Монгол цэргүүд афганистан цэргүүдийг аврахад онцгой үүрэг гүйцэтгэв | News.MN

Монгол цэргүүд афганистан цэргүүдийг аврахад онцгой үүрэг гүйцэтгэв

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Монгол цэргүүд афганистан цэргүүдийг аврахад онцгой үүрэг гүйцэтгэв

Монгол цэргүүд афганистан цэргүүдийг аврахад онцгой үүрэг гүйцэтгэв

Афганистан улсад алба хааж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргүүд тус улсын цэргүүдийн амь насыг алан хядагчдын бүлгийн халдлагаас аврахад онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Исламын Бүгд найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүд Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг гурван удаа халдлага үйлдсэний улмаас 10 хүний амь нас үрэгдэж, зургаан хүн шархадсан байна.

“Кабулын аюулгүй байдлыг хангах хүчин”-ээс Афганистаны үндэсний олон нийтийг хамгаалах хүчний шархадсан зургаан цэргийн алба хаагчийг халдлага үйлдэгдсэн газраас татан гаргаж, хоёрдугаар шатны эмнэлэг рүү тээвэрлэх ажиллагааг зохион байгуулжээ. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүн цагийн байдлыг үнэлж, шархтан тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн тээвэрлэх үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чаджээ.

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт гүн талархал илэрхийлээд, “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэлтээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргах чадвар байдаг. Монгол цэргүүд энэхүү чадварыг гарамгай эзэмшиж чаджээ” гэсэн байна.

Мөн Афганистаны үндэсний олон нийтийн хамгаалах хүчний холбогч офицер шархадсан цэргийн алба хаагчдыг тээвэрлэх, шилжүүлэх ажиллагааны үед шуурхай ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-01 172.58.45.125

Афган, Иракаас цэргээ бүрэн гаргаач ээ. Энэ манай дайэ биш.

Avatar

Зочин 2021-04-01 66.181.179.163

Зүгээр л хаалт өргөөд хаалгаар оруулсан юм биш үү?

Avatar

Зочин 2021-04-01 120.18.80.185

Монголчууд бүх юмыг харлуулж хүн болгоыг муулж харааж зүхэж байж сэтгэл нь ханадаг болчихсон бололтой ямар өрөвдөлтэй амьдрал өрөвдөлтэй хүмүүс вэ! Та нар байсан бол чацгаа савируулаап өгөр толгойгоо хоргодох нүх хайгаад үнхэлцэг нь хагарч үхэж байх байсан биз. Тэр цэргүүд та нар шиг мудакуудтай харьцуулахааргүй эр цэргүүд . Яана даа яана
Бараг бүгд сэтгэгдэл нэгнийгээ дуурайж бичсэн баыгаа юм шүү өөрийн толгой байхгүй юм шиг. Бичье гээд чадвар нь хүрэхгүй л дээ

Avatar

Зочин 2021-04-01 192.82.82.242

ХҮНИЙ ЦЭРГҮҮДИЙГ АВАРДАГ ЮМ БАЙЖ. ӨӨРИЙН ЦЭРГҮҮДЭЭ ЗОДОЖ АЛЖ БНА. ЭНЭ ГАВЪЯА МӨН ҮҮ

Avatar

Зочин 2021-04-01 120.18.80.185

Маанаг минь тэр цэргүүд зодоо юу юм бодож чаддаг дүнхүү юү чаддаггүй дүнхүү юү чи. Афганд үүрэг гүйцэтгэж яваа цэргүүд нас барсан цэрэгтэй ямар холбоо байгаа юм бэ? Яасан ч тэнэг болоо вэ монгол хүн гэж

Avatar

Зочин 2021-04-01 202.126.89.128

Мөн

Avatar

Зочин 2021-04-01 46.27.145.211

Наад улсаасаа зайлээчээ өмкийнүүдээ

Avatar

Зочин 2021-04-01 46.27.145.211

Алан хядагчид гэдэг нь Америкууд шүү дээ.зарц нар нь монголчууд 😂

Avatar

Zochin 2021-04-01 122.201.21.168

тавчигтай хүүхэн эмнэлгээс аваад гарахаар засаг огцордог юм билээ. танай согтуу офицер цэрэгээ номхон зогсоож байгаад алчихаад байхад БХ-ын сайд с** огцроочээ. ямар дүлий годил царайлсан хулгайч вэ. амиа алдсан цэрэгийн ар гэрийнхэн тэмцвэл ард түмэн нэгдэн тэмцэхэд бэлэн байна шүү.

Avatar

zochin 2021-04-01 122.201.21.168

энэ БХЯ-ны хэдэн а******н, авилгачин гарууд бүүр солиорчиж, ард түмнийг өөрсөд шигээ мулгуу гэж бодсон юм байхдаа. монгол цэргүүдээ номхон зогсоож байгахд алахаас өөр ажил хийж чадахгүй хэдэн архичин офицеруутай байж элэнцгээрээ гавьяа байгуулдаг юм. захиалгаар худал мэдээ тавиулж гэнэ. бүх энхийг сахиулагчдыг эх оронд нь тат. НҮБ-ээс энхийг сахиулагчдад олгож байгаа мөнгийг БХЯ-ны хувалзнууд хумсалж завшдагийг мэдэхгүй гэж бодоо юу.

Avatar

Зочин 2021-04-01 202.9.46.86

Монгол офицерүүд ч шинэ цэрэгтэйгээ байлдахдаал их л эрэлхэг байдаг юм байна. ааяяяаааяяя. Бүр толгой эргэм бахдалтайгаар цохиж унагаадл дэвсээдл Дарга нар нь цол нмээд одон медаль шагнаадл. Лаг

Avatar

Зочин 2021-04-01 202.179.25.245

Шалбаагтай хутгасан нэр төрөө цайруулах санаатай юм бичүүлж. Нэг л их байлдаад л афганчуудыг аварсан юм байх гэтэл шархадсан 6 цэргийг нисдэг тэргэнд суулгаж өгсөн юм байна. Үүнийг 60 настай чавганц ч чадна.

Avatar

Зочин 2021-04-01 202.179.26.240

хаалт хөндлөвчийг өргөж машин оруулах ажлыг чадамгай гүйцэтгэжээ

Avatar

x 2021-04-01 66.181.180.198

Shalgan nevtruuleh uurgee l guitsetgesen bna shuu dee. ICHEECH!!!

Avatar

zochin 2021-04-01 122.201.21.168

энэ БХЯ-ны хэдэн а******н, авилгачин гарууд бүүр солиорчиж, ард түмнийг өөрсөд шигээ мулгуу гэж бодсон юм байхдаа. монгол цэргүүдээ алахаас өөр ажил хийж чадахгүй хэдэн архичин офицеруутай байж элэнцгээрээ гавьяа байгуулдаг юм. захиалгаар худал мэдээ тавиулж гэнэ. бүх энхийг сахиулагчдыг эх оронд нь тат. НҮБ-ээс энхийг сахиулагчдад олгож байгаа мөнгийг БХЯ-ны хувалзнууд хумсалж завшдагийг мэдэхгүй гэж бодоо юу.

Avatar

Zochin 2021-04-01 122.201.21.168

энхийг сахиулах ажиллагаанд явсан бүх цэрэг, офицерууд гомдолтой байдаг юм билээ.

Avatar

Зочин 2021-04-01 64.119.30.9

Аргаа бараад юу ч хамаагүй БХЯ болон ЗХЖШ зэвсэгт хүчиний талаар гайгүй шиг мэдээ л хамаагүй явуул гэдэг үүрэг өгсөн юм байна лдаа хаха.

Avatar

Зочин 2021-04-01 66.181.161.59

Бхя гэж аргаа бараад ийм мэдээ сайтуудаар тавиулж бгаан тэгээд шархтан зөөх асуудал биш бөөн сүржин гараад шат шатандаа дампуурсан яам ..

Avatar

Зочин 2021-04-01 192.82.89.87

Good job

Avatar

Ж. Батаа 2021-04-01 64.119.18.171

Афган яах вэ. Яаж ч туслаад нэмэргүй улс. Одоо өөрийн цэргүүдээ авар.

Avatar

Зочин 2021-04-01 66.181.186.210

ХААЛГААР ХУРДАН ОРУУЛЖ ХОСГҮЙ ГАВЪЯА БАЙГУУЛАВ

Avatar

Зочин 2021-04-01 192.82.68.93

ха ха . Ойрд ЗХЕШ БХЯ фактлаад байгаа учир гайгүй сайн юм дуулгачих гээд юу ч хамаагүй буржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж