Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 315 сорьцод PCR шинжилгээ хийхэд Цэцэрлэг сумын ойрын хавьтлын хоёр иргэнээс Covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 36 болжээ.
Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 14, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд тав, гэрээр гурван иргэн эмчлүүлж буй юм байна. Тус иргэдийн биеийн байдлыг авч үзвэл хүнд нэг, хүндэвтэр найм, хөнгөн 13 иргэн байгаа аж.
Халдвар батлагдсан иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авч эхэлжээ. Иймд эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллээр сүүлийн 24 цагт орон нутагт нийт 128 халдварын тохиолдол батлагдсан талаар мэдээлсэн. Үүнд:
Сэлэнгэ аймаг – 8
Дархан-Уул аймаг – 5
Орхон аймаг – 19
Дорноговь аймаг – 11
Архангай аймаг – 6
Завхан аймаг – 3
Төв аймаг – 22
Хөвсгөл аймаг – 2
Өвөрхангай аймаг – 10
Баянхонгор аймаг – 10
Ховд аймаг – 13
Сүхбаатар аймаг – 11 тус тус илэрсэн байна.
Irged 2021-04-01 185.220.101.193
Хүрэл СҮК гишүүн /эр/ УБ зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхарт төрийн жинхэнэ алба хаагч эмэгтэй, иргэн “Мөнгөн”-ийг намын байран дотор ажил олгох нэрийдлээр шөнө үдэш болтол суулгахаа хэзээ ухамсартайгаар болих вэ? Өөрийн охидыг нь "үйлчилгээни" ажилтан шиг яг адилхан ингэж АН-ын даргын үүдэнд суулгаад байвал яах бол??