Нийт 15 сая тун “Johnson&Johnson” вакцин устгана

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Нийт 15 сая тун “Johnson&Johnson” вакцин устгана

Нийт 15 сая тун “Johnson&Johnson” вакцин устгана

АНУ-ын Балтимор хот дахь вакцины үйлдвэрт гарсан алдааны улмаас нийт 15 сая орчим тун вакцин гологдол болсон байна. Тодруулбал, үйлдвэрийн ажилчид орц найрлагыг нь буруу тохируулснаас ийм хэмжээний “Johnson & Johnson” вакциныг устгахаар болжээ. “Emergent Biosolutions” компанийн энэ үйлдвэр “Johnson & Johnson” болон “AstraZeneca” компаниудын вакциныг үйлдвэрлэж байгаа юм.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг алдаа гарсан шалтгааныг тодруулахаар үйлдвэрт шалгалт оруулсан бөгөөд дээрх алдааны улмаас “J&J” компаниас АНУ-ын Засгийн газарт вакцин нийлүүлэх хугацаа хойшилсон байна.

Тус улс нь хоёрдугаар сарын 27-ны өдөр “Johnson&Johnson” вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон бөгөөд 2021 онд тус компани нийтдээ нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилт тавьжээ. Уг зорилгодоо хүрэхийн тулд үйлдвэртээ 700 орчим шинэ ажилчин нэмж авсан юм байна. Уг вакцин нь бусад вакцинуудаас ялгарах давуу тал нь ганц тунгаар дархлаа тогтоодог, энгийн хөргүүрт олон сар хадгалж болдог юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж