Дархлаажуулалтын галт тэргийг аялалд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын галт тэргийг аялалд бэлтгэж байна

УБТЗ-ын захиргаа төмөр замчдыг дархлаажуулах аяныг Замын хойд, урд, төвийн хэсэгт энэ сараас зэрэг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд Зорчигчийн вагон депогийн хамт олон шугам замд аялах дархлаажуулалтын галт тэрэгний бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл хэр хангагдаж байгааг Зорчигчийн вагон депогийн дарга Б.Юлхарсүрэнгээс тодрууллаа.

-Хойд, урд шугам замд тус бүр найман вагоны бүрэлдэхүүнтэй цувааг аялуулахаар болсон. Цуваа бүрт эмнэлгийн нэг вагон, вагон ресторан, дархлаажуулалтын багийн эмч, мэргэжилтнүүд байрлах хоёр купены вагон, төмөр замчдыг бүртгэх, вакцин хийлгэсний дараа түр амрах зориулалтаар нийтийн дөрвөн вагонтой цувааг бэлтгэж байгаа. Эмнэлгийн вагонд вакциныг заагдсан температурт хадгалах хөргүүр суурилуулах шаардлага гарсан тул шинээр дизель хөдөлгүүр угсарч байна. Мөн бүртгэл хийх компьютер, техник хэрэгслээр тоноглохтой холбогдуулан цахилгаан эрчим хүчний хангалтыг найдвартай байхад бид онцгой анхаарч байгаа. Бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаандаа бүрэн хийж, хоёр галт тэргийг батлагдсан схемийн дагуу найруулан аялалд гаргах болно гэж мэдэгдлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж