"Эхнэр маань ХӨСҮТ-д аав, ээжээ хүргэж өгөөд тусгаарлагдсан"

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

"Эхнэр маань ХӨСҮТ-д аав, ээжээ хүргэж өгөөд тусгаарлагдсан"

"Эхнэр маань ХӨСҮТ-д аав, ээжээ хүргэж өгөөд тусгаарлагдсан"

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтэрч, орчин нөхцөл нь таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар маргааш нь халдварын голомтот бүсээс гарсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Шадар сайд мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Иргэдэд бодит мэдээлэл өгөх ёстой. Манай хадам аав 100 хувь асаргаанд байдаг, 80 настай хөгшин. Хоёр хөгшин хоёулаа Covid-19 авсан нь батлагдсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, ХӨСҮТ рүү эхнэр маань хүргэж өгсөн. Тусгаарлалтын хугацаанд голомтот бүсдээ тусгаарлагдаж байна. Ахмад настнуудад энэ халдвар асар хүнд тусч байгааг би өөрөө мэдэрч явна. Тиймээс иргэддээ ахмадуудаа асар сайн харж, хамгаалж, халдвараас сэргийлэхэд анхаарах шаардлагатайг анхааруулан хэлье.

Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав, ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэнд тусгаарлагдаж байна. Дэглэм журмыг миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байна.

Манай эхнэр халдварын эрсдэл өндөр байгаа голомтоос гэртээ ирээгүй. Манай хадам ээж, аавын Covid-19 шинжилгээний хариу хоёулаа эерэг гарсан. Хаанаас халдвар авсныг мэдэхгүй. Эхнэр маань эмнэлэгт ээж, ааваа хүргэж өгсөн, одоо ч тусгаарлагдаж байгааг дахин хэлье. Мөн гурван удаагийн шинжилгээ өгсөн, бүх хариу нь сөрөг гарсан.

Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Миний хувьд эрсдэлийг мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн хувьд анхаарал болгоомж алдаж болохгүй тул орчин тойрондоо эрсдэл гаргахгүй байж, шинжилгээг тогтмол өгч байна. Түүнээс төрийн өндөр албан тушаалтан гээд өөртөө давуу тал үүсгэсэн асуудал гараагүй" гэв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж