Лэйди Гагагийн нохой салхилуулагч уушгиа тайруулжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Лэйди Гагагийн нохой салхилуулагч уушгиа тайруулжээ

Лэйди Гагагийн нохой салхилуулагч  уушгиа тайруулжээ

АНУ-ын алдарт дуучин Лэйди Гагагийн нохой салхилуулагч Райан Фишер цээжиндээ буудуулсан сумны шархнаасаа болж уушгиныхаа зарим хэсгийг тайруулжээ.  Тэрбээр хоёрдугаар сарын 24-нд Лэйди Гагаг Италид байх хойгуур франц бульдог үүлдрийн гурван нохойг нь салхилуулж байгаад халдлагад өртсөн байна. Гэмт хэрэгтнүүд түүнийг дөрвөн удаа буудаж, хоёр нохойг нь дээрэмдэн авч явсан юм.

Өдгөө 30 настай тэрбээр яаралтай эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэснээр маш хурдан тэнхэрч, энэ долоо хоногт эмнэлгээс гаран, цахим хуудастаа мэдэгдэл бичсэн байна. Фишер эмнэлгийн халатаа сольж, энгийн хувцас өмсөж буй бичлэг дээрээ “Замын хажууд цус алдаад хэвтэж байснаа бодвол би маш түргэн хугацаанд тэнхэрсэн. Гэхдээ уушгиа эдгэхийг хүлээж, эмнэлэгт олон хонолоо. Тэр үдэш бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн.

Юу болсныг би сайн ойлгож ч амжаагүй. Дээрэмчид маш түргэн явж одсоны дараа амьсгалахад нэг л эвгүй байгааг мэдэрсэн. Рентген зургаас харахад миний уушги суманд оногдоод эдгэхээргүй болсон байлаа. Эмч нарын хэлснээр, халуун сумнаас болж оногдсон хэсэг түлэгдсэн тул байгалийн жамаар эдгэх ямар ч боломжгүй гэсэн” хэмээн ярьжээ.

Дараагийн хэдэн өдөр Фишерийн уушгины ажиллагаа хэд хэдэн удаа доголдсон тул эмч нар уушгины гэмтсэн хэсгийг тайрах хагалгаа хийхээр шийдсэн аж. Энэ талаар Фишер “эмнэлэгт байх хугацаанд биеэ эдгээхээс илүү айдсаа даван туулах хэцүү байлаа. Өдгөө би эмнэлгээс гарч, эрч хүчтэйгээр амьдралаа үргэлжлүүлж байна. Өнөөг хүртэл маш их өвдсөн өдрүүд олон байв” хэмээн бичжээ.

Болсон явдлын дараа Лэйди Гага түүнд баярлаж, талархсанаа илэрхийлэн, эмчилгээний зардлыг нь хувиасаа төлөхөөр шийдсэн юм. Удалгүй түүний ноход гурвуулаа олдож, гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилсаар буй аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж