"10 саяас дээш төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг өгөхгүй" | News.MN

"10 саяас дээш төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг өгөхгүй"

"10 саяас дээш төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг өгөхгүй"

"10 саяас дээш төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг өгөхгүй"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар өнөөдөр /2021.04.02/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр Цар тахлын хуульд боловсролын салбартай холбоотой гурван заалт бий. Нэгдүгээрт, өмчийн хэлбэр үл харгалзан  бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын болон дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах.  Хоёрдугаарт, хичээлийн хоцрогдлыг арилгах, гуравдугаарт хичээлийг танхимаар бус цахимаар зохион байгуулсан тохиолдолд сургалтын чанарыг алдагдуулахгүй байх чиглэлийг Засгийн газраас өгсөн. Тиймээс бид  их дээд сургуулиудын төлбөрийн уян хатан нөхцөлөөр  сар бүр төлбөрөө авч байх, хичээл сонголт баталгаажуулахад урьдчилсан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх, дотуур байрны төлбөрийг буцааж олгох гэсэн чиглэлээр журмын хэрэгжилтийг хангаж ажилласан.

Монгол Улсад  өнөөдрийн байдлаар  88 их дээд сургуульд  147293 оюутан суралцаж байна. Үүнээс 20863 суралцагч сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээлэнд хамрагдсан.  Хувийн сургуульд суралцаж байгаа 9700 суралцагчдад  50-100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Нийт 71 дотуур байранд  11359 оюутан амьдарч байна. Үүнээс дотуур байрны төлбөрөө сургалтын төлбөрийн  хөнгөлөлтөд шилжүүлсэн 1100 хүүхэд байгаа бөгөөд төлбөрөө 2567 хүүхэд буцааж авсан. Төлбөрөө дараагийн улиралд шилжүүлсэн 4642 хүүхэд байна.

Ерөнхий боловсролын өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Үүнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургууль хамаарна. Хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Улсын хэмжээнд 5-10 сая төгрөгийн төлбөртэй 24 сургууль бий. Таван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохдоо  цахим хичээлийн ирцийн гүйцэтгэлийг яам хянах, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайланг авах, ерөнхий боловсролын сургуулийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэнэ.

Таван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудтай Covid-19 халдвар гарахаас өмнөх сургалтын төлбөрөөс таван хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн. Учир нь, төрөөс өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургуулиудын  цахилгааны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл хөнгөлсөн. Энэ нь төлбөрөөсөө хамаараад нэг сурагчид  100-300 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Төр дээрх хөнгөлөлтийг үзүүлсэн учраас төлбөрөө хөнгөлөх тохиролцоонд хүрсэн.

Шинэ журам батлагдсанаар өмчийн хэлбэр харгалзахгүй бүх сургуулиудад дараах журмыг хүргэсэн. Үүнд

  • Их дээд сургууль, коллежийн оюутнаас урьдчилсан төлбөр авах шаардлага тавихгүй байх,
  • Анги дэвших болон төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалт, хичээл сонголтыг цуцлахгүй байхыг үүрэг болгосон,

Тиймээс хичээл танхимаар эхэлсэн тохиолдолд  хичээл сонголтоор  барьцаалж сургалтын төлбөрийг авдаг тогтолцоо өөрчлөгдөнө. Хэрэв дээрх журмыг биелүүлээгүй зөрчсөн ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад Боловсролын яам хатуу хариуцлага тооцно. Хувьсах зардлыг нь өгөхгүй. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцална. Журам зөрчсөн сургуулийг эцэг эхчүүд яаманд мэдэгдэх хэрэгтэй.

Хичээлийн хоцрогдол их байгаа учраас 5, 9, 12 дугаар ангийн хүүхдүүдэд түлхүү анхааран ажиллахаар болсон ба танхимаар давтлага хийхээр болсон. Мөн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд IELTS, TOEFL-н шалтгалт өгөх нөхцлийг бүрдүүлнэ. 

Өнөөдөр 88 их сургуульд 3300 хөтөлбөр байдгаас магадлан итгэмжлэсэн нь цөөхөн. Сургуулиуд кредитээ шилжүүлж ажиллахаар болсон. Энэ жилийн хувьд сургуулиуд өмнөх шигээ оюутнуудаа авна. Өөрчлөлтөд бэлтгэл хэрэгтэй учраас үе шаттайгаар явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-02 192.82.68.208

Файзер компанийн вакцин 12-16 насныханд 100% үр дүнтэй ба найдвартай гэсэн үр дүн гарчээ. Иймд энэ насны хүүхдүүдээ Файзер вакцинаар дархлаажуулж болохгүй юм болов уу? Хүүхдүүд манай ирээдүй шүү дээ, сайдаа. Боломжтой орлоготой нь төлбөртэй хийлгүүлж болно шүү дээ. Боломжгүй бүлгийнхэнд нь ЭМД сангаас тусламж үзүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажил зохион байгуулахгүй улиг домог болсон урсгал зардал гэх мэтийн юм яхираас өөр ажил хийдэггүй ажилтнуудаа яамнаасаа хөөж явуулаачээ.

Avatar

Зочин 2021-04-02 192.82.83.6

9 саяын төлбөр тогтоовол яах вэ

Avatar

Зочин 2021-04-02 87.66.142.201

Huviin surguuliudad 1ch tugrug bitgii ug, erunhii bolovsroliin surguulidaa Angli hel zaadag bolmoor bna, dagaldah gadaad hel frants geman, bysad heliig surah huuhduud ni munguu tuluud uur helnii surgaltaa awdag bolgovol sain bna

Avatar

Зочин 2021-04-02 103.229.123.244

5 саяаас дээш гэвэл яг больно.

Avatar

Иргэн 2021-04-02 202.21.96.212

санал нэг байна.

Avatar

Zochin 2021-04-02 192.82.68.181

Solongos uls shig yerunhii bolovsroliin buh surguuli ulsiih bolood bugd neg standarttai bh heregtei. Yamar ch huvijn surguuli gej bhgui tegvel bolovsroliin yalgaa niiiin yalgaa ch arilahad heregtei nemeed tomchuudiin huuhduud hamt suraad ireheer bolovsroliin chanart anhaarna medreg. Tegehgui bol huuhduud ni gaigui yumand yavaad hamag gaigui bagsh nar ni tiishee handaad ulsiin surguuli buyu massiin huuhduud orhigdoj bna

Avatar

Зочин 2021-04-02 192.82.68.208

Уг нь маш зөв. Гэхдээ нэг ангид 50 хүүхэд хичээллэдэг байдлаа өөрчлөхгүйгээр хувийн сургуулиудыг хаавал манай нийгэм л хохирно. 10-20 жилийн дараа боловсролтой нэг ч хүн байхгүй болно. 90-ээд оны эхээр тэр үеийн бүх хүүхдүүдийг боловсролгүй болгоод хаях шахахад цөөн хэдэн хувийн болон орос сургуулиуд л гайгүй боловсролтой хүүхдүүдийг гаргасан даа. Одоо сургуулийн байр, багшийн цалингаа нэмэх улс төрийн шийдвэр гаргавал энэ хувийн сургуулиуд өөрснөө хаалгаа барина даа.

Avatar

Иргэн 2021-04-02 49.0.154.59

Асар өндөр төлбөртэй хувийн сургуулиудын удирдлагууд ичээчээ!!! Юуны чинь хувьсах зардал гээд шуналтаад гоншигноод байгаа новшнууд вэ!!! энэ шунал нь шулам болсон өндөр төлбөртэй новшнуудад 1төгрөгч битгий өг!!! Шинэ сайдын түм буман зөв. Хурай хурай хурай!!!

Avatar

Зочин 2021-04-02 66.181.184.98

Овоо цор цор гээд байсан энэ ж****а цариат чимээгүй боллоо шүү

Avatar

Зочин 2021-04-02 202.179.24.83

za tegee teg

Avatar

Зочин 2021-04-02 64.119.21.246

5 000 000 ДЭШ СУРГУУЛ 300 000 ДЭШ ЦЭЦЭРЛЭГТ БУ УГ

Avatar

Иргэн 2021-04-02 66.181.161.73

Ичиж амьдраачээ монголчуудаа 88 их дээд сургууль ч гэх шиг

Avatar

Зочин 2021-04-02 202.126.88.171

Ичлээ. Тэгээд цаашаа яах вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж