Археологийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Археологийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Археологийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр (2021.04.01) Түүх соёл, антропологи, угсаатны зүй, археологийн салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөлтэй уулзлаа.

Тус уулзалтаар Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулсан байна. Мөн Монголын түүхэн олдвор, соёлын өвийг хэрхэн стандартын дагуу хамгаалан хадгалах, Монголын түүх, түүхэн үйл явдлыг дэлхий нийтэд үнэн бодитоор зөв таниулах, археологийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол үндэстэн угсаатны хамгаалан, хадгалан авч явах чухал үнэт зүйл нь олон зууны турш судалж ирсэн, түүхэн археологийн олдвор бөгөөд тэдгээрийн хадгалалтыг урт хугацааны турш, төрийн бодлогоор хянаж хамгаалах ёстойг эрдэмтэн судлаачид онцлов. Тэд соёлын өвийг хамгаалах нь нэн шаардлагатай салбарын тулгамдаж байгаа асуудал болохыг онцлоод, Хосгүй үнэт зүйлийн хамгаалалт, соёлын өвийн хулгайтай тэмцэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдлийг таслан зогсооход анхаарал хандуулахыг хүслээ.

Уулзалтад оролцогчид орон нутгийн соёлын төвүүдийн боловсон хүчнийг бодлогоор дэмжин бэлтгэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх түүх, археологийн олдворуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, соёлын түүхэн газруудаас бүрдсэн археологийн үндэсний маршрут гаргаж, дотоодын соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, татварын хөнгөлөлтийн бодлого гарган ажиллах нь онцгой ач холбогдолтой талаар санал солилцсон байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж