Robbie Williams-ын хуримын зураг нийтлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Robbie Williams-ын хуримын зураг нийтлэгджээ

Дуучин Robbie Williams өнгөрсөн бямба гаригт Калифорнид хуримаа хийсэн билээ. Тэдний хуримын албан ёсны зураг “Hello” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсанд нийтлэгдсэн байна.

Тэд хуримын ёслолдоо хэвлэл мэдээллийнхний оролцуулахаас татгалзсан ба гэр бүл болон найзуудаас бүрдсэн 60 зочин урьж, хуримын ёслолоо хийжээ. 36 настай дуучны сүйт бүсгүй  Ayda Field нь жүжигчин бөгөөд элдэв хэл аманд өртөж явдаг Robbie-г сайн залуу болгон хүмүүжүүлж авна хэмээн хошигнон ярьсан байна. 

Харин Robbie “Ayda бол энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй. Энэ бүсгүйтэй гэрлэснээс би хамгийн аз жаргалтай эр хүн болж хувирлаа” хэмээн хэлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж