянгийн болзошгүй хөгжлийг саатуулах замаар шүдний тоог хянадаг болох нь ажиглагдсан”хэмээн дурджээ.
Насанд хүрсэн хүнд 32 шүд байдаг ч дэлхийн нийт хүн амын 1 орчим хувь нь төрөлхийн эмгэгээс шалтгаалан түүнээс олон, эсвэл цөөн шүдтэй байдаг гэнэ. Эрдэмтэд үүнийг дээрх судалгаатай холбон тайлбарлаж, хүний шүдний тоо, ургалтыг ижил ген хянаж байгаа хэмээн үзжээ.
Киотогийн их сургуулийн анагаах ухааны дээд сургуулийн ахмад багш, судалгааны тэргүүлэгч Кацү Такахаши “USAG-1 генийг дарангуйлах замаар шүд ургалтыг өдөөж болно гэдгийг бид эртнээс гадарлаж байсан. Гэвч клиникийн түвшинд бид тус генийг хэр их дарангуйлах нь ямар ч асуудалгүйгээр шүд ургуулах вэ гэдгийг бид тодорхойлж амжаагүй байна” хэмээн ярьжээ.
Эрдэмтдийн бүтээсэн шүд ургуулах эмийн туршилт хулгана дээр амжилттай болсон тул туршилтын биетийг томруулан өмхий хүрэнд туршиж эхэлсэн байна. Такахаши “Ихэнх сүүн тэжээлтнүүд хүнийхтэй төстэй амны бүтэцтэй байдаг. Тиймээс бид цаашид шинээр бүтээсэн эмээ гахай, нохой зэрэг амьтдад турших төлөвлөгөөтэй байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ