E-Mongolia систем 1 сая хэрэглэгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

E-Mongolia систем 1 сая хэрэглэгчтэй боллоо

E-Mongolia систем 1 сая хэрэглэгчтэй боллоо

2020 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдаж байсан цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia зургаан сарын хугацаанд нэг сая хэрэглэгчтэй боллоо.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд төрийн 316 үйлчилгээ орсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулах болон үйлчилгээнүүдийг монгол, англи хэл дээр авах боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Тус системд УОК, НОК болон ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл нэмэлтээр орсноос гадна Covid-19-өөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээг авах боломжтой болжээ. Вакцинжуулалтын гэрчилгээг англи болон монгол хэл дээр авах боломжтой юм.

Иргэн та доорх үйлчилгээг www.e-mongolia.mn сайт болон гар утасны аппликейшнээс аваарай.

E-MONGOLIA-Д НЭГДСЭН БАЙГУУЛАГА

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж