Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч Германы “Volkswagen” компани саяхан АНУ-д үйлдвэрлэж буй автомашинуудаа “Voltswagen” нэртэйгээр худалдаанд гаргах болсноо зарласан билээ.
Гэтэл энэ нь дөрөвдүгээр сарын 1-ний Инээдмийн баярыг угтсан наргиа байсныг “Volkswagen” компанийн төлөөлөгч мэдээлсэн байна. Түүнчлэн саяхан худалдаанд гаргасан бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “ID.4 SUV” ангиллын автомашинаа сурталчлах арга байсныг тайлбарлажээ.
Хүмүүс “Volks”-ийг “Volts” (цахилгаан хүчдэлийн хэмжүүр вольт) болгосон нь 2025 он хүртэл 1.5 сая цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх тус компанийн зорилготой холбоотой байж магадгүй гэж таамаглаж байсан юм.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ