Шинжаан, Хонконгийн асуудлаар БНХАУ-ын ЭСЯ тайлбар өглөө | News.MN

Шинжаан, Хонконгийн асуудлаар БНХАУ-ын ЭСЯ тайлбар өглөө

Шинжаан, Хонконгийн асуудлаар БНХАУ-ын ЭСЯ тайлбар өглөө

Шинжаан, Хонконгийн асуудлаар БНХАУ-ын ЭСЯ тайлбар өглөө

Шинжаан, Хонконгийн асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч тайлбар өглөө.


-Өнгөрсөн хугацаанд барууны зарим улстөрч, эрдэмтэд Шинжаан дахь “албадан хөдөлмөр эрхлүүлэлт”, “геноцид” зэрэг асуудлыг олон удаа гаргаж тавилаа. Ийм асуудал үнэхээр бий юу? Шинжаан дахь бодит байдал ямар байгаа вэ?

-Өдгөө Шинжааны нийгэм маш тогтвортой, ард иргэд амар тайван аж төрж байна. Нийгэм, эдийн засаг хөгжиж, иргэдийн амьжиргаа сайжирч, хүний эрхийн тал дээр урьд өмнө байгаагүй амжилтад хүрлээ. 2014-2019 онд Шинжааны ДНБ жилийн дундаж өсөлт 7.2%-тай гарсан. Одоогийн үзүүлэлтээр 3.06 сая хөдөө орон нутгийн ядуу хүн ам ядуурлаас бүрэн ангижирч, мянган жилээр үргэлжилсэн үнэмлэхүй ядуурал түүхэн шийдлийг оллоо. Шинжаан иргэдийн дундаж наслалт шинэ Хятад улс байгуулагдсан эхэн үеийн 30 наснаас одоогийн 72 нас хүртэл уртасч, уйгур хүн амын тоо 40 жилийн өмнө 5.55 сая байснаас 12 сая хүртэл өссөн. Шинжааны бүх үндэстэн хүн амын тооноос үл хамааран бүгд адил тэгш эрх зүйн статус эдэлдэг бөгөөд бүгд улсын хэрэгт оролцох, шашин шүтэх эс шүтэх, боловсрол эзэмших, өөрийн угсаатны бичиг үсгийг хэрэглэх, өөрийн угсаатны уламжлалт соёлыг өвлүүлэх зэрэг бүх төрлийн эрхийг эдэлдэг.

Сүүлийн үед цөөн тооны барууны оронд худал үг, худал мэдээлэлд үндэслэн “Шинжаан дахь хүний эрх” гэгч асуудлаар шалтаглан Шинжааны нэр бүхий хүмүүс болон хуулийн этгээдэд нэг талын хориг арга хэмжээ авч байна. Энэ бол олон улсын хууль дүрэм, олон улсын харилцааны үндсэн журмыг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт ноцтой оролцож, Шинжаан дахь угсаатнуудын сэтгэл санааг ноцтой эмзэглүүлж буй явдал юм. Барууныхны хэлээд байгаа “геноцид”, “албадан хөдөлмөр эрхлүүлэлт” зэрэг нь цэвэр үндэслэлгүй худал юм. Тэр жил жижиг шилтэй угаалгын нунтгийг баримт болгон Иракт үй олноор устгах зэвсэг бий гэж ухуулж байсан хүн, АНУ-ын Төрийн нарийн бичиг асан Колин Пауэллийн ажлын албаны дарга, Хуурай замын цэргийн хурандаа асан Лоуренс Вилкерсон 2018 оны наймдугаар сард Рон Пол коллежид хэлсэн үгэндээ “Бидний Афганистанд цэргээ байрлуулсан гурав дахь шалтгаан бол Хятадын Шинжаан дахь 20 сая уйгарууд юм. АНУ-ын Тагнуулын төв газар Хятадын тогтвортой байдлыг сүйтгэхийг хүсч байгаа. Хамгийн сайн арга бол Хятадад үймээн самуун дэгдээх явдал. Хэрвээ АНУ-ын Тагнуулын төв газар эдгээр уйгуруудыг ашиглан, уйгур үндэстнүүдтэй хамтран Бээжинг тасралтгүй өдөөж чадвал гаднаас хүч ашиглахгүйгээр Бээжинг дотроос нь унагаж чадна” гэсэн юм.

Шинжаан дахь асуудал бол үндэстэн угсаатан, шашин, хүний эрхийн асуудал огт биш харин салан тусгаарлалт, терроризм, бусад орны дотоод хэрэгт оролцохтой тэмцэх явдал гэдгийг бодит байдал хэдэнтээ нотолсон. Цөөн тооны барууны улс орон Шинжааны асуудал гэгчийг дэвэргэж байгаа нь уйгур үндэстэнд анхаарал хандуулсан хэрэг биш, тэдний үнэн зорилго нь Хятадын аюулгүй, тогтвортой байдлыг сүйтгэж, Хятадын хөгжлийг зогсоох гэсэн санаа юм.

-БХАТИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар Хонконгийн тулгуур хуулийн Нэг болон Хоёрдугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг та танилцуулна уу?

-2021 оны гуравдугаар сарын 30-нд болсон 13-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 27-р хурлаар эдгээр нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 100%-ийн саналаар дэмжин баталсан. Ингэснээр Хонконгийн Тулгуур хуулийн Нэгдүгээр хавсралт буюу Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн удирдагчийг сонгох арга, мөн хуулийн Хоёрдугаар хавсралт буюу Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Хууль тогтоох зөвлөл бүрдэх арга болон санал хураалтын явц дарааллын тухай шинэ нэмэлт өөрчлөлт 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ бол 2020 онд Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн дараа, БХАТИХ-ын Байнгын хорооны “Нэг улс хоёр систем” тогтолцоог сайжруулах үүднээс, төр, засгийн түвшнээс Хонконгийн холбогдох тогтолцоог сайжруулахад түлхэц өгсөн бас нэгэн чухал, том арга хэмжээ юм. Уг нэмэлт өөрчлөлт “Нэг улс хоёр систем”-ийн чиглэлийг бүрэн оновчтой хэрэгжүүлэх, “эх оронч хүн Хонконгийг засаглах” зарчмыг хэрэгжүүлэх, Хонконгийн урт хугацааны амар тайван байдалд бат бэх тогтолцооны баталгааг хангаж өгч байгаа төдийгүй Хонконгийн иргэд болон Хятадын бүх ард түмний нийтлэг хүслийг бүрэн илтгэж байгаа.

Илүү тодруулбал, энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт Хонгконгийн Сонгуулийн хорооны цар хүрээ, бүтэц, бүрдэх арга, шинэ захирагч болон нэр дэвшигчийг тодруулах арга, Хууль тогтоох зөвлөлийн цар хүрээ, бүрэлдэхүүн, байгуулах арга болон санал хураах дараалал, нэр дэвшигчдэд тавигдэх шаардлага хангагдсан эсэхийг хянах механизмыг боловсронгуй болгох зэрэг маш тодорхой, бодитой, хэрэгжүүлж болохоор заалтуудыг оруулсан. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэ зохицуулалт нь Үндсэн хууль, Хонконгийн Тулгуур хууль болон БХАТИХ-ын холбогдох шийдвэрт бүрэн нийцэж байна.

Энэ удаагийн Хонконгийн сонгуулийн тогтолцооны сайжруулалт нь өмнөх сонгуулийн тогтолцоонд байсан цоорхой, дутагдлыг шуурхай зассан бөгөөд Хонконгийн Тулгуур хуулийн хэв журам, Хонконгийн бодит нөхцөл байдалд тохирсон ардчиллын тогтолцоог эмх цэгцтэйгээр хөгжүүлэх, Хонконгийн иргэдийн улс төрд өргөн хүрээтэй, тэнцвэртэй оролцоог улам сайн хангах, нийгмийн бүх давхарга, салбарын тал бүрийн ашиг сонрихолд илүү сайн анхаарал хандуулах зорилготой. Энэ бол Хонконгийн засаг захиргааны үр дүнтэй удирдлага, Хонконгийн язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжилд ашигтай зохицуулалт юм. Хонконгийн сонгуулийн шинэ тогтолцоо тус бүсийн улс төр, нийгэм, хуулийн засаглал, бизнесийн орчинг илүү сайжруулж улмаар Хонконгт илүү сайхан ирээдүйг авчруулна гэдэгт бид иргэлтэй байна.

Хонконг бол Хятадын Засаг захиргааны онцгой бүс, Хонконгийн асуудал бол цэвэр Хятадын дотоодын асуудал. Хятадын Засгийн газарт улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашиг, Хонконгийн тогтвортой хөгжлийг хамгаалах шийдэмгий зориг, итгэл бий. "Нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгийг засаглах", өндөр түвшний өөртөө засаглалыг үргэлжлүүлэн баримтлах шийдэмгий зорилго ч Хятадын Засгийн газарт байна. Дэлхий нийт ирээдүйд илүү цэцэглэн хөгжсөн, үзэсгэлэнтэй, эв нэгдэлтэй Хонконгийг харах болно.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2021-04-02 103.26.194.206

ИЙМ МЭДЭЭНИЙ ДООР БҮҮ КОММЕНТ ОРУУЛАА ҮХЭРНҮҮД МӨӨРӨЛДӨӨД БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

ҮНЭН 2021-04-02 103.26.194.206

ХӨРШ УЛСАА ХҮНДЛЭХ ЁСТОЙ ШҮҮ ТЭНЭГҮҮДЭЭ УЧИР МЭДЭХГҮЙ БАЙЖ БҮҮ МӨӨР Л ДӨӨ

Avatar

Zochin 2021-04-02 66.181.189.197

Huuujaagiin uzel surtalig hamgaalagch hulsnii agent nus.mn yum shuudee

Avatar

ҮНЭН 2021-04-02 103.26.194.206

хуцалгүй бай үхэр гэдгээ бүү гайхуул

Avatar

Зочин 2021-04-02 202.9.40.218

Шинжаанд амьдарч байгаа ойрад монолчуудыг минь эрх чөлөөтэй байлгавал болоо. Уйгар, иказахууд ч яамай байнаа. Хятадуудад Шинжаанд амьдардаг монголчууд буюу Ховог сайр, Бор тал, Баянгол, Или, Алтайн хязгаарт байгаад торгууд, өөлд, цахар, хошууд, захчин , урианхай түмэн нь хань болно. Тийм болохоор төрийн чухал албан тушаалд уйгар, казах, хотон гэх мэт мусальман шашинтай хүн тавьж болохгүй монгол хүнийг тавьж байвал зохино

Avatar

Зочин 2021-04-02 46.27.145.211

Хүний эрхтэнг авч 150 000доллараар үнэлж зарж байгаа 👹тамын хүмүүс эд нар

Avatar

Зочин 2021-04-02 202.179.24.138

wtf

Avatar

Монгол 2021-04-02 202.131.236.170

1959 онд байгуулагдсан хятад улсыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Цагаан хэрэмнээс хойш нутаг бол ТУСГААР ТОНГТНОСОН МОНГОЛ УЛСЫН ҮЕ ДАМЖИЖ ИРСЭН НУТАГ мөнөөс мөн болой.

Avatar

Зочин 2021-04-02 202.21.109.110

ОДОО БҮР ТОМРООД

Avatar

Сөнөсөн Хятад 2021-04-02 202.179.21.223

Хятад гэж дэлхийн хамгийн балиар хүмүүс бнаа.Оросуудын нэг дипломат үг байдаг гэсэн.Хятад хүнтэй юм ярьж ёстой болдоггүй тэдэнтэй ярилцахад эхлээд гар бариад дараа нь бугуй бариад дараа нь манай юм болчихдог ёстой ядаргаатай хүмүүс тиймээс асуудал ярилцах хэрэггүй тулгаад орхи хариулт сонсох хэрэггүй тэднээс олигтой санаа хүлээх хэрэггүй гэж.Сөнөж мөхөөсөө бузарууд.Төвд Шинжаан Уйгар Өвөрмонгол маш хэцүү бараг мөхөж байгаа.Бүгдийг хятаджууоаад дуусгаж байгаа газар нутаг ньч нэгэнт үгүй болсон.

Avatar

Zochin 2021-04-02 64.119.22.38

uursdiiguu alaad duusaasai

Avatar

Зочин 2021-04-02 146.115.161.230

Дэлхийн 2 р дайнд америк ч гэсэн өөрийн коцлагертай л байсым шүү нутагтаа. Германыхыг англи шууд үргэлжлүүлэн ашиглаж байв

Avatar

Зочин 2021-04-02 66.181.161.118

Дэлхийн 7 тэрбум хүн аль хэдийн мэдсэн 21 зуун болж байхад Концлагер байгуулаад сая саяаар нь Үндэстнээр нь хомроглон утгаж болдог юм уу даа хятад хүн сүгнүүдээ

Avatar

Уншигч 2021-04-02 202.21.97.210

Хятадын төрийн мэдээллийн сайт юм шиг санагдаж байна. Хүний эрх зөрчигдөж байгаа нь тодорхой байхад хэдэн төгрөг аваад энэ мэт худлаа мэдээллийг нь өөгшүүлж нийтлэж байдаг. Хэвлэл мэдээллийн шударга, ёс зүйтэй байдал нь хаана байнаа ???

Avatar

Ха Ха Ха 2021-04-02 103.10.21.56

“Бидний Афганистанд цэргээ байрлуулсан гурав дахь шалтгаан бол Хятадын Шинжаан дахь 20 сая уйгарууд юм. АНУ-ын Тагнуулын төв газар Хятадын тогтвортой байдлыг сүйтгэхийг хүсч байгаа. Хамгийн сайн арга бол Хятадад үймээн самуун дэгдээх явдал. Хэрвээ АНУ-ын Тагнуулын төв газар эдгээр уйгуруудыг ашиглан, уйгур үндэстнүүдтэй хамтран Бээжинг тасралтгүй өдөөж чадвал гаднаас хүч ашиглахгүйгээр Бээжинг дотроос нь унагаж чадна” Зөв. Дорнод Түркистан Уйгарт ISIS2 төслийг одоо Америкийн дэмжилэгтэй хий.

Avatar

Zochin 2021-04-02 202.55.191.130

http://www.news.mn Hytadiin turiin medeellin site bolj huvirlaa shuuu!!!!

Avatar

Иргэн 2021-04-02 66.181.190.19

Шинжанд иргэд нь үнэхээр айдас түгшүүртэй амьдарч байгаа. Залуучуудыг олноор нь хоморголон барьж хятадын гүн руу нь зөөж лагерт байрлуулан албадан ажил хийлгэж. Шигжаны нутагт хятад хүмүүсийг олноор нь баршуулж байгаа. Бас бэлчээр газаруудыг нь хүчээр булааж бн. Олон залуу ор сураггүй алга болж, эмсүүдийг нь хүчээр эм уулгаж хүүхэд гаргадаггүй болгож бн. Энэ ажил сүүлийн 3-5 жил маш өдөр зохион байгуулалттай хийгдсэн. Иргэд нь юм хэлэхээс үхэхтлээ айдаг болсон. Хятаджуулах, хэл соёлыг нь устгах

Avatar

Зочин 2021-04-02 202.55.188.36

hyataduud ulaan tzaim hudlaa yariv

Avatar

Хамаг монгол 2021-04-02 66.181.161.24

Шинжаан уйгар ,Өвөрмонгол, Төвд салан тусгаарлаасай.

Avatar

Зочин 2021-04-02 107.117.172.28

Цаг хугацааны л асуудал…эхлээд орос сүйрнэ дараа нь Хятадын ээлж…Америкчууд одоо зүгээр л аргадаж хөлд нь суухгүй…

Avatar

шоого 2021-04-02 66.181.161.44

Зүгээр салчих уу. Бөөн дайн дажин болж доор хаяж 10 сая дүрвэгч манайд ороод ирвэл чи яах вэ. Хөлдүү толгойгоо гэсгээж юм уншиж бай мангуу минь. Харин ч битгий задраасай салайсай гэж залбирч яв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж