Амралтын өдөр хөдөлгөөн хязгаарлахгүй | News.MN

Амралтын өдөр хөдөлгөөн хязгаарлахгүй

Амралтын өдөр хөдөлгөөн хязгаарлахгүй

Амралтын өдөр хөдөлгөөн хязгаарлахгүй

Засгийн газар, Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.

Энэ талаар нийслэлийн Онцгой комиссоос тодруулахад “Нийслэлийн Онцгой комиссын шийдвэр хараахан албажаагүй байна. Бидэнд мэдэгдэл ирчихсэн байна. Хатуу хөл хорио тогтоох шийдвэр гараагүй учраас автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг амралтын өдрүүдэд хязгаарлахгүй.

Иргэд, аж ахуй нэгжүүдээс халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллахыг шаардаж байгаа. Худалдааны томоохон захуудыг амралтын өдөр ажиллуулахгүй. Ажлын өдөр оройн 20.00 цаг хүртэл ажиллана. Хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байгаа бол хот руу ороход аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэж нэвтрүүлнэ” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Чимгээгээс худалдаа, үйлчилгээний газруудын талаар тодруулахад “Улсын онцгой комиссын 01 дүгээр тогтоолыг үндэслэж, өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамж гарах байх. Уг захирамжид хэчнээн худалдаа, үйлчилгээний төв амралтын өдрүүдэд ажиллахгүй байх тоо нь тодорхой болно. Тогтоол дээр байгаа "Нарантуул", "Хархорин", "Барс", "Хүчит шонхор", "Нарантуул-2" зэрэг томоохон зах амралтын өдөр ажиллахгүй. Харин ажлын өдрүүдэд 30 хувиар ажиллана” гэсэн юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАРУУД

  • Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,
  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх (Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх),
  • "Нарантуул", "Хархорин", "Барс", "Хүчит шонхор", "Нарантуул-2" зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах (Амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах),
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

ТОДОРХОЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЧИГЛЭЛҮҮД
 

  • Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх,
  • 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах,
  • Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхжүүлэх,
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах,
  • Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах,
  • Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах,

ТАНДАЛТ СУДАЛГАА, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

  • Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх,
  • Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц (Эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг) хүргэх,
  • Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих,
  • Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах,
  • Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах,
  • Тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах,
  • Дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг (Эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид) дархлаажуулах,
  • Долдугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

discrimnation 2021-04-02 202.126.90.6

60-aas deesh nasnii ahmaduudiig gerees garahgui gedeg teneg yriag ymar mal gargasan vre

Avatar

Т1үүд 2021-04-02 202.9.40.177

үсчин гоо сайхныг мөн ч их боомилох юм даа. Халдвар тараах эрсдэлтэй ч гэх шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж