Навальный шоронд өлсгөлөн зарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Навальный шоронд өлсгөлөн зарлажээ

Навальный шоронд өлсгөлөн зарлажээ

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный шоронгийн удирдлагууд түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсаныг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар түүний хамтрагчид өчигдөр (2021.03.31) мэдээлжээ. А.Навальный "Би эмчид үзүүлж, эм уух эрхтэй. Тэд надад юу ч өгөөгүй. Нурууны өвдөлт хөл рүү шилжсэн. Эхлээд баруун хөл, одоо зүүн хөл хэсэгчлэн мэдээ алдаж байна” хэмээн өөрийн гараар бичсэн захидалдаа дурдсан байна.

Түүнийг ийм байдалтай байхад нь харуулууд шөнө найман удаа дуудан сэрээж буйг тэрбээр залхаан цээрлүүлэлт, эрүүдэн шүүлт гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Энэ мэдээлэл цацагдсаны дараа Оросын хэсэг эмч нар шоронгийн удирдлагуудыг Навальныйн хоригдож байгаа хорих ангид гаднаас эмч оруулахыг шаардаж, цахим орчинд хөдөлгөөн өрнүүлсэн байна.

Хорих ангийн удирдлагууд Навальныйд шаардлагатай бүх эмнэлгийн тусламжийг үзүүлж байгаа бөгөөд бусад ялтнуудын адил эмчлүүлж байнаа гэсэн мэдэгдэл хийжээ.

А.Навальный өнгөрсөн оны наймдугаар сард химийн аюултай хоронд хордож, яаралтай Германд очиж эмчлүүлж байгаад энэ оны нэгдүгээр сард Москвад эргэн ирмэгцээ баривчлагдсан юм. Шүүхийн шийдвэрээр түүнийг тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад гадаадад зугтсан болон өмнө нь ахмад дайчныг гүтгэн доромжилсон хэмээн буруутгасан.

Улмаар түүнд их хэмжээний мөнгөн торгууль болон хоёр жил, зургаан сарын ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өдгөө тэр Оросын Владимир мужийн Покров дахь чанга дэглэмтэй хоёрдугаар ангид хоригдож буй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж