Н.Номтойбаяр өнөөдөр суллагджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр өнөөдөр суллагджээ

Н.Номтойбаяр өнөөдөр суллагджээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр (2021.04.01)  суллагдаж байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ. Мөн тэрбээр өөрийн твиттер хуудастаа суллагдсанаа мэдэгдсэн байна.

2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа түүнийг цагдан хорьсон юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлдэг. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь баталгаажуулсны дараа Н.Номтойбаярыг саатуулсан нь олон хууль зөрчсөн хэмээн өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь ч мэдээлж байлаа.

Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг нотлох баримттай, үйлдэл дээр нь бариагүй бол саатуулахгүй заалттай ч Н.Номтойбаярыг саатуулж, нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг түүний аав Б.Нямтайшир гардан авч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүний сонгуулийг удирдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж