Шинэ Зеландын Окленд хот дахь “Cornwall” парк Монгол Улс руу Мягмар гаригт үхэр экспортлох болсноо фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн талаар “New Zealand Herald” мэдээлжээ.
“Save Animals From Exploitation” амьтны эрхийг хамгаалах байгууллага “Cornwall” паркийн удирдлагуудад шийдвэрээ эргэн харж, амьд амьтан худалдаалахгүй байхыг уриалсан байна.
Тус уриалгад “Монголын фермерүүдийн байгуулах гэж буй үржүүлгийн хөтөлбөрт манай үхрүүд сонгогдсонд баяртай байна. Монгол, Шинэ Зеландын фермийн аж ахуйн аль аль нь бэлчээрийг чухалчилдаг. Энэхүү хөтөлбөр нь алслагдмал бүсийн оршин суугчдын амьжиргааны түвшнийг сайжруулахад хувь нэмрээ оруулна” хэмээн бичжээ.
“Save Animals From Exploitation” байгууллагын тэргүүн Дебра Эштон “Cornwall” парк амьтдыг амьдаар нь экспортлон худалдаалахын төлөө өсгөн үржүүлж байсныг мэдээд, оклендчүүд маш их цочирдсон байна. Мөн Монголын нөхцөл Шинэ Зеландынхаас тэс өөр" хэмээн онцолсон байна.
Үүний зэрэгцээ Окленд хотын олон оршин суугч “Cornwall” паркийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа, мөн амьтдыг бусад улс руу амьдаар нь экпортлохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ