Орос, Украины үл ойлголцол дахин сэргэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Орос, Украины үл ойлголцол дахин сэргэж болзошгүй

Орос, Украины үл ойлголцол дахин сэргэж болзошгүй

Украины армийн ерөнхий командлагч Руслан Хомчак энэ долоо хоногт “ОХУ Украины хилийн дагуу цэрэг байршуулж буй нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж буй явдал. Москва Киевийн эсрэг хэт түрэмгий бодлого баримталж байна” хэмээн мэдэгджээ.

Мөн тэрбээр Москвагийн талыг баримталдаг салан тусгаарлагчид 2020 оны долдугаар сард гарын үсэг зурсан гал зогсоох тохиролцоог удаа дараа зөрчиж байгааг онцолсон байна. Харин салан тусгаарлагчид Украины засгийн газрыг гал зогсоох тохиролцоогоо зөрчсөн хэмээн буруутгадаг.

Киевийн мэдээлснээр 2014 оноос хойш хоёр талын мөргөлдөөнд 14000 гаруй хүн амь үрэгдсэн аж. Өнгөрсөн онд гэхэд Украины 26 цэрэг алагдсаны дөрөв нь мэргэн буудагчийн суманд өртөж, амьсгал хураасан байна.

Хомчакийн хэлснээр, ОХУ-ын олон мужаас цугларсан цэргүүд Украины хилийн ойролцоо цугларч, тулаанд бэлтгэн сургуулилалт хийж байгаа аж. Харин Кремлээс Украины хилийн ойролцоох хурцадмал байдал дахин сэргэж буйд санаа зовж, Киевийн тал салан тусгаарлагчидтай дахин мөргөлдөөн эхлүүлж болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид хурцадмал байдал эргэн сэргэж буйд санаа зовохын хажуугаар Украины талын өдөөн хатгалгаар дайн дэгдэх вий гэдгээс болгоомжилж байна. Бид үнэхээр дайн хүсэхгүй байна” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж