МАН: Хүчээ нэгтгээд “ХҮЧИНДЭНЭ” | News.MN

МАН: Хүчээ нэгтгээд “ХҮЧИНДЭНЭ”

МАН: Хүчээ нэгтгээд “ХҮЧИНДЭНЭ”

МАН: Хүчээ нэгтгээд “ХҮЧИНДЭНЭ”

Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнийн танхимын хоёр сайд өргөдлөө бичих үндэслэлээ хэдийнэ хангачихав. Гэвч, Монголын улстөрчид хэзээ байтлаа ёс зүйтэй байлаа. Тэднээс ёс зүй хайснаас өвсөн дотроос зүү хайсан нь илүү амархан  биз.

  Дабл стандарт эдэлсэн эхнэрээ өмөөрч мэдээлэл хийсэн Шадар сайд “Албан тушаалтай зууралдахгүй. Мэдээж, хууль журмын хүрээнд шийдвэрлэх ёстой”-г сануулав. Араас нь  “өндөр настай, өвчтэй хоёр хөгшнөөр улс төр хийхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй”-гээ анхааруулжээ. Албан тушаалтай зууралддаггүй этиктэй хүнд бол аль хэдийнэ өргөдлөө өгөхөөс аргагүй кейс л дээ. Гэхдээ манай улстөрчдөөс ийм этик эрээд олдохгүй, дарга болоод даргын гэр бүл даам байдаг бичигдээгүй хуультай хойно.  Ө.Энхтүвшингийн хүү Золбоо яалаа, Ш.Раднаасэд яалаа!

Даргын эхнэрийн эрх бол ДАБЛ СТАНДАРТ

УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайханы эхнэр  өндөр настай эцэг, эхээ сахихаар ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү нэвтэрчээ. Удалгүй ямар нэгэн шалтгаанаар “улаан бүс”-ээс гарсан байна. Гэхдээ яагаад гарсан нь зуудугаар асуудал. Ямар ч байсан хэрийн хүн “улаан бүс”-рүү ороод гарах боломжгүй нөхцөлд УОК-ын даргын эхнэр учраас МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо дабл стандарт эдлэж. Х.Тэмүүжингийн  тайлбарласнаар дабл стандарт нь “Хуулийн тогтолцоонд байж боломгүй шударга бус зүйл. Хуулийн өмнө эрх тэгш байх, хууль ялгаварлалгүй үйлчлэх, шударгаар шүүлгэх гэх мэт зарчмыг үгүй хийдэг үзэгдэл” аж.

Голомтот бүс рүү авааль эхнэр нь аав, ээжийгээ “эргээд гарсан”-ыг Шадар сайд өөрөө ч, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр ч хүлээн зөвшөөрөв. Энэ бол Шадар сайдын албан тушаалаасаа огцрох гол үндэслэл. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр ажлаа өгөх ёс зүйн том алдаа.

Гэтэл  “Өвчтөн болон сахиурынх нь талаар мэдээлэл задруулах нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд ёсзүйн том алдаа” гэж Л.Баттөр дарга доод албан тушаалтнуудаа дарамталж, дээд албан тушаалтнуудад бялдуулчиж байгаа нь манай улстөрчид, төрийн албан хаагчдын нийтлэг  “хэв шинжит” дүр  болж харагдав.  Иргэд Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоогийн эцэг, эхээ гэсэн сэтгэлийг огт буруутгаагүй. Үр хүүхэд нь эцэг эхээ асран тойглох нь хүн ёсны үүрэг хойно. Тэглээ гээд энэ нь УОК-ын даргыг уучлах шалтаг лав биш. Иргэдийн бухимдаж байгаа шалтгаан нь УОК-оос ижил тэгш эрх, ижил тэгш боломж, ижил тэгш хариуцлага болоод У.Хүрэлсүхийн намынхны амалсан шударга ёсыг нь  нэхээд байгаа юм.

УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр биш, хорт хавдартай энгийн нэгэн бүсгүй охиноо үнсэх эрхгүйгээр хорвоогоос буцсан. Хамгийн сүүлчийн удаа хайртай бүхнээ тэврэхийг тэр хэчнээн их хүссэн бол оо, халагламаар.  Арван настай охин аав ээжийнхээ царайг харж амжилгүй амьсгаа хураасан.  Тусгаарлалтад байсан эцэг эх нь хөөрхий охиныхоо хөрсөн цогцос дээр орсон, аймаар нь.

Эцсийн мөч хүртлээ эрүүл мэндийн тусламж гуйсан эмэгтэй. УОК-ын шийдвэрээр хотын хаяанд гацаж, 22 товчоогоор нэвтэрч чадаагүй тэр бүсгүй амьдрахын төлөө хэчнээн их тэвчсэн бол. Аавыгаа эцсийн замд нь үдэх боломж олгооч гэж  уйлан барин гуйсан бүсгүй урдаас нь УОК-ынхон дүрэм, журам ярьсан, хорьсон. Гэтэл, УИХ-ын экс даргын хүү оочер дайраад ирэх нь, УИХ-ын гишүүн нь эхнэртэйгээ каргоны онгоцоор нисэх нь, УОК-ын даргын эхнэр улаан бүс рүү орж гарч гүйх нь байж боломгүй шударга бус зүйл. Хүлээн зөвшөөрөх тусмаа биднийг таашаалтайгаар хүчиндэнэ гэсэн үг.

Т.Чимгээ бишээ ЦЭРЭГ

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр хэвлэлийнхнийг дуудаж авчраад  ярилцлага өгчээ. Зорилго нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял эдлэж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах тухай.  Өөрийнх нь хэлснээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулахын төлөө бүтэн таван жил улсын “өмгөөлөгч”-өөр ажиллаж байгаа хүн. Ц.Нямдорж хэлэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн гэнэ,  зовоосон гэнэ, эрх нь зөрчигдсөн гэнэ, эрүүдэн шүүсэн гэнэ. Гэхдээ үүний цаана Ц.Нямдоржид Т.Чимгээг, Б.Содномдаржааг өмгөөлөх асар их ашиг сонирхол, асуудал байна.

Харин тэрбээр гурван хоногийн өмнө Монголын армид алба хааж яваад салааны захирагчдаа зодуулан амиа алдсан байлдагчийн талаар ганц үг ганхийсэнгүй. Т.Чимгээ биш цэрэг болохоор тэр шүү дээ.

Цэрэг амиа алдах, амиа хорлох эсэх нь Ц.Нямдоржид падгүй. Падтай байсан бол тэр хэвлэлийнхнийг дуудаж авчраад хэзээний улс төр болгочихсон байгаа. Тиймээс өөр ашиггүй, хэрэггүй кэйс дээр тэр дуугардаггүй. Түүнд зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр л чухал аж.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б согтуу захирагчдаа зодуулж, хүндээр гэмтэн эмчилгээ авалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн дараа ЗХЖШ-аас мэдээлэл хийж, таван жилийн цалинтай тэнцэх тэтгэмж өгнө гэв. Ардын хүүхдийн амь таван цаасаар үнэлээд өнгөрчих асуудал биш л дээ. Зүй нь, Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нар ажлаасаа халагдах хангалттай үндэслэл. Гэвч, МАН-ын дарга нарт армид цэргүүд амиа алдахаас алуурчин Т.Чимгээгийн эрх чухал. Ашиг сонирхол ард нь байгаа болохоор тэр.

Уг нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсыг сахиулж, хүчээ нэгтгээд хамтдаа хөгжинө гэж амалсан. Хүчээ нэгтгээд хөгжинө гэж иргэд МАН-ыг сонгосон. Хүчээ нэгтгээд МАН нь иргэдээ “хүчиндэж” байна, уйлаад яахав дээ, Цэнцэрэн минь!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

90 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-02 202.9.46.92

хулгайчуудаа өмөөрч хуваагдаж талцаж нэгийг нь шүүмжлэхээр нэг хэсэг өмөөрнө нөгөөдөхийг нь
нэг хэсэг нь хамгаалж хэрэлдэнэ …!?
гуйлгачин болсон өөрсдийгөө л өмөөр өөрийнхөө талд зогс
хүний баас идээд ханасан баймаар ….үхсэн зургуудаас болж олон жил толгой дээрээ гаргаж доромжлууллаа с**

Avatar

бид 2021-04-02 192.82.87.230

Энэ бүхэнд харамсаж байна,асуудлын гол нь ДУЛМАА ДОРЖ-ид байгаа юм биш,энэ бүх болохгүй бүтэхгүй юмны эх үүсвэр нь хуулийг уландаа гишгэсэн,төрийн толгой дээр завилан суусан,бүх юманд намчирхдаг улс төрийн намд л байгаа юм,наад захын жишээ гэхэд л цэргийн яамыг цэрэгт алба хаагаагүй,баруун зүүнээ мэдэхгүй энгийн хүмүүсээр сайдыг нь тавиад байхлаар энэ яам чинь цэргийн яам байж цэргийн дүрмээр ажиллаж амьдарч чадах уу?хачин хачин юмнуудл цэргийн сайд болдог болж байсан биздээ.

Avatar

zochin 2021-04-02 192.82.86.187

Hurelsuhiin tomilgoo Saihanbayriig bol ogtsruul.Tsergiin huuhdiin ar ger bol tsergiin darga nart eder bolgon mobiloor munge shiljuuldeg.Saihanbayr neg udaa ch duugarch bgaagui.Ar gerees n munge shiljuulj bga dansiig shuuheer shalguulj.ene bdliig zogsoo.Amarsaihan bol jinhene turiin tushee hun.Ene hunii orond tavichih hun ene 62 t lav bhgui.

Avatar

Ха 2021-04-02 67.247.101.247

АНхан 2даргынхаа учраа олоод Бие хамгаалагчаа Төрийн нарийн болгож, буудлынхаа менежерээ санхүү даргаараа томилж төмөр замаас мөэгө завшсан Ерөэхийлөгчөө татаж аваад шоронд нь илгээчих. Тэгээд зөв хүмүүсээрээ намаа удирдуулчихаад дараа нь эвтэйхэн юм бич news.mn минь.

Avatar

Зочин 2021-04-02 103.10.22.39

Амарсайхан Дархан цаазат Богд хан ууланд барилга барина, ах дүү нартайгаа Туулыг бургас огтолж амралтын газар барина гэж дөвчигнөсөн ч ашгүй олны хэл амнаас болж больсон, Хятадаас сургуулийн автобус оруулж ирж олон дахин нугалж шахсан, хорио цээрийн бэлтгэл, сургуулилт, бэлэн байдал хангах, дүрэм журам боловсруулж төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын оронд бие биенээ бэлэн мөнгөөр шагнаж, цагаа олоогүй усан оргилуур барьж эргүүтэв. Дарга хүний олон түмэнд үлгэрлэж байгаа нь энэ

Avatar

Зочин 2021-04-02 64.119.27.82

Балмад этгээдүүд хар улстөр хийж, өө сэв хайж самуунд турхирахаа зогсоо. Төрийг ганхуулж хүчийг сулруулах нь тэдний зорилго юм. Эхнэр нь өвчтэй эцэг эхээ оруулаад тусгаарласан байтал нөхрийг нь буруутгаж байх юм. Цэрэг зодуулж нас барсан нь ноцтой гэмт хэрэг мөн. Харин хэргийн эзэн хуулийн хариуцлага хүлээж байна. Энэ багадаад ангийн захирагчийг нь халлаа. Одоо сайд руу дайрч байна. ЭНЭ ЖИШГЭЭР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРЧ ТААРНА. АН учир таг л байна, харж л байгаарай

Avatar

Ард 2021-04-02 202.126.89.165

Хүрэлсүх таавчигтай хүүхэнээс болж Засгаа огцруулж МАН д стандарт тогтоосон. Одоо Амарсайхан Сайханбаяр 2 огцрох ёстой.

Avatar

Zochin 2021-04-02 66.181.189.197

Nus.mn d bas iim uzel bodoltoi bolohgui bgaa zuiliig unegeer bichdeg setguulch bdag bsinmuu. Bugdeeree l man in troll yum bh gej bodoj bsin

Avatar

Зочин 2021-04-02 43.242.243.204

С.Амарсайхан ард түмнээсээ уучлал гуйаад ёс зүйн хариуцлага хүлээж шадар сайдын албан тушаалаасаа огцрох хэрэгтэй юм бишүү

Avatar

иргэн 2021-04-02 192.82.88.45

Шударга ёс зүй гэдэг үгийг үгсийн сангаас авчихвал зүгээр юм байна

Avatar

Зочин 2021-04-02 150.129.143.216

Ман хэзээ ч төрд дахиж гарч болохгүй нам. Одоо энэ улсыг хар л даа. Хойд солонгосын араас ороход тун ойрхон бн.

Avatar

Зочин 2021-04-02 192.82.77.97

Нэр хүндтэй сайт байж сураггүй тролл сайт шиг юм бичдиймбэ

Avatar

Зочин 2021-04-02 202.9.40.218

Монгол орныг МАН-ынхан өдий зэрэгт хүргэсэн. Энэ нам эв нэгдэлтэй тууштай зангарагтай нам. Тийм болохоор бид итгэл үзүүлсээр ирсэн. Улам сайн хичээж ажиллаарай. АН-ынхан юм л бол огцор, тарж бутар гэж шаардахаас өөр зүйл хийж чадахгүй.

Avatar

Зочин 2021-04-02 202.126.89.35

ОДОО ТЭГЭЭД ДАБЛ СТАНДАРТААР ХҮЧИНДЭХ ЮМ УУ?, ЗАВХАРСАН ЮМ БОЛОХ НЬ ДЭЭ

Avatar

Өвгөн 2021-04-02 203.91.115.56

МАН минь 300 мянган ахмадынхаа тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгоод өгөөч Сонгуульд бид л хэрэг болдог шүү дээ Сонгуулийн өмнө нэмээд өгөөч Дараа нь бол худлаа болноо

Avatar

Зочин 2021-04-02 64.119.27.82

СҮҮЛИЙН ҮЕД ХУЛГАЙЧ "ХУЛГАЙЧИЙГ БАЙРИАРАА" ХЭМЭЭН ОРИЛОХ БОЛЖ. ТӨРИЙН ЭРХЭНД ГАРЧ ЛУЙВРАА ХИЙЖ ЧАДААГҮЙ УЧИР … БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА

Avatar

зочин 2021-04-02 66.181.180.156

ЮУН ТЭНЭГ ЦЭЭЖ ВЭ, ЭНЭ ОЮУН ЭРДЭНЭ, ЯРИА НЬ ХҮРТЭЛ МОНГОЛ БИШ, ДЭЛХИЙН ЗӨН ГЭХ ТЭНЭГ БАЙГУУЛЛАГЫН МАНААЧ БАЙСАН ГЭЛҮҮ

Avatar

Зочин 2021-04-02 66.181.176.73

Луйварчдийн цуглууга харагдах юм. ккк Оюун Эрдэнэ гэгч олиггүй этгээд Хүүкийн суганы хөлс Монголыг сэхээлээ юү үгүй л бхгүй юү Бас болоогүй ээ дахин 30 жил бүрмөсөн мөхөөх санаагаа илэрхийлээд авсан гэж бгаа горьдсон голионууд шүү. Өнгөрсөн ИХ ын сонгуулийг цахимаар луйвардсан нь тодорхой бгаа. мэлзээд нэмэргүй одоо ерөнхийлөгчийн сонгуулийг бас луйвардана гэж төлөвлөж бгаа нь тодорхой… ТНГРИЙН ГЭСГЭЭЛЭЭР НИРГЭГДЭХ ЦАГ НЬ ОЙРТСООР УХААН НЬ УРУУГАА ХАРСАН ЭТГЭЭДҮҮД УХАХГҮЙ ТЭНЭГТСЭЭР…

Avatar

zuv 2021-04-02 202.131.245.6

hylgaich nariig zailuulahiin tyld huchee negtgej huchindeh estoi

Avatar

Зочин 2021-04-02 64.119.17.150

Ер нь бол хариуцлага тооцох нь зөв. Сүүлийн үед бас ч гэж ёс суртхуун дээшлээд л байгаа. Гэхдээ Салбарын нэг нөхрийн алдаанаас болоод ЗГ ганхаад байх нь Монгол шиг жижиг улсад маш их хохиролтой байдаг юм. Амиа алдсан цэргийн кэйс дээр ЖХЖШ дарга жишээ нь огцрох ёстой.

Avatar

Зочин 2021-04-02 192.82.89.87

өө наадах чинь юу ч биш хүрэлсүгээ ерөнхийлөгчаөр тавьчуул ардын нам хүн гээд хүний тусдаа үүлдэр гараад ирнэ ганцын зэрэг монголыг алчихад нам нь аваал гарна

Avatar

Зочин 2021-04-02 192.82.89.87

өө наадах чинь юу ч биш одоо хүрэлсүгээ ерөнхийлөгчөөр тавьчуул ардын нам хүн гээд хүний тусдаа төрөл зүйл гаргаж ирнэ ганцын зэрэг монгол алцан байхад нам нь аваал гарна

Avatar

Зочин 2021-04-02 103.26.194.223

Тэр цэрэг хүү үнэхээр харамсалтай. Өр өвдөж байна.

Avatar

Зочин 2021-04-02 64.119.27.82

Сэтгүүлч нэр зүүсэн хар хэрээнүүд тодорхой нэг намын түлхээс шан харамжаар гуаглаж ард түмнийг ховонд живүүлж дууслаа. Телевизийн зарим сувгууд өлгөн авч Амарсайхан, Ичинхорлоо хоёрын нэр хүндэд бүдүүлгээр халдаж атаархал хорслоо тайллаа. Халдвар авсан эцэг эхээ барааг нь харуут гараад тусгаарлалтад орсон хүний үрийг эрээ цээргүй доромжиллоо. Энэ хар санаатнуудыг бодвол үгүйлэгдэхээр залуучууд шүү. Эсхүл ороолонгууд нэгнийг хөлслөөд, айлын эрх хүүхэд шиг төв талбай дээрээ очоод баагад суучих юм

Avatar

Зочин 2021-04-02 202.126.92.99

Энэ бол үнэхээр дампуурал шүү

Avatar

Зочин 2021-04-02 98.42.137.30

Монголчуудынараншин ш дээ. Сэтэртэйнүүд нь бурхнаас томилогдсон юм шиг пээдийсэн юмнууд, авгай хүүхэд нь бас адилхан дарга.нар. Иргэд ажилчид нь даргаа даргаа гээд улыг нь долоох шахна,өөгшүүлнэ,нүүрийг нь харахгүй бол ажлаа сайн хийхгүй,оромдоно. Хоёр хөгшин гомдол тавиа биз. Ичинхорлоо "дарга" гал устай л буугаа биз,нөгөөдүүл нь нусаа татаж зогсож байгаад л гараад явангуут матаа биз……Өнөөгийн монголын дүр төрх…..Залуучууд өөр болж байгаа,засрах бизээ

Avatar

Зочин 2021-04-02 202.21.109.62

Goy bichsen bna ahiad iluu goy bicheech

Avatar

Зочин 2021-04-02 103.229.122.249

МАН эрх баригчид Гэтэл тахлыг ингэж уос даяар алдаж байгааг харахад МАН ын тархи толгойд байгаа хүмүүс чадвар муутай нам дотроо бодлого барьж чадахгүй ялзарсан байна даа

Avatar

Зочин 2021-04-02 103.229.122.249

Иргэдийг нийгмийг тахлаас хамгаалж чадсангүй МАН ын эрх баригчид . МАН эрх баригчийн хувьл бүрэн хариуцлага үүрэх ёстой Энэ арчаагүй байдал буруу аодаатай бодлого үйл ажиллагаа чинь бол иргэдийн эсрэг нийгмийн эсрэг гэмт хэрэг шүү. Алдаагаа нам дотроо шүүж засах чадваргүй бол хэзээ 1 цагт эрх баригчид иргэдийн шүүхийн өмнө ирнэ шүү

Avatar

Иргэн 2021-04-02 202.126.88.216

Ийм л пииздуунууд. Ард түмэн МАН-ын эсрэг босох тэмцэх цаг болжээ. Өмхий бузар авилгачин ялзарсан МАН

Avatar

Зочин 2021-04-02 202.55.188.110

Хотын захаар ухсэн хумуусээ хийгээд шатааж булах гунзгий нухнууд л олныг ухаж бэлдэх хэрэгтэй дээ. Ямар ч бэлтгэлгуй МАНгар ядаж нухнуудээ бэлдчих.

Avatar

CHIMGEE g TOR hairlana . ZERGIIG ard tumen l OMOORNO 2021-04-02 103.57.95.186

yana daa MONGOL min

Avatar

Zochin 2021-04-02 64.119.22.38

ene neg heden maluudiig alban tushaalaas n buulgaj hogon deer usruuleed art tumnii amidraliig medruuleh yumsan neeree, buur davran gedeg ug bagdaj baina. hug hooslood gudamjind gargah yumsan.

Avatar

Ахмад 2021-04-02 66.181.183.128

Хүн хэлвэл өөрт хүнцэл идвэл араанд гэж үг байдгийн Иймэрхүү байдлаар нийтлэл бичиж байгаа сэтгүүлч минь юманд учир суманд занги байдгийн. Өнөөгийн нийгмийн сэтгэл зүй та наоын гаргадаг авир нэг их шударга мундагт тооцогдохгүй. Муу бүхнийг хайж явдаг хүн өөрөө тийм л явдаг юм даа. Санаж явах нас чинь болсон юм шиг байна өилээ. Юм болгонд битгий ингэж бай гэж зөвлөе.

Avatar

Зочин 2021-04-02 192.82.81.159

Энэ сэтгүүлч учир зүггүй худлаа хүн гүтгэсэнгүй, яг л бодит байдлыг бичжээ. Шударга хэлсэн байна, Муу юм хайгаагүй, ажилаа л хийжээ. Ингэж байх хэрэгтэй АХМАД минь. АХМАД та өөрөө арай Нямдорж биш биз ККК.

Avatar

зочин 2021-04-02 203.91.116.94

Эмнэлгээс төрсөн эхийг нимгэн хувцастай гаргалаа гээд ХҮҮК огцорсон шүү дээ. Мөн ч олон асуудал ар араасаа гарсааар ширэн нүүрлэсээр л сууцгаана. Ёс зүй , хүний мөс гэж ерөөсөө алга. Монголчууд хэтэрхий доромжлуулж байна даа.

Avatar

Zochin 2021-04-02 66.181.161.17

Mongol ulsiig duriin uls oron s*****g biz dee

Avatar

Нөхөр нь 2021-04-02 66.181.161.42

Манай авгай бусад эмч сувилагч нарыг сэтгүүлч нарт 1 ч үг ган хийж болохгүй гээд хөсүт ын удирдлага загнаад бна гэнэ ..яасан лайтай авгай вэ ажлаа хийх дээрээс нь загнуулах…..

Avatar

Самарсайхан 2021-04-02 66.181.161.122

Самарсайхан ёс зүйн хариуцлага хүлээ.

Avatar

МАН хүнээ МҮОНТ ав гэж томорсон авгай шүү дээ 2021-04-02 202.21.100.210

Яагаад ард түмнээсээ уучлал гуйж ёс зүйн хариуцлага хүлээж шадар сайд С.Амарсайхан чи албан тушаалаа өгч чадахгүй МАН ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хортой тариа хийгээд байгаа юм вэ? МАН улс төрч дараа энэ С.Амарсайхан гэдэг нөхрийг ямар хөрөнгө мөнгөнд та нар хав тэврүүлээд байгаа юм вэ.

Avatar

Зочин 2021-04-02 202.55.188.90

Хөгшин настай хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрээр битгий оролдооч дээ. Яасан монголоо алдсан шаарнууд вэ. Нэг л сэжүүр гарангуут амаа билүүдээд уралдчих юм.

Avatar

зочин 2021-04-02 202.179.25.22

Шадар сайд ажлаа сайн хийж байгаа, шударга хүн юм билээ.Битгий хүний ар гэрээр оролд, Энэ бол ёс зүйгүй хэрэг. Үүнийг ярьдаг эмч,сувилагч нарын буруу этика барьж ажилла. Хэнч өвдөж болно хэнийг ярих ёсгүй.

Avatar

Зочин 2021-04-02 202.9.46.128

ЦАГДАА НАР РУУ ЭРЭЛХЭГЭЭР ДАЙРААД БАЙГАА ЭРХЭМҮҮДИЙГ ХАРАНХУЙ ШӨНӨ ДЭЭРЭМЧИН ХУЛГАЙЧ НАРЫН ЭСРЭГ ТАВИАД ХАРАХ ЮМ САН. ТЭД СҮҮЛЭЭ ХАВЧААД Л УМ ХУМГҮЙ ЗУГАДАХ БОЛНО.

Avatar

Зочин 2021-04-02 202.9.46.128

МАНЫНХАН ХҮЧЭЭ НЭГТЭГЧЛЭЭ.ОДОО ХЭДЭН УУ ХУЛГАЙЧ НАР МИНЬ ЯАНА ДАА

Avatar

Зочин 2021-04-02 66.181.176.73

ман ЫНХАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ХУДАЛЧ НАРТАЙГАА НИЙЛЭН ХУЙВАЛДАН ХҮЧЭЭ НЭГТГЭЭД МОНГОЛ УЛСЫГ МӨХӨӨЖ БГААГ ОЛЖ ХАРАХ ОВУНТАЙ ТОЛГОЙ ХОВОР БНА ХАРИН ОЛГОЙ ГҮЗЭЭГЭЭ ДҮҮРГЭГСЭД ОЛОН БНА.

Avatar

xs 2021-04-02 66.181.180.124

J.Nyamsyren chi a*******n baij medeh yum b.a

Avatar

Зочин 2021-04-02 192.82.72.239

С.Зоригийн хэрэг захиалагчгүй шууд гүйцэтгэгчтэй хэрэг ….

Avatar

Зочин 2021-04-02 192.82.67.205

Шадар сайдыг ажлыг нь тайван хийлгэ,тэр 2 хөгшнийг тайван байлгаач ээ,ХӨСҮТ хүнд өвчтэй хүмүүсийг сахиулж байгаа юм билээ шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-02 103.57.92.245

Ийм хүнд хэцүү үед сэтгүүлч та бүхэн, сошиал орчныхон, АН-хан та нар бусниулах гэж оролдсон нь үнэн шүү! Одоо амтай бүхэн талбай дээр гарч улс төржих боллоо… хөл, цээж ээ нүцгэлнэ, өлсгөлөн зарлана, энэ бүхэн хаврын синдром – гэхдээ тархалт эрчимтэй явагдаж буй энэ хүнд хэцүү үед, цагдаа, эмч, УОК, НОК-ийн нийт бүрэлдэхүүн хүмүүс сэтгэл зүйн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч эцсийн хүч, нөөцөө дайчилж байх үед та нар эх оронч бай л даа!!! Өмнөх УОК-ийн дарга, Эрүүл мэндийн сайд, цаашлаад ЗГ-ийг

Avatar

Зочин 2021-04-02 103.57.92.245

огцруулсанаар хэн юу хожсон юм бэ? юу өөрчлөгдсөн юм? та нарын энэ хэрэгтэй, хэрэггүй өдөөн хатгалтанд чинь жинхэнэ энгийн ард иргэд хохирч байгаа шүү!!! Ичиж, зовох булчирхай чинь байдаг бол сайн бодож үзээрэй… залхаж байна шүү… Сайн ч муу ч төр засгаа тогтвортой байлгаж, мэргэжлийн байгууллага, хамт олноо ажлаа хийхэд нь нэрмээс болж байхаар нэмэр болж, явсан нь дээр биш үү? Зүгээр энгийн иргэн хүний хувьд хэлэхгүй байж чадахгүй байна

Avatar

Хайду 2021-04-02 66.181.190.180

Монголд одоо цус урсах л үлдлээ. Өөр бусад бузар булай муу юм бүхэн ил гарчлаа. Төр нь таг дүлий. АН сандал ширээгээ булаалдаад тэрэнтэй манатай

Avatar

Unshigch 2021-04-02 133.62.186.54

Ene bol sahilga battai hamaaraltai hariutslaga tootsoh asuudal men. Hyn byr hariutslagatai baihgyi bol yuu boloh ve?
Hen baih ni hamaagyi bygd adil dyremtei baih yostoi.

Avatar

Б.Отгонбаатар 2021-04-02 66.181.161.43

Эцэгээ амьд дээр уулзана гэдэг нь хүн бүрийн хүсэх асуудал би ч бас ямар ч арга хэрэглэн уулзах л болно энэ бол асуудал биш Ман сайн ажиллаж байгаа

Avatar

Зочин 2021-04-02 202.9.40.194

Хөлсний бичээч нар андашгүй шүү!

Avatar

Эгэл нэгэн 2021-04-02 66.181.190.180

Тэгвэл жирийн хүмүүс уулзаж чадахгүй байгаад тайлбар өгнө үү бялдууч гуай

Avatar

Золбоо 2021-04-02 202.55.188.108

АН-н бичээч минь Монгол Ялсан удаа байхгүй шүү!

Avatar

Зочин 2021-04-02 202.55.188.36

Hudlaa s*****a bolildoo odoo ajil hiiheer goochluulaad unab yum

Avatar

Лайз 2021-04-02 202.55.188.85

Бичих сэдэв олдохгүй байна уу ? Өлөгчин минь!

Avatar

haha 2021-04-02 183.177.108.2

mongol ylna gsn ysn haha

Avatar

Зочин 2021-04-02 192.82.81.182

энэ сэтгүүлчийг гээ.яачихсан олгой толгойтой хэл гар нь татмар вэ.сэтгүүлч байтугай хүн ч болж чадаагүй байна шүү дээ.Туу новшнууд долоон уулын цаагуур далд ороод,монголыг гутаахаа болиодхоосоо билээ.

Avatar

Уур хүрч байна!?! 2021-04-02 202.9.40.2

Хүний сайхан хүү эх орноо хамгаалах эр цэргийн албанд явсан болохоос хүнд зодуулж үхье гэж яваагүйн лавтай!?!? Гэтэл энэ залуу амьд байсан бол 5 жил наслах байсийн гэж байгаа юм шиг тавхан жил нөхөн төлбөр олгоно гэж хэлж буй нь бас л нэг доромжлол! Насан туршийн нөхөн төлбөр олгох ёстой!? Тэгэж байж цэрэг армийн ярга зогсох байх!?!?

Avatar

Зочин 2021-04-02 139.5.216.66

Амарсайхан, Сайханбаяр хоёр огцров. Танхим нь гарзгүй гэсэн царайлаад үлдэхнээ

Avatar

зочин 2021-04-02 202.179.25.111

Сонгууль дөхөөд худалаа бичдэг нь эхэлжээ дээ

Avatar

Зочин 2021-04-02 202.179.25.111

Сонгууль дөхөөд худалаа бичдэгүүд нь ажлаа эхэлжээ дээ.

Avatar

Иргэн 2021-04-02 202.9.46.204

Энэ бичигч нөгөө Нямсүрэн мөн. Үү.. Овоошдээ. Бас МАН ын хулгайч, попрогчдын талаар зөв л санаа гаргаж. Овоош дээ.

Avatar

Зочин 2021-04-02 66.181.176.243

За одоо амарсайханыг хэр гүрийж гөлийхийг нь харах үлдлээ дээ! Шившиг болсон улс орныг самарсан хулгайч!

Avatar

1 2021-04-02 103.57.95.209

Mэднийг хүн алаагүй гэдгийг эхлээд шүүхэд батлах ёстой биздээ? Тэднийг эрүүдэн шүүсэн байна гэхээр хэрэг хийсэн эсэхээс ҮЛ ХАМААРЧ ШУУД ШОРОНГООС СУЛЛАХ ТУХАЙ ЮМ ЯРИАД ЯВДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ? ясны прокурор, хууль, жорлондоо эрүүгийн хуулийг бичиж, засаж явсан н**ш ийм юм яриад явах юм?

Avatar

Ажилтан 2021-04-02 66.181.161.10

Баттөр ихорлоо 2 ыг шууд хал люкс өрөө гаргаж өг гэж орилж чарлаж эмч сувилагч нарыг загнаад энгийн 2 иргэн байсаныг хөөж гаргасан…удахгүй бичлэг нь задрана сувилагч нарыг дарамталж бгаа

Avatar

зочин 2021-04-02 202.9.40.145

Заавал МАН-АН 2-с хүн сонго гэж хэн та нарт хэлээд байгаа .. Алийг нь ч сонгосон та нарын хайран 4 жил х****л зүхлээр ядуурлаар өнгөрнө шүү дээ

Avatar

Зочин 2021-04-02 103.212.117.75

МОНГОЛЧУУДАА ГАНЦХАН АСУУДЛЫГ БИД ОЙЛГОЖ ЧАДВАЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭГНЭЭНД АЛХАЖ БАЙНА ГЭЖ ХЭЛНЭ . ЗААВАЛ ТА НАРЫГ ХУЛГАЙЧ БАТТУЛГЫГ СОНГО ГЭЖ ШАХААГҮЙ БЗДЭ. ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧААРАА Л ҮЛДДЭГ .

Avatar

Зочин 2021-04-02 192.82.64.145

Худалч, хулгайч, дээрэмчин, а******н, хүчирхийлэгч, коммунист Хүрэлсүхд ч чанарын ялгаа байхгүй

Avatar

Зочин 2021-04-02 203.91.115.52

бүдүүн атигар атаархуу АН-уусууд багахан хуцоо

Avatar

Зочин 2021-04-02 66.181.184.98

Хүчэндээд бай гэсэн үгүү

Avatar

Зочин 2021-04-02 202.21.109.59

tuuh ugaasaa l iim. sots uyed bii bolson tusgai hangamj, ariin haalga, shovgor, tanil taliin huchin zuils odoog hurtel huchintei hevendee l bna. terneesee zuuraldaad salahgui bna. ardchilaltai hamt uussen yum ogt bish shuu. mongold yamarch ardchilal bhgui. ardiin namiin daranguilald 100n jil bolj bna.

Avatar

bat 2021-04-02 192.82.65.182

nyamdorjoo,chi ene 2 hunee odoo sullaval sulla,bitgii oortoo ashigtai poprood bai.

Avatar

иргэн 2021-04-02 202.179.25.105

угаасаа МАН-ын байж байгаа Царай нь энэ, Дарга нарын Ёс зүй энэ тэр бол бүүр байхгүй МАН Эдгээр Сайдууд даа Хариуцлага тооцохгүй бол Ерөнхийлөгийн Сонгуульд ялагдах нэг том шалтгаан болно,

Avatar

mongol 2021-04-02 192.82.77.160

Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг шүү

Avatar

Зочин 2021-04-02 103.212.117.75

Энэ хятад царай байна

Avatar

МӨӨГИЙ 2021-04-02 193.29.105.76

Эбийн олж бэлдэж кино зохиолоо НАЙРУУЛУУУЛСАН ХурцЭрдэнэбат 2 ЯДУУ АРДЫН ХҮҮХДЭД БҮХ ХЭРГИЙГ ТОХОЖ 6ЖИЛ ЗОДОЖ ТАМЛААД ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ ЧАДАХГҮЙ ХҮЧИНДЭЖ ЯЛ ӨГЧИХӨӨД ЗАХИАЛАГЧ ГЭЖ ГЭРЧИЛЭЭД БАЙГАА БАТ-ҮҮЛД БААТАР ӨГӨӨӨД СУЛАЛЧИХААД БАЙДАГ АРИУН ЯВДАЛ УУ 1ХЭРЭГ БОЛ 1Л ТӨРЛӨӨР ЯЛЛАХГҮЙ? БАТ-ҮҮЛ ЧИМГЭЭ РДНРМДАРЖ 3УУУЛААА 25ЖИЛ ЭСВЭЛ 3-УУЛАА СУЛЛАГДАХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ? АРД ТҮМНИЙГ МАНГАР ГЭЖ БОДОО Ю? ЭЛБЭГЭЭ БОЛОН ТАНЫ ЭНЭ САЙТ ЧИНЬ??

Avatar

Даш 2021-04-02 192.82.65.120

Монголын улстөрчид дотор ёс зүйтэй өндөртэй нь Я.Содбаатар гишүүн гэж боддог ш дээ. Зам тээврийн сайд болоод удаагүй байхдаа жижиг асуудалд орооцолдсон ёс зүйн хариуцлага хүлээнээ гэж хэлээ л ажлаа өгсөн, сая бас шадар сайдын ажил хийж байхад нь хүмүүс ажлаа өгөө гэхэд нь өгч л орхисон. Албан тушаал, сандал ширээтэй зууралдаад байдаггүй хүн. Ийм өндөр ёс зүйтэй хүн энэ улс оронд хуруу дарам цөөн байна даа. Шадар сайдаар ямар сайн ажиллаж байсныг нь одоо хүмүүс ойлгож байх шиг байна.

Avatar

🤪 2021-04-02 202.21.108.222

нямсүрэн чи аль намын бууны адсага вэ 🖕

Avatar

Үнэн 2021-04-02 202.72.247.58

Одоо болж байгаа үнэнийг хэлэхээр заавал аль нэг намын бууны нохой болчдог юм үү мал минь!!!

Avatar

Зочин 2021-04-02 202.131.245.243

элбэгдоржийн гудас

Avatar

Зочин 2021-04-02 192.82.64.145

Чамд аль нэг нам л харагдаад байна уу? Намын боол минь. Нам гэдэг ялнаасаа салсан цагт Монгол улс хөгжинө. Хөлдсөн тархинууд минь. Эсвэл намаа дагаж элдэв ашиг хонжоо олох гэж байгаа бол өнөөдрийн хоол өдөртэй жорлонд баас болдог юм шүү. Ихдүүлвэл хордлого болж үхдэг юм. Та нарын нам гэж далдайж хийсэн 3 сая хүний амьдрал, ирээдүйгээр тоглосон үйлийн үр чинь 3 сая дахин үржигдэж ирнэ

Avatar

Зочин 2021-04-02 66.181.184.98

Бичэхгүй болохоор МАНийн гудас болохуу

Avatar

Зочин 2021-04-02 107.117.172.28

Нямдоржийн үнэн нүүр царай…цэргийн прокурорт байхдаа ялих шалихгүй юмаар олон аавын хүүг хэлмэгдүүлсэн өөдгүй муу дөрвөн ойрдын үлдэгдэл дээ….

Avatar

Зочин 2021-04-02 202.72.247.58

Bitgii h*** guluguu. Nyamdorj durrvud bish mal hujaa min. Eh nutagruu zailj mongolchuu bidniig bayasgaach!!!

Avatar

зочин 2021-04-02 202.9.46.119

МАН ын үнэн нүүр царай, шударга Нямдоржын захиалагчыг далдлах зорилго

Avatar

Өвгөн Балдан 2021-04-02 122.201.21.67

Хамгийн гол нь шударга бай л гээд байгаа юм байна. Энэ шаардлага дотор улс төрийн өнгө аяс ороод ирэхээр л шаардлага нь сул болчихоод байгаа юм шдэ сэтгүүлчидээ.

Avatar

Мэдэж ав 2021-04-02 202.72.247.58

202.9.46.119 Mal min unshaa oilgohgui baigaa yumuu. Zahialagch ntr geed dalii orood irehiin!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж