ЭМЯ: Covid-19-ийн 394 тохиолдол нэмж батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Covid-19-ийн 394 тохиолдол нэмж батлагдлаа

ЭМЯ: Covid-19-ийн 394 тохиолдол нэмж батлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас (2021.04.01) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд 20489 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 394 хүнээс Covid-19 илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн Covid-19-ийн нийт тохиолдол 8841 болж байна. Өчигдрийн байдлаар 150 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5070 болсон. Энэ нь нийт тохиолдлын 57 хувийг эзэлж байгаа юм.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт халдвар илрээд байна. Өмнөговь аймагт байрлаж буй уул уурхайн компанийн жолооч нар өнөөдрөөс дархлаажуулалтад хамрагдаж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 311266 хүн вакцинд хамрагдаад байна. Эрүүл мэндийн байгууллагаас тооцоолж байгаагаар өдөрт 13-15 мянган хүнийг дархлаажуулах зорилго тавин ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:

Улаанбаатар- 266

Сэлэнгэ аймаг-8

Дархан-Уул аймаг- 5

Орхон аймаг- 19

Дорноговь аймаг- 11

Архангай аймаг-6

Завхан аймаг- 3

Төв аймаг- 22

Хөвсгөл аймаг- 2

Өвөрхангай аймаг- 10

Баянхонгор аймаг-10

Ховд аймаг-13

Сүхбаатар аймаг-11 илэрчээ.

Сүүлийн 24 цагт орон нутагт нийт 128 халдварын тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 1038 болж байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, March 31, 2021

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж