АНУ-Мексикийн хил дээр хүүхдүүдийг хашаа давуулан шидэж буй бичлэг Америкийн хэвлэлүүдээр цацагджээ. Тодруулбал, тав болон гурван настай хоёр эквадор охиныг хууль бусаар хил нэвтрүүлэгчид шөнийн цагаар хоёр улсыг заагласан 4.2 метрийн өндөр төмөр хашаан дээгүүр давуулан шидэж буй нь АНУ-ын гааль, хилийн хамгаалалтын албаны камерт бичигдсэн байна.
Бичлэгт хоёр эрэгтэй харагдах бөгөөд нэг нь хашаан дээр сууж байгаад охидыг нэг нэгээр нь өндрөөс шидэж буй нь дүрслэгджээ.
Дээрх хоёр охиныг АНУ-ын хилийн харуулын алба хаагчид аварч, Нью-Мексико мужийн Санта Тереза дахь эмнэлгийн үзлэгт оруулж хамгаалалтад аваад байгаа аж. Тус улсын албаныхан хууль бусаар хил давуулагч этгээдүүдийг олж тогтоохоор ажиллаж байгаа юм. Одоогоор АНУ-ын Засгийн газрын хамгаалалтад 17 мянга гаруй хүүхэд байгаа гэж албаны хүн мэдээлжээ. Өдөрт дунджаар 500 орчим хүүхэд харгалзах хүнгүйгээр АНУ-ын хилээр нэвтэрдэг гэж албаны эх сурвалжид дурдсан байна.
Эх сурвалж: Al Jazeera8, BBC
Saran 2021-04-02 66.181.189.173
Хүүхдүүдээ бусад орны ханаар шидэж арай дээр нийгэм орчинд өсгөхөөр явах байхдаа. Яг үнэнийг хэлье! монголчууд энэ янзаараа хулчгар, харанхуй бүдүүлэг, хоосон их мэдэгч, архичин хүчирхийлэгчид хэвээрээ байвал удахгү энэ улс азийн мексик болоод газрын хөрснөөс арчигдана
Саран 2021-04-02 66.181.189.173
Комментуудыг уншаад л монголчууд мэдлэггүй тэнэг гэдэг нь харагдаж байна. Ээж аав юмуу хүүхдүүдийг нь авах хүмүүс хананы цаана нь хүлээж бгаа. Хана давуулж бгаа хүн рдөө л үүргээ биелүүлж бна. Хамгийн инээдтэй нь хаа бсан гадаад хүүхдүүд биш өөрсдийн улсын хүүхдүүдддээ анхаараач! өдөр бүр мөөмнөөсөө гараагүй бяцхан охидыг хөвгүүдийг хүчинддэг хэрэг гарч бхад хөөрхий гэж ирээд л эквадор хүүхдүүдийг өрөвдөж бхын малнуудаа. Энэ янзаараа хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарсаар бвал бид ч удахгүй хүүхдүүд
Зочин 2021-04-02 66.181.184.220
Бүр аймар тархийг нь савтал шидсэн юм шиг бичхиймаа. Зайлуул аятайхан газар амьдруулах гээд л ийм замыг сонгосон байх. Хашаан дээр байгаа хүн чадахаараа л доошилж зөөлөн буулгахыг хичээж байна шд
ддл 2021-04-02 202.21.98.236
АНУ ын хойд талд Канад гэдэг улс бий. АНУ ын хөгжлөөс хамгийн ихээр хожиж буй улс ба тэд хэзээ ч ингэж цагаачлахгүй. Харин дэлхийн нөгөө талд Хятад гэдэг улсын хойд талд Монгол гэж улс бий. Тус орны хөгжлөөс хамгийн багаар хүртэж буй улс гэж албан ёсоор зарлагдсан. Монголчууд хүссэн, эс хүссэн хамаагүй яг Азийн Мексик болчихлоо л доо. Үнэхээр харамсалтай. Тэнэг ард түмэнд ирээдэй байдаггүй аж. Дандаа хулгайч, хуурамч хүмүүсээ шилж сонгодог боловч эрдэмтэй мэдлэгтэйгээ урвагч гэж ялладаг.
Зочин 2021-04-02 202.9.46.36
Ээж аав нь холоос харж байдаг байхгүй юу. Хилийн эргүүлийг жоохон харж бгаад авчихна. Энэ удаа эргүүл шуурхайлж түрүүлээд авчиж. Үр хүүхэдтэйгээ хамт амьдарч, арай дээр орчинд хүүхдээ өсгөх, сайхан амьдрах гэсэн хүмүүс хүүхдээ авчруулж бгаам
Зочин 2021-04-02 103.229.123.244
Мексик улс Америкыг салалгүй дагаж ардчилал эрх чөлөөний замаар замнаад 200 гаран жил болж байгаа юм билээ.Заримдаа Америкын бүрэлдэхүүнд ч багтаж байсан.Одоо бол улс орон яаж дампуурч завхарч замбараагүйтэж болдогийн сонгодог үлгэр загвар болж байгаа орон. Манай ардчилал эднийхтэй тун адилхан !
Зочин 2021-04-02 202.21.104.2
хашаа давуулж шидсэн, өндрөөс шидсэн гэдэг чинь шаааал өөр утга шүү. Өндрөөс буюу 4.2 м-ээс доош унагасан байна. Аль болох зөөвлөн унагахын тулд дээд хүн аль болох доошилж өгчээ.
Зочин 2021-04-02 202.70.34.38
тийм ч өндрөөс шидээгүйл байна ш дээ.
Зочин 2021-04-02 202.21.107.88
Азтай хүүхдүүд юм. Хүний эрх чөлөө дээдэлдэг гэдэг газар нь ядаж асрах газартаа аваачих байлгүй. Мексик ч хар тамхи хулгай хүчин дээрэм дүүрсэн орон биз. Америк нь арай л дээр байдаг байх л даа зайлуул.
зочин 2021-04-02 64.119.27.132
Ийм хүн-хогнууд алсуураа өөдөлдөггүй жамтай л даа.
Мэдээж муу, гэхдээ 2021-04-02 69.197.191.214
Бусдын зовлонг мэдэхгүй битгий дураараа муулж бай лдаа. Латин америк гэмт хэрэг хүчирхийлэл дэндсэн газар, эцэг эх нь бодвол аргаа бараад ингэдэг байх, ямар ч шалтгаан байж болно. Мексикийн картелууд бол хүмүүсийг бөөнөөр нь тамлаж алаад булчихдаг л улс шүү дээ. Хэдэн жилийн өмнө ойрх дорнодод эцэг эх нар нь хүүхдүүдээ лалын улсынханд тамлуулахгүйн тулд өөрсдөө хаднаас шидэж алж байсан
Зочин 2021-04-02 203.91.118.150
Эвий дээ. Ямар муухай хүүрнүүд вэ. Ийм муу юмнууд үхэж далд ороход яанаа.