Ким Жон Ун 50 мянган айлын орон сууц барих төслийн ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун 50 мянган айлын орон сууц барих төслийн ажилдаа орлоо

Ким Жон Ун 50 мянган айлын орон сууц барих төслийн ажилдаа орлоо

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Пёньянд 50 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж, энэ долоо хоногт хоёр ч удаа барилгын талбайд зочлон, ажлын явцыг илүү хурдасгах үүрэг өгчээ.

Тэрбээр Японы тэнгист ойрын тусгалт хоёр пуужин туршсанаасаа хэдхэн хоногийн дараа ийнхүү дотоодынхоо эдийн засаг, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудалд анхаарлаа хандуулж, АНУ-д дарамт мэдрүүлэхийг хичээж эхэллээ.

Ким Жон Ун улсынхаа эдийн засгийн хямрал, царцсан олон төслийг үл харгалзан нийслэл хотдоо эхний ээлжинд 10 мянган айлын орон сууц барихаар газар чөлөөлж бэлдсэн билээ. Пёньяны төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, тэрбээр айлуудыг орон сууцжуулж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайжруулах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод буй хэмээн үзэж байгаа аж.

Хойд Солонгосын удирдагч “Барилга нэг бүрийн ажлын явцыг маш нарийн хянана. Барилгын материалаас эхлээд бүх зүйл маш өндөр чанартай байх ёстой. Энэ нь бид ирээдүйд болзошгүй олон гамшиг ослоос сэргийлэх ач холбогдолтой юм” хэмээн ярьжээ.

Энэ оны нэгдүгээр сард Ким Жон Ун дотоодынхоо эдийн засгийг сэргээх таван жилийн том зорилго бүхий төлөвлөгөө боловсруулан нийтэд зарласан билээ. Гэсэн хэдий ч түүний төлөвлөгөө олон хүнд асуудалтай тулгарч байгаа юм. Жишээлбэл, Пёньяны цөмийн хөтөлбөр, пуужингийн эсрэг тавьсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг бодож үзвэл тус төлөвлөгөө бараг бүтэшгүй зүйл юм.

НҮБ-ын мэдээлснээр Умард Солонгост байгалийн гамшиг, цар тахлаас үүдэлтэй хилийн хаалт, чанга хатуу дэглэм зэргээс шалтгаалж ард түмний амьдрал маш ихээр доройтож, нийтээрээ өлсгөлөнд нэрвэгдэхэд тун ойртжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж