Сархадыг граммлаж зарснаар архидалттай тэмцэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Сархадыг граммлаж зарснаар архидалттай тэмцэхгүй

Сархадыг граммлаж зарснаар архидалттай тэмцэхгүй

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар баар, рестораны эздийн лоббид оров уу, эсвэл архидалттай тэмцэхээр бодож олсон арга нь энэ үү, сархадыг граммлаж зарах хуулийн төсөл санаачилсан нь УИХ-аар хэлэлцэгдэж эхэллээ.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлд тусгаснаар баар, ресторан нь архи, согтууруулах ундааг үйлчлүүлэгчдээ граммлаж зарах ёстой. Хамт олноороо, найз нөхдөөрөө үйлчлүүлсэн ч шилээр нь авч хэрэглэх боломжгүй, граммлаж л авна. Энэ нь хатуу ундааг хэт ихээр хэрэглэхээс сэргийлж байгаагийн зэрэгцээ соёлд сургах юм байх.

Архи, согтууруулах ундааг хэрэглэе гэвэл граммлаж авсан ч хэтрүүлж хэрэглэж болно, шилээр авсан ч ёроолыг нь гартал уухгүй байж болно. Хүний ухамсраас л шалтгаалдаг.

Үнэндээ монголчуудын дунд сүүлийн үед согтууруулах ундааны хэрэглээ өссөн нь шил, шилээр нь худалдан авч уугаад байгаатай ч холбоотой юм биш. Ажил олдохгүй, амьдрал нь ядуурснаас архинд нэг хэсэг нь “живж” байна. Дээр нь төр халамжийг зайлшгүй хэрэгцээтэй хэсэгт хүргэж чаддаггүй. Ажил хөдөлмөр хийх бүрэн боломжтой хүмүүс халамж хүртдэг нь хар залуугаасаа ажил хийх сонирхолгүй арми хэдэн үеэрээ бий болж, зүгээр олдсон мөнгийг архинд зарцуулж, өдөр хоногийг өнгөрөөж байна.

Иймээс төр нийгмийн харанга болсон архидалттай тэмцье, хүчирхийлэлтэй тэмцье гэвэл согтууруулах ундааг граммлаж зарах хууль батлах бус иргэдээ ажилтай орлоготой, ухамсартай болгоход л анхаарах шаардлагатай юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж