ОХУ дэлхийн хамгийн анхны Covid-19 цар тахлын эсрэг муур, нохой гэх мэт тэжээвэр амьтдад зориулсан вакцин бүртгэн авснаа зарлалаа.
Тус тэжээвэр амьтны вакциныг "Карнивак-Ков" хэмээн нэрлэж буй бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сараас нохой, муур, туйлын үнэг, булга, үнэг тэргүүтэй амьтдыг оролцуулан клиник туршилтаа эхлүүлсэн талаар вакциныг бүтээсэн Оросын холбооны мал эмнэлэг, фитосанитарын тандалтын холбооны "Россельхознадзор" албаны орлогч дарга Константин Савенков мэдэгджээ.
Тэрбээр “Клиник туршилтын үр дүнд вакцин ямар ч аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй болох нь батлагдсан. Вакцин тариулсан бүх амьтны биед 100 хувь эсрэг биет үүссэн. Энэ бол дэлхийн хамгийн анхны бөгөөд цор ганц амьтанд зориулсан вакцин” хэмээн тайлбарласан байна.
"Россельхознадзор"-ын мэдээлснээс үзвэл вакцины үйлдвэрлэл энэ сарын эхээр эхлэх бөгөөд Грек, Польш, Австри, АНУ, Канад, Сингапур зэрэг орнууд тус вакцинаас худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Ажиглагчид вакцин тариулсан амьтанд дор хаяж зургаан сарын турш дархлаа тогтоно хэмээн үзэж байгаа ч эрдэмтэд үүнийг цааш нь нарийвчлан судлах шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: MARKET WATCH
/*-*/ 2021-04-01 49.0.142.40
Тэр нохой муур хулганы вакцинаа бас улсын төсвөөр үнэ төлбөргүй тарина гэжуугаа
ИХ БӨӨ 2021-04-01 115.84.88.209
САРЬСАНБАГВАЙХНААС НОХОЙГООР ДАМЖИЖ ХАЛДСАН БАТЛАГДАЖ ХЯЯТАДУУД ӨНДРӨӨ ШИДЭЖ УСАНД ЖИВҮҮЛЖ АЛААД ДУУССАН, ГАРТЭЭ НОХОЙ ТЭЖЭЭДЭГ СЕКСИЙН ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ХҮН ТӨРӨЛХТӨНД ИХ ГАЙ ТАРЬЛАА ДАА, ГЭРТЭЭ МУУР НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮН БИЛГИЙ АЖИЛ ХИЙХ ЧАДВАРГҮЙ БАЙДАГ НЬ БАТЛАГДСАН
ЗОЧИН 2021-04-01 192.82.88.229
оросын суурь шинжлэх ухаан мундаг шүү дээ. Америкийн шинжлэх ухаан оросыг гүйцтэл ёстой хол байна.
Зочин 2021-04-01 192.82.89.87
монгол дахь оросын бууны нохойнууд вакцинтай болждээ
Зочин 2021-04-01 66.181.171.34
АНУ авна гэнэ үү? Агуу Орос мандтугай
Түвшин 2021-04-01 192.82.91.28
Баярлалаа, Спутник V ноднингийн 8 сард бүртгэхэд барууны орнууд улстөржүүлж эхэлж билээ… гэтэл ДЭМБ бүртгэл одоо хүртэл хийгээгүй, харин Пфайзер, Астразенека зэргийг судалгаа нь дуусаагүй байхад хурдавчилсан аргаар бүртгэсэн нь асуудал төрүүлдэг… Тиймээс бие даасан бодлоготой байж оновчит шийдвэр гаргаж, УОК-г тууштай байхыг л ерөөе дөө…