“Pfizer/BioNTech”-ийн вакцин хүүхдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

COVID-19

“Pfizer/BioNTech”-ийн вакцин хүүхдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ

“Pfizer/BioNTech”-ийн вакцин хүүхдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ

АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech” компанийн бүтээсэн  “Covid-19”-ийн эсрэг вакцин 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлж буйг эмнэлзүйн туршилтаар тогтоосон талаар мэдээлжээ. “Pfizer/BioNTech” компаниас эмнэлзүйн туршилтын үр дүнгийн талаарх мэдээллээ ойрын хугацаанд АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Тус компани өнгөрсөн долоо хоногт зургаан сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлж, 5-11 настай хүүхдүүдэд вакцины эхний тунг тарьжээ. Энэхүү туршилтад 4464 хүүхдийг хамруулахыг төлөвлөж буй бөгөөд үр дүн нь 2021 оны эцсээр гарах төлөвтэй байна. АНУ одоогоор уг вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрөөд байгаа юм.

Эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад 12-15 насны нийт 2260 хүүхдийг хамруулахад вакцины хоёр тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа эсрэг биетүүд хүчтэй хариу урвал үзүүлсэн нь 16-25 настай хүмүүсийнхээс илүү байсан талаар тус компаниас мэдээлсэн байна. Харин туршилтад оролцсон хүүхдүүдэд илэрсэн хариу урвал нь насанд хүрэгчдийнхтэй адил байсан аж. Тариулсан хэсэгт хөндүүрлэх, сульдах, халуурах зэрэг түгээмэл шинж тэмдгүүд хүүхдүүдэд мөн илэрсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж