Ким Жон Ун 50 мянган айлын орон сууц барих төслийн ажилдаа орлоо | News.MN

Ким Жон Ун 50 мянган айлын орон сууц барих төслийн ажилдаа орлоо

Ким Жон Ун 50 мянган айлын орон сууц барих төслийн ажилдаа орлоо

Ким Жон Ун 50 мянган айлын орон сууц барих төслийн ажилдаа орлоо

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Пёньянд 50 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж, энэ долоо хоногт хоёр ч удаа барилгын талбайд зочлон, ажлын явцыг илүү хурдасгах үүрэг өгчээ.

Тэрбээр Японы тэнгист ойрын тусгалт хоёр пуужин туршсанаасаа хэдхэн хоногийн дараа ийнхүү дотоодынхоо эдийн засаг, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудалд анхаарлаа хандуулж, АНУ-д дарамт мэдрүүлэхийг хичээж эхэллээ.

Ким Жон Ун улсынхаа эдийн засгийн хямрал, царцсан олон төслийг үл харгалзан нийслэл хотдоо эхний ээлжинд 10 мянган айлын орон сууц барихаар газар чөлөөлж бэлдсэн билээ. Пёньяны төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, тэрбээр айлуудыг орон сууцжуулж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайжруулах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод буй хэмээн үзэж байгаа аж.

Хойд Солонгосын удирдагч “Барилга нэг бүрийн ажлын явцыг маш нарийн хянана. Барилгын материалаас эхлээд бүх зүйл маш өндөр чанартай байх ёстой. Энэ нь бид ирээдүйд болзошгүй олон гамшиг ослоос сэргийлэх ач холбогдолтой юм” хэмээн ярьжээ.

Энэ оны нэгдүгээр сард Ким Жон Ун дотоодынхоо эдийн засгийг сэргээх таван жилийн том зорилго бүхий төлөвлөгөө боловсруулан нийтэд зарласан билээ. Гэсэн хэдий ч түүний төлөвлөгөө олон хүнд асуудалтай тулгарч байгаа юм. Жишээлбэл, Пёньяны цөмийн хөтөлбөр, пуужингийн эсрэг тавьсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг бодож үзвэл тус төлөвлөгөө бараг бүтэшгүй зүйл юм.

НҮБ-ын мэдээлснээр Умард Солонгост байгалийн гамшиг, цар тахлаас үүдэлтэй хилийн хаалт, чанга хатуу дэглэм зэргээс шалтгаалж ард түмний амьдрал маш ихээр доройтож, нийтээрээ өлсгөлөнд нэрвэгдэхэд тун ойртжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-01 202.131.245.243

Манайд бол гэр хорооллыг хөгжүүлье, хашаандаа сайхан амьдаръя л гээд байгаа шүү дээ. кккккккккк

Avatar

Зочин 2021-04-01 75.155.149.227

Manai udirdagchid ene zaluugaas say dahin door baih gej.

Avatar

Зочин 2021-04-01 43.242.243.113

iimerhuu holduu shoroon tsaraituudaas dip haritsaagaa ertehen taslsan ni deerdee daraa ni nuremberg shig heregt tatagdah gj bgn uuh ch bish bulchirhai ch bish bai gj joohon personality tai baih hrgteishd buh huntei naizlj bhr

Avatar

Зочин 2021-04-01 66.181.188.114

Энэ хүнээс манай дарга нар эх оронч занг нь сурах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-01 139.5.216.66

Монголын гомонуудын дэргэд солонгосын эцэг болсон эр дээ

Avatar

Зочин 2021-04-01 202.9.46.162

Мантуун бууз

Avatar

Зочин 2021-04-01 203.91.115.49

Хөөрхөн юм бэ. Манай комунистууд бас юу дутах вэ Залуус хорооллоо барих гээд хүрзээ бариад дайрцгаах байх даа. Тэгээд эцсийн тулгуур дээрээ дэнжигнэж байгаа барилгын зах зээлээ нэгмөсөн булшилж санаа нь амарна. Ким Жон Унд яахав, ямар булшлаад байх ард түмэн байх биш. Аль эрт булшилцан. Одоо зөвхөн булшнаасаа өндийх гэж оролдсон толгой руу хүрзээр буулгах л ажилтай. Комунизм гэж ийм л сайхан тогтоц доо.

Avatar

Зочин 2021-04-01 202.179.27.91

эд нар барьчихвал чи юу гэх вэ

Avatar

Зочин 2021-04-01 64.119.22.38

erunhiilugch baijeej erunhiilugchiinhuu ajlaa hiihgui barilga yariad suuj baidag mal! teneg gehed bagdahaar l yum bna. setgetsiin uvchtei yum bish uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж