Ерөнхийлөгч Х.Баттулга сайд Г.Сайханбаяр, Д.Ганзориг нарт үүрэг, чиглэл өгөв | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга сайд Г.Сайханбаяр, Д.Ганзориг нарт үүрэг, чиглэл өгөв

Ерөнхийлөгч Х.Баттулга сайд Г.Сайханбаяр, Д.Ганзориг нарт үүрэг, чиглэл өгөв

Ерөнхийлөгч Х.Баттулга сайд Г.Сайханбаяр, Д.Ганзориг нарт үүрэг, чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-ний өдөр уулзаад, сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар ярьсан. Гэтэл сарын дараа дахин ноцтой асуудал гарч, цэргийн амь эрсэдлээ. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах тухай заалт бий. Энэ асуудлаар яаж ажиллах вэ? Хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах уу?” хэмээн асууж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч гуравдугаар сарын 30-ны өдөр гэмтлийн улмаас амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсов.

Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр цэргийн алба хаах явцад гарч буй зөрчлүүд, гэмт хэргүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулах, хоёрдугаарт, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, офицеруудын дунд мэдлэг чадвар, ёсзүйн түвшин тогтоох үзлэг явуулах, гуравдугаарт, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийг анги, салбаруудад байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн ноцтой хэргүүд 2019 оноос хойш 12 удаа гарсныг хатуу сануулж, энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллах чиглэл өгөв.

Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-01 202.9.41.101

Монгол шуу ухаантай юм бол кириллээрээ бич. Наад англи үсгээр бичсэнийг хэн ч уншлаггүй юм. Монгол фонтороо бичээд дараа нь х**

Avatar

Зочин 2021-04-01 202.9.40.218

Цэрэгт очоод олон хүн амь насаа алдсаар л байна. Тэр байтугай Өмнөд Суданд очсон дотоодын цэргийн офицерийг Зэвсэгт хүчний ахлагч дарамталсаар байгаад 2020 онд амиа хорлоход хүргэсэн байхад энэ тухай юу ч ярихгүй байгаа нь хачирхалтай

Avatar

зочин 2021-04-01 203.98.76.100

Ингээд засардаггүй юм даа. манайх 100 жил цэрэг тэжээсэн ч ийм юмыг зогсоож чадаагүй энэ цэвэр иргэний ёс суртахуун, хүмүүжлийн асуудал

Avatar

Зочин 2021-04-01 43.242.243.113

махн foreva!!!!

Avatar

Зочин 2021-04-01 43.242.243.113

bi lav iim uurtai esvel tserg mergt ajilldg yoronhiilegchtei bolmoorguu bnoo 18 hureed 6 jil bolj bhd neg udaa namaa songosnoos busdaar songoh hun oldku bn shu hamuudaa haha sonin shartssan yumuu ulsuud bdimuu yadraad bgamu hugshirood agaariin daralt amniih ni uzuuriig darchdimu bayka boltsn bj uhsendee ingj humsug mumsuguu zangidaj surjigndg bnaa hollywood smile shaalguulaad yarzaigaal suuj bhgu iceland shg ulsiig tuluulj bj tgl neeh hud powerplay hiigeel kikiki

Avatar

Иргэн 2021-04-01 202.9.46.42

Наад хуурамч офцеруудадаа хариуцлага тооцооч ээ. Цол нь ахадсан юмнууд хийж байгаа юм ерөөсөө алга. Жаал архидсан юмнууд л байдаг юм билээ. Хариуцлага тооц…

Avatar

zorig 2021-04-01 202.55.188.44

Janjin Shtabiin darga n ter angiin zahiragch geed mahan goltoi manuuhaig tomildogiishd. Ter nohort yu ch helelgui ongorcheedee. Archaagui ch er boldoo

Avatar

Зочин 2021-04-01 83.20.231.208

Ter hurcyn tsolyg huraa

Avatar

zochin 2021-04-01 64.119.20.211

монгол цэрэг,цэргийн дарга нар гэж суурь хүмүүжил гэж байхгүй,цэргүүд нь гэж нөхдүүд нэг л их ардчилал ярьсан нөхдүүд,хувь хүний эрх гэж худлаа ярьсан нөхдүүд л байна даа,сургуульд байх үеээс нь эхлэж хүүхдүүдэд хүнийг хүндлэх ,хайрлах,хамтран ажиллах амьдрах ухаанд сургаагүй нь гай одоо гарч байгаа энэ дээ,боловсоролын системийн гажуудал гэдэг чинь энэ юм шүү дээ

Avatar

Зочин 2021-04-01 192.82.91.102

Боловсролын гажуудал гэхээсээ, Ардчиллын гажуудал гэвэл үнэнд нийцнэ.Ардчилалд сайн муу 2уул бий. бид зөвхөн мууг нь голдуу дуурайгаад байдаг.

Avatar

иргэн 2021-04-01 202.21.109.65

солих хэрэгтэй…..Шинэ …долигнуур биш… залуу хүнээр сайд болон Зхжш даргыг томилох хэрэгтэй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж