ШШГЕГ-ын түр саатуулах гурван байранд халдвар бүртгэгдэв | News.MN

ШШГЕГ-ын түр саатуулах гурван байранд халдвар бүртгэгдэв

ШШГЕГ-ын түр саатуулах гурван байранд халдвар бүртгэгдэв

Монгол Улсад сүүлийн долоо хоногт Covid-19 халдварын тохиолдол эрчимтэй өсч байна. Нийслэлд эрсдэлгүй  хороо, дүүрэг байхгүй гэдгийг албаныхан анхааруулсан. Ийм үед хорих анги, Батсүмбэрийн асрамжийн газар, хүүхдийн асрамжийн газрууд зэрэг тусгай байгууллагуудад халдвар алдах эрсдэл өндөр. Зарим хорих анги, асрамжийн газруудад ч халдвар авсан тохиолдлууд гарчээ. Тиймээс бид дээр байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиж байгаа, халдвар авсан бол ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа.


"ХАЛДВАР АВСАН ХОРИГДОЛ, АЛБАН ХААГЧДЫГ ТУСГААРЛАЖ, ЭМЧИЛЖ БАЙНА"

Халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй гэгдэж байсан түр саатуулах байранд халдвар бүртгэгдсэн билээ.  Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангийн түр саатуулах байранд гуравдугаар сарын 23-ны өдөр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Гуравдугаар сарын 31-ий байдлаар тус саатуулах байрнаас 119 хүнээс халдвар илрээд байгаа бөгөөд энэ нь тухайн үед байсан нийт хүний 48 хувь нь аж. Тиймээс 461 дүгээр ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. 

Тэгвэл Дарь-Эх дэх баривчлах байранд гуравдугаар сарын 22-нд Covid-19 халдварын анхны тохиолдол батлагдсан өдрөөс хойш өчигдрийг /2021.04.01/ хүртэл нийт 17 алба хаагчаас халдвар илэрчээ. Үүнээс хоёр хүнийг цэргийн төв эмнэлэгт, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч, дэд ахлагч нарыг ХӨСҮТ-д бусад 13 алба хаагчийг  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалт бэлтгэлийн төвд тусгаарласэн байна. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Дарь-эх баривчлах байранд хоригдож байгаа баривчлах шийтгэлтэй, халдварын сэжигтэй тохиолдол нь батлагдсан  нийт 86 этгээдийг зочид буудал руу шилжүүлэн тусгаарласан байна. Одоогоор Дарь-эх баривчлах байрны  ажилчид болон саатуулагдсан этгээдэд халдварын шинж тэмдэг илрээгүй үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа юм.

Үүнээс гадна Банязүрх дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах Баривчлах төвд  Сонгинохайрхан эрүүгийн анхан шатны шүүхээс  баривчлах шийтгэл оногдуулсан 15 этгээдийг гуравдугаар сарын 30-ны өдөр хуяглан хүргэж өгчээ. Саатуулагдсан этгээдүүдээс асуумж авч түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад иргэн нэг иргэний хариу эерэг гарсан байна. Тиймээс тус байрыг тусгаарлан үйл ажиллагааг нь зогсоожээ. Улмаар иргэн халдвар авсан иргэний нэгдүгээр хавьталд орсон тус төвийн таван алба хаагчаас гуравдугаар сарын 31-ний өдөр өдөр PCR шинжилгээ авахад бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Дээрх алба хаагчдыг хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлан 6-7 хоногийн дараа давтан шинжилгээг авна.

Энэ талаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав “Улсын хэмжээнд цагдан хорих, хорих ангиудад халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барих, Шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг өдөр бүр мэдээлэл солилцож, халдвар, хамгааллын дэглэм сахиулахад онцгой анхаарч ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа учраас байгууллага дотроо халдварыг алдаагүй. Зөвхөн түр саатуулах байр, шинээр орж ирж байгаа хоригдлуудаас шинжилгээ авах явцад халдвар илэрсэн тохиолдол гарсан. Гэхдээ бид шуурхай арга хэмжээ авч халдвартай нь тогтоогдсон хоригдлуудыг тусгаарлаж, тэдэнтэй харилцаа үүсгэсэн ажилтнуудаас шинжилгээ авч, тусгаарлах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллаж байна” гэдгийг онцолж байв.

ДОЛОО ХОНОГ  АЖИЛ ДЭЭРЭЭ БАЙРЛААД ГУРВАН ЭЭЛЖЭЭР СОЛИГДОЖ АЖИЛЛАДАГ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд асрамжийн газарт ажилладаг багш халдвар авснаар тус асрамжийн газарт асруулдаг хоёр хүүхэд халдвар авсан. Тухайн халдвар авсан багшийн дүү нь банк санхүүгийн байгууллагаас халдвар авсан нь тогтоогдсон юм. Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжын төвүүд  Covid-19  халдвараас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч буй талаар “Өнөр бүл” хүүхдийн төвөөс тодруулахад " Манай төв нь хоёр байртай, нийт 185 хүүхэдтэй. 

"Өнөр бүл" төвийн цэцэрлэгт 80 хүүхэд,  бусад нь "Өнөр бүл" төвд байрладаг. Манай байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд удлаа. Энэ хугацаанд нийт ажилчдынхаа 30 хувийг хягаарлалттайгаар ажлуулж байна. Тодруулбал, байгууллагын үндсэн  ажилчид долоо хоног  ажил дээрээ байрлаад гурван ээлжээр солигдож ажилладаг. Нэг удаагийн ээлжинд 20 гаруй хүн ажилладаг. Багш нар долоо хоног байрлаж ажиллаад  14 хоног гэртээ харьчхаад ирэхэд нь заавал PCR шинжилгээний бичиг шаарддаг.  Шинжилгээний хариу нь  гараагүй хүмүүсийг оруулдаггүй. Ажилчдын олонх нь гурав хоногийн өмнө вакцинд хамрагдсан. Хэрэв  халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл  тусгаарлах байранд тусгаарлаж, холбогдох байгууллагад мэдээлнэ. Манайх өөрөө эрүүл ахуйчтай, эрүүл мэндийн албатай. Тиймээс мэргэжлийн эмч нар, эрүүл ахуйч нар тогтмол ажилладаг. Халдвараа сэргийлэхийн тулд гадны хүмүүсийг оруулахгүй байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хийдэг" гэлээ. 

"Өнөр бүл" хүүхдийн төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, хаягдсан, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан гэр бүлийн хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. 

МАНАЙХ ГАДНААС ЭРГЭЛТ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙГАА

Батсүмбэрийн буюу ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү “Манай ариутгалын сувилагч өнжөөд бүх өрөө тасалгааг ариутгадаг. Ажилчдынхаа халууныг үзэх, явсан маршрутын тэмдэглэлийг хөтлөн, гарыг нь ариутгаад ажилдаа оруулдаг. Манай төвд 153 ахмад настан бий. Өрөөндөө ихэнхдээ хоёулаа байдаг. Халдвараас сэргийлж, ахмадуудын дархлааг дэмжихийн тулд   шим тэжээлтэй хоол цай өгөх нь чухал. Тиймээс хоол судлалын хүрээлэн дээр хоолны илчлэгээ тооцуулсан. Технологийн картны дагуу хоолны цэсээ зохиогоод гурван төрлийн хоолоор үйлчилж байна. Тухайлбал, чихрийн шижин өвчтэй ахмадад  эмчилгээний хоол өгөх жишээний. Манайх гаднаас эргэлт хүлээж авахгүй байгаа. Одоогоор манайд халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй. Хэрэв тийм асуудал үүсвэл тусгаарлах байрандаа тусгаарлаад сумын онцгой комисст мэдэгдэнэ. Гэхдээ бид халдварыг алдахгүйн төлөө бүгд дор бүрнээ хичээж байна” гэдгийг онцоллоо. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-02 5.2.73.66

>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Ганхуяг 2021-04-02 202.126.88.170

Этгээд гэж ярихаа болимоор юм одоо.

Avatar

Зочин 2021-04-02 202.21.99.42

Урьдчилан сэргийлж анхаарч ажиллах горимоо л алдаж дээ. Газрын даргаа

Avatar

Зочин 2021-04-02 202.21.108.181

Буудалд тарвалзаад байцгаана уу

Avatar

Зочин 2021-04-02 192.82.92.7

Загджав ажлаа хийгээчээ

Avatar

Зочин 2021-04-02 202.126.89.245

Zagdjaviig zailuulaach !

Avatar

Od 2021-04-02 124.158.80.125

Ichihkhorlo avgai shig, ali neg dargiin avgai ni ergelteer ochood l haldvar tugeechihee biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж