Соёлын сайд Ч.Номин өнөөдөр (2021.04.01) Түүх соёл, антропологи, угсаатны зүй, археологийн салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөлтэй уулзлаа.
Тус уулзалтаар Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулсан байна. Мөн Монголын түүхэн олдвор, соёлын өвийг хэрхэн стандартын дагуу хамгаалан хадгалах, Монголын түүх, түүхэн үйл явдлыг дэлхий нийтэд үнэн бодитоор зөв таниулах, археологийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Монгол үндэстэн угсаатны хамгаалан, хадгалан авч явах чухал үнэт зүйл нь олон зууны турш судалж ирсэн, түүхэн археологийн олдвор бөгөөд тэдгээрийн хадгалалтыг урт хугацааны турш, төрийн бодлогоор хянаж хамгаалах ёстойг эрдэмтэн судлаачид онцлов. Тэд соёлын өвийг хамгаалах нь нэн шаардлагатай салбарын тулгамдаж байгаа асуудал болохыг онцлоод, Хосгүй үнэт зүйлийн хамгаалалт, соёлын өвийн хулгайтай тэмцэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдлийг таслан зогсооход анхаарал хандуулахыг хүслээ.
Уулзалтад оролцогчид орон нутгийн соёлын төвүүдийн боловсон хүчнийг бодлогоор дэмжин бэлтгэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх түүх, археологийн олдворуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, соёлын түүхэн газруудаас бүрдсэн археологийн үндэсний маршрут гаргаж, дотоодын соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, татварын хөнгөлөлтийн бодлого гарган ажиллах нь онцгой ач холбогдолтой талаар санал солилцсон байна.
С.УНДАРМАА
Зочин 2021-04-01 66.181.186.250
Соёлын үйлдвэрлэл гэж юу байдгыг тайлбарлан таниулах хэрэгтэй.
Зочин 2021-04-01 64.119.17.215
ЗА ОДОО ЁСТОЙ ИЛ ЦАГААН, ЭР ЭМГҮЙ, ХӨГШИН ЗАЛУУГҮЙ УХААД ЭХЛЭНЭ БИЗ
Зочин 2021-04-01 192.82.80.178
Археологийн салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж ямар балай юм яриад байгаа юм вэ?? ажил асуудлаа ойлгохгүй байна даа. ТҮҮХ ДУРСГАЛЫН ЗҮЙЛЭЭ ЗАРАХ НЬ УУ??? ЯАМ ИЙМ БОДЛОГО ЯРЬЖ ОГТ БОЛОХГҮЙ солиорч өгч бна даа….
Зочин 2021-04-01 202.126.89.245
Said uuruu yamar meregjiltei yum boloo?
Зочин 2021-04-01 64.119.17.215
СЕКС, АРХИ, ТАМХИ Л БИЗ
Иргэн 2021-04-01 202.9.46.152
Хамгийн зөв чиглэлд орж байна. Хэдэн тэр бумаар шавар цементэн хөшөө дурсгал нэртэй байгууламж барьсанаас архилогийн судалгаанд ахиу анхаарч, өвөг дээдсийн өв соёлыг дотоод гадаадын жуулчидад үзүүлэх нь түүх соёлоо танин мэдэхээс эхлээд эдийн засгат том хувь нэмэр оруулах аялал жуулчлалын шинэ боломжыг бий болгоно. Залуу сайдад амжилт хүсье. Таниас үүнийг л төр болон иргэд хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
зочин 2021-04-01 66.181.179.194
амжилт хүсье