Covid-19: 486 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Covid-19: 486 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барав

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, April 1, 2021

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.04.02/ ээлжит мэдээллээ хийж байна.


Сүүлийн 24 цагт 11876 сорьцод шинжилгээ хийхэд 486 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ халдварын 484 нь дотоодоос бүртгэгдсэн бол 391 нь Улаанбаатар хотын иргэдээс, үлдсэн 93 тохиолдол орон нутгаас илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 8788 болсон аж. Мөн Covid-19 халдвар авсан байсан хоёр эмэгтэй нас баржээ. Нарс барсан иргэд нь 58, 66 настай байжээ.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19 халдвараар нас барсан иргэний тоо 10 болж байгаа аж.

Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд

  • Сэлэнгэ аймагт-16
  • Дархан-Уул аймаг 15,
  • Орхон аймаг-17,
  • Төв аймаг-26,
  • Хөвсгөл аймаг-2,
  • Булган аймагт-1
  • Ховд аймагт -19

Сүүлийн 24 цагт хоногт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо. Харин 58 болон 66 настай хоёр эмэгтэй Covid-19-ийн улмаас нас баржээ. Ийнхүү нас барсан хүний тоо 10 боллоо.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Улсын хэмжээнд 1990 хүн Covid-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  •  1713 хүний бие хөнгөн
  •  232 хүний бие хүндэвтэр
  •  37 хүний бие хүнд
  •  8 хүний биеийн байдал нэн хүнд байна.

ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.БУЯНТОГТОХ:

Өнөөдрийн байдлаар 16 аймагт Covid-19 халдвар батлагдсан байна. Тухайн аймгуудад эм эмнэлгийн хэрэгслүүдийн нөөц бүрдүүлэх, шаардлагатай хангалтыг өгөх зэргээр холбоотой ажиллаж байгаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.БОЛДМАА:

-Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10876 иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан.  Харин хөдөө орон нутагт нийт 1364 хүнийг хамруулснаар нийт 14408 иргэнийг дархлаажуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 323690 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна. Зорилтот бүлгийн 6 хүн тутмын нэг нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Дархлаажуулалтын татан авалт хэвийн үргэлжилж байна.

Хорих 461-р ангид 120 гаруй хүн халдвар авсан нь батлагдсан

Мэдээллийн дараагаар албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцин хийлгэсэн хэдэн хүнд халдвар илэрсэн бэ?

-ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Одоогийн байдлаар вакцин хийлгэсэн 532 хүн халдвар авсан байна. Тэд дархлаажуулалтад хамрагдсаны дараа халдвар хамгааллын дэглэм сахиагүйгээс халдвар авсан гэж үзэж байгаа. Дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсанаас 14 хоногийн дараа бүрэн дархлаа үүсдэг тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй.

-Вакцин хийлгэхэд PCR шинжилгээний бичиг шаардахгүй мөн шалгахгүй байгаа. Хэрвээ халдвар авсанаа мэдэлгүйгээр вакцин хийлгэвэл яах вэ?

Халдвар авсан ч шинж тэмдэггүй үедээ вакцин тариулсан тохиолдолд сөрөг нөлөө үзүүлэх үү, үгүй юу гэдэг талаар судалгаа байхгүй. Тухайн иргэд вакцинд хамрагдаж болно. Иймд иргэд дэглэмийг чандлан сахих хэрэгтэй.

-Монгол Улсад Covid-19-ийн халдвар авч эдгэрсний дараа дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн үү?

-Эдгэрч гарсан иргэдэд давтамжтай хяналт тавьдаг. Эдгэрч гараад дахин халдвар авсан иргэн байхгүй.

-Ойрын хавьтал болсон хүмүүсээс хэдэн өдрийн дотор шинжилгээ авч байгаа вэ?

-Ойрын хавьтлын иргэдийг өрхийн эрүүл мэндийн төв хариуцаж байгаа. Тухайн иргэдээс гурав хоногийн дотор очиж шинжилгээ авч байгаа. Мөн нууц үеийн хугацаанаас хамаарч дахин зургаа дахь хоногт шинжилгээг авч байна.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 461-р ангид хэчнээн хүн халдвар авсан бэ?

-Тус хорих ангиас 120 гаруй хүн халдвар авсан нь батлагдсан. Хавьтлуудыг тодорхойлж шинжилгээг авч байгаа. Халдвар авсан иргэдийн 83 хувийнх нь биеийн байдал хөнгөн байна.

-Улаан бүс рүү иргэн нэвтэрч өвчтөн эргэх журам хэзээ батлагдаж, хэрэгжиж эхэлсэн юм бэ?

-ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: Улаан бүс гэдэг нь халдвартай бүс. Өмнө нь ч ийм журам байсан. Одоо энэ журам хэвээрээ байгаа. Эмч эмнэлгийн ажилтан уг бүс рүү ороход ямар хамгааллын хувцас хэрэглэх, ямар дэглэм барих зэргийг журамласан байдаг. Эмч ажилтан, сахиурт ингэж үйлчилнэ гэсэн тусгайлсан журам байхгүй. Өмнө нь ч энэхүү нэвтрэх журам байсан юм.

-Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд юунд анхаарах вэ?

-Халдвартай гэдэг нь батлагдсан тохиолдлуудад мессеж очиж байгаа. Уг мессежээр очсон линкээр дамжин орж, заавар зөвлөмж авах бүрэн боломжтой. Мөн өөрийн биеийн ерөнхий байдлыг үнэлэх боломжтой. Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд томуугийн үеийн эмчилгээтэй төстэй эмчилгээг гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж