Нийт 15 сая тун “Johnson&Johnson” вакцин устгана | News.MN

Нийт 15 сая тун “Johnson&Johnson” вакцин устгана

Нийт 15 сая тун “Johnson&Johnson” вакцин устгана

Нийт 15 сая тун “Johnson&Johnson” вакцин устгана

АНУ-ын Балтимор хот дахь вакцины үйлдвэрт гарсан алдааны улмаас нийт 15 сая орчим тун вакцин гологдол болсон байна. Тодруулбал, үйлдвэрийн ажилчид орц найрлагыг нь буруу тохируулснаас ийм хэмжээний “Johnson & Johnson” вакциныг устгахаар болжээ. “Emergent Biosolutions” компанийн энэ үйлдвэр “Johnson & Johnson” болон “AstraZeneca” компаниудын вакциныг үйлдвэрлэж байгаа юм.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг алдаа гарсан шалтгааныг тодруулахаар үйлдвэрт шалгалт оруулсан бөгөөд дээрх алдааны улмаас “J&J” компаниас АНУ-ын Засгийн газарт вакцин нийлүүлэх хугацаа хойшилсон байна.

Тус улс нь хоёрдугаар сарын 27-ны өдөр “Johnson&Johnson” вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон бөгөөд 2021 онд тус компани нийтдээ нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилт тавьжээ. Уг зорилгодоо хүрэхийн тулд үйлдвэртээ 700 орчим шинэ ажилчин нэмж авсан юм байна. Уг вакцин нь бусад вакцинуудаас ялгарах давуу тал нь ганц тунгаар дархлаа тогтоодог, энгийн хөргүүрт олон сар хадгалж болдог юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-01 202.126.90.54

Энэ гологдлууд манайд орж ирнэ дээ

Avatar

Зочин 2021-04-01 64.119.22.90

УСТГАНА ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ МОНГОЛРУУ АЧУУЛНА ГЭЭГҮЙ БАЙЛГҮЙ

Avatar

Зочин 2021-04-01 202.55.188.110

Magadgui shuu, manai darga nar unegui yumand nugasgui, ard tumend turshih yum chin yaadgiin gej magadgui

Avatar

ЗОЧИН 2021-04-01 192.82.88.229

ха ха ха балай америкууд тэгж л таараа

Avatar

Зочин 2021-04-01 64.119.22.90

ТЭНЭГ н**ш ВЭ ЧИ ЧАМШИГ БАЛАЙНУУД Л ХҮНИЙ ХОРВООД ХОГ БОЛЖ БАЙГАА ЮМДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж