Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Өнөрбаяр томилогдлоо. Хуульч Ч.Өнөрбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөх, Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байсан. Мөн өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж байсан билээ.
Тэрбээр Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх үеэрээ "Улс төрд зарим үед гал руу үсэрч орох, сэлэмний ир дээгүүр гүйх шаардлага ч гардаг. Ингэж байж дарангуйллын эсрэг зогсож, шударга бусын хана хэрмийг нурааж чадна. Надад айж, ичээд байх зүйл алга. Өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил надад бий.
1992 оны ардчилсан Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нь. Ардчилсан Үндсэн хуулийн дээгүүр алхсан ямар ч албан тушаалтантай би санал нийлэхгүй. Хууль цаасан дээр үлдэх бус амьдрал дээр хэрэгждэг байх ёстой" хэмээн хэлж байв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ