300 мянга гаруй иргэнээ Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна | News.MN

300 мянга гаруй иргэнээ Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна

300 мянга гаруй иргэнээ Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна

Улаанбаатар хотод өчигдөр /2021.04.01/ дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллажээ.  Нийслэлд 10876 иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна.  Харин хөдөө орон нутагт нийт 1364 хүнийг хамруулснаар нийт 14408 иргэнийг дархлаажуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 323690 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна.

Харин өнөөдөр /2021.04.02/дархлаажуулалтын 40 цэг ажиллах юм. Иргэд өөрийн оршин суух харьяа дүүрэгт ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой.

Мөн өнөөдөр нийслэлд Covid-19-ийн шинжилгээ авах 11 цэг ажиллана. Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд зайлшгүй шаардлагатай /яаралтай эмнэлэгт хэвтэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох гэх мэт/ иргэдэд үйлчлэхээр болжээ. Бусад тохиолдолд иргэд eruul.gerege.mn-ээр цаг авч, шинжилгээнд хамрагдах юм.

Ц.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Түвшин 2021-04-02 103.212.116.102

Тууштай хийхж байгаад баяртай байна…

Avatar

Зочин 2021-04-02 202.55.188.110

Хотын захаар ухсэн хумуусээ хийгээд шатааж булах гунзгий нухнууд л олныг ухаж бэлдэх хэрэгтэй дээ. Ямар ч бэлтгэлгуй МАНгар ядаж нухнуудээ бэлдчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж