Хилсээр хоригдсон Номт суллагдав

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Хилсээр хоригдсон Номт суллагдав

Хилс хэргээр хоригдсон УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдав. Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшиж байхад нь тодорхой үндэслэлгүйгээр цагдан хорьсон билээ. Улмаар анхан шатны шүүхээс үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжих санхүүгийн дэмжлэгийг "банкаар дамжуулж, хүү тооцоогүй" гэж 5.5 жилийн хорих ял оноосныг Улсын дээд шүүх үндэслэлгүй болохыг тогтоож цагаатгасан.

Гэвч сайдаар ажиллаж байхдаа хайнга хандсан хэмээн шинэ зүйл ангиар 1 жилийн хорих ял оноосон юм. Нийт найман сар хоригдсон Н.Номтойбаяр шүүх магадлангаар суллагдах хуулийн болзол нь хангагдаад байсан ч "Энэ эрхээ эдлэхгүй, хилс ялыг чинь дуусгаад гарна" гэж "шүд зуусан".

Сүүлийн үед шүүгч нар захиалгаар нэр бүхий улстөрчдөд хилс ял өгсөн болох нь нотлох баримтаар нотлогдож, ноцтой асуудал дагуулах болсон. Шоронгоос суллагдсан Н.Номтойбаярын тайлбар одоо хүлээлтэд байна.

Д.ДОНДОГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж