Хүндэт харуулын 032 дугаар ангид буудлага хийж байсан алба хаагч өчигдөр (2021.03.31) сум алдаж, өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Хужирбалангийн цэргийн ангид буудлага хийж байсан ахлагч сум алдаж, хөл рүүгээ буудсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Зэвсэгт хүчний 015 дугаар зэвсгийн ангийн хашаанд хээрийн буудлага хийж байсан Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагчийн буу гацсаны улмаас сум алджээ. Өдгөө тэрбээр Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй юм байна.
Цэрэг, цагдаагийн алба хаагч санамсаргүй байдлаар сум алдсан тохиолдол өнгөрсөн жил Сүхбаатар аймагт мөн гарч, амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өглөө тус аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажил хүлээлгэж өгөх үеэр сум алдаж, нэг алба хаагч шархадсан билээ.
Тухайн үед цагдаагийн байгууллага "Нисдэг тэргээр шархадсан алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт хүргэн эмнэлгийн тусламж үзүүлсэн ч нас барсан бөгөөд бүх үйл явдал камерын бичлэгт хадгалагдан үлдсэн. Буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно. Уг хэргийг Авлигатай тэмцэх газар мөн шалгаж байнаа хэмээн мэдээлж байв.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ