Германчууд Бейрутын боомтыг сэргээн босгох санал дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Германчууд Бейрутын боомтыг сэргээн босгох санал дэвшүүлнэ

Германчууд Бейрутын боомтыг сэргээн босгох санал дэвшүүлнэ

Герман дараа долоо хоногт Ливаны эрх баригчдад санхүүгийн уналтаас сэргийлэх чадвартай засгийн газар байгуулахыг уриалан Бейрутын боомтыг сэргээн босгох хэдэн тэрбум ам.долларын саналыг танилцуулна хэмээн албаны хоёр ч эх сурвалж мэдээлжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард тус боомтод хадгалагдаж байсан их хэмжээний бодис дэлбэрч, ойр хавийнхаа бүх барилгуудыг сүйтгээд зогсохгүй 200 хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн билээ. Болсон явдлаас болж Ливанд 1975-1990 онд үргэлжилж байсан иргэний дайнаас хойш тохиолдоогүй их хямрал нүүрлэсэн юм.

Германы саналын талаар сайн мэдэж буй хоёр ч улстөрчийн хэлж байгаагаар Бейрутын боомтыг сэргээн босгох ажилд Герман, Франц хоёр тал өрсөлдөж байгаа аж. Түүнчлэн Германы тал ослын газрын ойр орчныг цэвэрлэх, сэргээн босгох ажлын зардлыг Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран гаргахаар тохиролцсон бөгөөд саналаа энэ сарын 7-нд Ливаны эрх баригчдад танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн хоёр эх сурвалжийн нэг нь дээрх төсөлд 2-3 тэрбум евро төсөвлөгдсөн гэжээ. Түүнээс гадна Ливаны эрх мэдэл бүхий албан тушаалтан дээрх мэдээллийн үнэн болохыг баталсан байна.

Дээрх хоёр эх сурвалжийн хэлснээр тус саналыг хэрэгжүүлж эхлэхийн тулд Ливаны улс төрийн элитүүд эхлээд олон улсын санхүүжилтийг зөв зарцуулдаг, авлига, хээл хахуулийг үндсээр нь арилгасан засгийн газар байгуулахыг зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд тэгснээрээ Бейрутын боомтыг сэргээн засварлуулах, олон улсаас мөнгөн тусламж авах эрхтэй болох аж.

Германы төлөвлөгөө дайны дараах сэргээн босголтын аргаар хэрэгжих бөгөөд зөвхөн боомтыг биш эргэн тойрны 100 гаруй га газрыг дахин төлөвлөх гэнэ. Зарим эх сурвалжуудын мэдээлсэнчлэн төлөвлөгөөний төсөвт 5-15 тэрбум ам.доллар бий бөгөөд 50 мянган ажлын байр шинээр бий болох боломжтой аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж