Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор энэ сарын 30-ны өдөр нас барав. Энэхүү мэдээг сонсоод олон ээж, аав хүүгээ цэрэгт, армид явуулахаас айсан биз, тэр нь ч зөв. Сүүлийн гурван жилийн байдлаар энх цагт цэргийн албанд мордсон ч цаг бусаар тэнгэрт одсон цэргийн тоо ийнхүү зургаа боллоо.
Монгол Улсын иргэн 18 нас хүрээд цэрэгт явах үүрэгтэй. Үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордсон залуусын зарим нь өнөөдөр эгнээндээ алга. Санаатай болон санамсаргүйгээр цэрэг яагаад амиа алдах болов гэдэгт төр, салбар яам нь анхаарлаа хандуулах цаг болсныг удаа дараа сануулсан ч өнөөдөр энэ мэт таагүй мэдээ тасрахгүй хэвээр.
Асуудал үүсэх бүрт Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас ангийн захирагчийг нь албан тушаалаас нь чөлөөлсөн гэх үгээр ам тагладаг. Энэ удаад ч мөн адил 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэгэхээр цаашдаа Монголын арми ниргэсэн хойно нь худлаа хашгирсаар байх уу, эсвэл цэргийн бодлого, тэнд үйлчилж буй бичигдээгүй хууль болох дэглэлт нэртэй хүчирхийллийг халах уу гэх асуулт гарч ирнэ. Хуулиараа цэргийн анги нэтгэлүүдийг ЗХЖШ хариуцдаг бөгөөд тус штабын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог учраас тэднээс хариуцлага нэхэх нь зөв хэмээн үзэх хүмүүс цөөнгүй бий.
"ХАРИУЦЛАГААС ЗУГТААГҮЙ"
Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатараас тодруулахад “Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн талийгаачийн ар гэрээс уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийлж байна. Дээрх хэрэг манай харъяа анги дээр гарсан. Үнэнийг хэлэхэд энэ төрлийн хэргийг маргааш шууд таслан зогсоож чадна гэж зоригтой хэлэх итгэл алга. Бид боломжит бүхий л чиглэлээр дэглэлтийг таслан зогсоохын тулд хүний эрх болон хууль хяналтын байгууллагатай хамтарч ажилласаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд сахилга, зөрчлийг таслан зогсоохын тулд арга хэмжээ авсаар ирсэн ч үр дүн төдийлөн сайн гарахгүй байна.
Бид хариуцлага хүлээнэ. Хариуцлагаас зугтсан зүйл байхгүй. Томилсон эрх бүхий албан тушаалтан хариуцлага тооцно гэвэл би бэлэн байна.
Цэргийн дотоод албаны дүрэмд тухайн албан тушаалтнуудын хариуцах ажил үүргийг тодорхой заасан байдаг. Цэргийн анги дээр ямар нэгэн хэрэг, зөрчил гарлаа гэхэд тухайн ангийн захирагчаас эхлээд бусад бүх албан тушаалтан өөрийн хариуцсан албан үүргээ биелүүлсэн эсэх дээр албаны шалгалт явуулдаг. Бид өөрсдийн эрх хэмжээний хүрээнд 326 дугаар ангийн салааны офицерууд, тухайн өдөр жижүүрлэсэн эргүүлийн бүрэлдэхүүнтэй хариуцлага тооцно. Цэргүүдтэй ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний арга барил, хандлагыг өөрчлөх тал дээр ажиллана” гэх хариулт өгсөн юм.
ХЭРЭГ ГАРДАГ ӨДӨР ЮУ БОЛОВ?
Хэрэг гардаг өдөр буюу гуравдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хээрийн бэлтгэлд гарсан байна. Улмаар харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г согтуудаа сэхээнд ортол нь зоджээ. Байлдагчийн биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байсан учраас эмч нар мэс засал даах боломжгүй гэж үзэн, эмийн эмчилгээг үргэлжүүлж байсан ч харамсалтай нь энэ сарын 30-ны шөнө нас барав.
Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогч Г-г цагдан хорьсон бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад талийгаач 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүний алба хаагч болох И.Энхтөгс гэх хүний данс руу удаа дараа мөнгө шилжүүлсэн нь тогтоогджээ. Цэргийн дотоод албаны дүрэмд цэргийн алба хаагч зохимжгүй үг хэрэглэх, хоорондоо зүй бусаар харьцахгүй байх гэсэн заалттай.
Гэвч батлан хамгаалах салбарт бугшсан идээ бээр, цэргийн дэг нэрийн доорх бусдын хүчирхийлэл, доромжлол хэрээс хэтэрчээ. Эх орондоо үүрэг гүйцэтгэхээр явсан эр цэргүүд амь насаа алдах болсон нь энэ салбарт бүхэлдээ хуулийн гэхээсээ хариуцлагын салхи оруулах болсны дохио, бодит илрэл юм.
"ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫ ЦОЛЫГ БУУРУУЛАН, ӨӨР АНГИ РУУ ШИЛЖҮҮЛСЭН"
Дээрх хэрэг гарахаас өмнө буюу хоёрдугаар сарын 25-нд цахим орчинд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Дээрх хэрэг 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсон бөгөөд бусдыг хүчирхийлж буй тэдгээр цэргүүд албаа хааж дуусаад халагдсан аж.
Уг бичлэгийг хийж, бусдыгаа хүчирхийлсэн халагдсан цэргүүдийн хаана байгааг олж тогтоон, хариуцлага ярихаа салбарын яам мэдээлсэн. Тухайн өдөр ажиллаж байсан офицер, ахлагч нарт Цэргийн сахилгын дүрмийн 32-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, зарим албан тушаалтны цолыг бууруулан, өөр анги руу шилжүүлэх арга хэмжээ авсан талаар албаныхан хэлэв.
Энэ мэт хар бараан мэдээллээс болон эцэг, эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үдэж байна. Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар эцэг, эхчүүд хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахааргүй болтол доройтжээ.
Эр хүн болно гэж цэргийн албанд мордсон залуучууд дээд тушаалтныхаа гарын шүүс болдог цэрэгжсэн "шорон"-г цэвэрлэхгүй бол эх орноо хамгаалахаар цэргийн албанд мордох залуусгүй болох нь, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр аа!
Э.БУРАМ
Irgen 2021-04-01 66.181.161.105
Yamar ch tsergiin surguuli tegseegui hun yaj surgaltiin opitser boldgiig medeh neg ni heleed egeech.Bas yamar muuhai aashtaigaa medej amidraach.Zugeer l mergejliin surguuli tegssen hu d ni zaigaa tavij egee he
Irgen 2021-04-01 66.181.161.105
119 r angid ochson yamar ch tsergiin surguuli tegseegui ohin yaj surgaltiin opitser bolson tuuhiig yarih u,yah u,Batlan tegscheed ajild orj mergejleeree ajild orj chadahgui bgaa humuusiig haagaad baigaagaa meddeg ch boloosoi Oyinbileg ee!!!!.Egch cheni huurai zamiin angid nuutsiin ajiltan baisnii ach tee
Irgen 2021-04-01 66.181.161.105
119 r angid surgaltiin opitsereer ochson Oyunbilegiig eserguutsej bna.Yamar ch tsegiin surguuli tegseegui muu nusgai ohin yaj surgalt zaadag bnaa.Aash gej adsaga.Ariin haalga shu dee.Anhaarah humuus ni anhaaraarai he
Zocnin 2021-04-01 202.179.4.251
Bi l lav hyydyydee tseregt yavuulahgyi Mongoliin armi emh tsegtsend orvol acn naraa yavuulj bolnoo Hugatsaa heregtei
Зочин 2021-04-01 202.126.88.234
Цэргийн малнууд алба хаагаагүй этгээдийг хааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлдэг.
Зочин 2021-04-01 202.55.191.130
Хүний хүүхдийг авч яваад цогцсыг нь гардуулахдаа тэгэж хэлдэг үү та нар тангаргаа зөрчсөн гэж хэлдэг үү аймшигтай сданууд бэ
21 2021-04-01 202.126.88.145
HOOSON UG HOOSON TSUURAI
О 2021-04-01 67.247.101.247
Ёс зүй, ёс суртахууныг дунд сургуулиас эхлэн заах хэрэгтэй. СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ХҮҮРЭНД ДЭЭР ЭРГЭХ ХАР ХЭРЭЭ шиг НӨХДҮҮДЭД Ч ХАМААТАЙ. Яг л зариг.мн ӨНӨРӨӨ, ПАПАРАЦИ шиг ховын хар туламнууд нийгмийг улам хараар будаастай. Тэд бол яг энэ хүн зодож алсан дэслэгчээс ялгаагүй хүмүүс. Ёс зүйгүй дандаа хар мэдээгээр нийгмийг хордуулсаар СОЁЛЫН САЙД ОГЦОР. ЦЭГЦЛЭХ ЦАГ болсон.
Зочин 2021-04-01 202.21.108.33
цэрэг армид ёс суртахууны дээд зэргиин хүмүүжилтэи хүүхэд залуучуудаар алба хаалгах даргалах шадар дарга нарыг маш нариин шалгуураар сэтгэциин гажиг архины хамаара гэх мэт авч ажил цэрэг хариуцуулдаг баих дарга нар бол алба хааж буи цэргиин амь насыг бүрэн харицдаг баих хуультаи болохгүи бол дарга архи уугаад цэргүүдээ алаад дуусна цөстэи ууртаи нь өсөө авч буудсаар баих болно шүү
Зочин 2021-04-01 202.9.40.201
Tsergiin angiud yagaad iim setgetsiin owchtoi huniig zodoj tamlaj baij kaif awdag gaj yumnuud ajiluulaad baidag yum be oigohgui yumaa. Hunii saihan ursiig uheld hurhesen gajigtai setgetsiin oorchlolttoi humuusiig setgetsiin emnelegruu ywuulaach buh ajilchdiinhaa setgetsiig mergejliin baiguullaga emchid uzuuleechee.
Хар 2021-04-01 67.247.101.247
Харин тийм шүү. Эцэг эхчүүдийн буруу хүмүүжүүлсэн сэтгэцийн өвчтэй архичин новшнуудыг хуу зайлуул.
шоого 2021-04-01 66.181.161.68
Автын ослоор маш олон хүн амиа алдаж байгаа. Автомашиныг нийтэд нь хориглоё
ЦЕГаас БХЯ нд өргөн хүрээтэй шалгалт оруул. 2021-04-01 202.21.108.56
Армийг дээрэмчдээс цэвэрлэх цаг болжээ. Арай ч хэтэрлээ, хэдэн дээрэмчид чинь а******н болоод хувирлаа. Дээрэмчин офицерүүдэд хэдэн ээжүүд хүүхдүүдээ алуулах вэ? а******н дээрэмчдээс эр цэргүүдээ хамгаалж чадаагүй БХЯ ны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй. Нийт офицерүүдийг дансыг шалгах, хууль бус орлогыг нотлох ёстой. Цаана нь байгаа олон дээрэмчин чимээгүй сугарч үлдэж болзошгүй. ЦЕГ БХЯ нд өргөн цар хүрээтэй шалгалт оруулах цаг болсон.
Зочин 2021-04-01 139.5.218.127
Armiin bie bureldehuuniig ali boloh baga hun huchnii nuutsuur mash chadvarlag bolgoj tsalin hangamiiig ni nemeh heregetei tsereg er ni 1 jil bish 6 sariin hugatsaatai bvl yadgiin
Zochin 2021-04-01 202.55.188.84
Minii duu Zevsegt huchind ajildag . Ystoi eejiinhee garaas garaagui har nylhaaraa tsergiin surguulid orj biy haani zadarch ynziin shan er bolon tugssun . Uuriinhuu sonirhloor buhniig tuulsan . mash ih hicheej ARMY geh tom aild hol tavin orson . Unuudur zarim neg balmad nuhduuduus bolj ZH.n ner hund shalaar unaj duugiin min husel sonirhol zorilgo utgaa aldaj bgad tsel zaluuhan duugiinhee umnuus or ovdoj bn .
Ард 2021-04-01 66.181.161.77
ЭХНЭР МААНЬ ХҮҮГЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛАХГҮЙ ГЭНЭЭ. АРЫН ХААЛГА, АВИЛГА ЮУ БАЙНА. ХӨӨЦӨЛДӨНӨ ДӨӨ. 1 ЖИЛ АРГАЛАХАД 50к БҮРМӨСӨН ХААЛГАХАД 3 САЯ БАЙДАГ ГЭНЭ ДЭЭ. н**ш ГЭЖ… ИЙМ Ч ТӨРТЭЙ БАЙХ ГЭЖ.
Зочин 2021-04-01 67.247.101.247
Ха ха 27 нас хүрэхээр нь гурван саяыг улсад тушаагаад бүрмөсөн хаалгадаг юм малаа.
Өвгөн Балдан 2021-04-01 122.201.21.67
Цэрэг армидаа ийм нэр хайрлаж байгаа сэтгүүлч ИЧИГ ИЧИГ. Та нар чинь ухуулагч нар биз дээ. Гудамжны хэрүүлч авгай шиг юм бичвэл сэтгүүлч мэргэжил байхын хэрэг байхгүй. Монголын армид алба хаах нь тусгаар тогтнолын асуудал. Армид ганц нэг хог шаарууд байгааг үгүйсгэхгүй. Тэд хариуцлага хүлээх ёстой. Ахмад цэрэг ярьж байна. Монголын арми шоронгоос шал өөр за юу. Бүү улс төржүүл… Бүү горьд…
Иршэн 2021-04-01 66.181.176.200
Битгий хуцооо зөнөг пиздаа ! Энхрий үрээ энх цагт албанд явуулчихаад цогцсыг нь хүлээж аваад байгаа цагт энэ армийн тогтолцоог бүхлээр нь солих хэрэгтэй. Та нар шиг зөнөгүүдийн бүтээж үлдээсэн тогтолцоо.
Би 2021-04-01 192.82.71.204
Ахмад цэрэг, ахмад хүн байж хүний амийг үл тоож, дэглэлт гэгч тамлалыг өмөөрч хаацайлж байгаа энэ хүн өөрөөсөө ичих хэрэгтэй, ийм хөмөрсөн тогооноос хэтрэхгүй бодолтой хүн байх гэж. Эмгэнэл.
zochin 2021-04-01 139.218.63.183
hariutslagan denduu uchuuhun yumaa uur angi ruu shiljuulsen geh shig uur angid ochood dahiadl hun **** gej oilogmoorch yum shig ern iim ih zardal gargaj tseregiin alba haalgaad bgaan ymar uchirtai yum be hentei baildah gd bgaan oros hytad gej bitgii heleerei
zochin 2021-04-01 122.201.21.168
Хуурай цэргийн командлагч өөрөө цэрэг эх оронч эрийн ёс зүйг үлгэрлэн өөрөө огцрох ёстой. Эсвээс сайд энэ генрнлаа чөлөөлөх хэрэгтэй. Цэргийн эрүүл мэнд амь насанд удаа дараа ноцтой халдлага гарлаа. Үүнд яам ч дорвитойхон ажиллахгүй л байна шүү дээ. Сайд ч үнэндээ ёс зүйтэй эр хүн бол өөрөө огцрох ёстой…. ганц үг ган хийхгүй ширээнийхээ ард нуугдсан сүгнүүд, а.луурчид
Зочин 2021-04-01 64.119.20.66
Ээжүүд хэзээч хүүгээ цэрэгт бүү явуул
zochin 2021-04-01 66.181.161.25
aluurchdaa albadan tseregt tataj hunii huuhed alj eremdeg bolgodogoo zogsoo ta nart aluulah gej hun toruulj usguduggui yum eruul saruul huuhed hucheer avch yavchaad eremdeg bolgoj aldag baliar yumaa bolio tsergiin angiudaa haa
unshigch 2021-04-01 46.62.172.16
manai Mongol Ulsiin armi gej ,30 -jiliin hotsrogdson bie bureldhuuntei , avilga gej deed tsegtee. 30-jiliin ongorohod odoo boltol shar omd, shar tsamtstai , hezee ene duremt huvtsanuudiiig solih ve? batlan hamgaalah yam nii -heden generaluud , udej uuhaas oor uym medehgui dood zahiraluud n gej har usand ttolgoiggoo meduulchisen iim l Mongol Ulsiin armi baigag yum daa ichmeer aimaar.
Зочин 2021-04-01 167.99.105.58
tsamts gj yrij bga bol chi yu ch medehgui bj hutsagch bn. Tseregt yawj uzcheed yum yari!
Цэндээ 2021-04-01 202.21.108.26
Цэрэгт явахаар алаад бга юм биш үү
зочин 2021-04-01 103.212.116.177
Хариуцлага хүлээлгэж бн гээд өөр анги руу шилжүүлдэг нь том хариуцлага уу?
Цэрэгт явахгүй ээ 2021-04-01 103.140.11.147
Монгол цэрэгийн сүр хүч 13 р зуундаа л хоцоржээ энийг зохицуулаж чаддахгүйгээс харахад
Зочин 2021-04-01 202.9.46.191
Би лав яагаад ч хүүгээ цэрэгт явуулахгүй. Миний хүү мэдээ үзээд ээж та намайг цэрэгт явуулж болохгүй шүү гэхэд надад хэлэх үг олдоогүй ээ
Зочин 2021-04-01 202.21.108.34
Арми шоронжуулахаа болиоч. Удирдах албан тушаалтнууд нь сайн хянаач. Соцзмын үеийн оффицерүүд дайчдаа маш сайн хянаж байнга шарх сорвийг нь шалгаж хянаж хамгаалдаг байсан. Хэдий тийм байсан ч 3 жил уйдсан харчуул бие биенээ дэглээд болдоггүй байсан даа. Одоо хяналтыг сайн тавьж хариуцлагаа сайжруулахгүй бол шоронжсон арга барил гараад байх нь дээ.
Зочин 2021-04-01 59.153.87.251
Офицерууд цэргүүдийн дэглэлтэнд урьд нь нэг их ордоггүй байсан шиг санагдана. Хуучинцэрэг оны ялгаа л их байсан. Одоо чоны ялгаа байхгүй Офицерууд нь гэж малууд болсон бололтой
Зочин 2021-04-01 202.126.88.65
Mongolyn armi bol haraa nyaltgui shoron yargyn gazar!!!
зочин 2021-04-01 202.179.27.180
Хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тушаал буурууллаа гэдэг чинь олигтой арга хэмжээ мөн үү Хүний амьтай холбоотой Хариуцлага алдсан, холбоотой хүмүүсийг армиас халж Хуулийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй. Тэр И.Энхтөгс гэгчийг шалгах хэрэгтэй
muusain yargachid 2021-04-01 202.9.46.69
er hun bolood turchihsun yum, tsereg nertei shorond chin yavaad er hun bolno gej yu bdg yum.
ter yargachinguudaa bugdiig ni TSAAZAL.
Зочин 2021-04-01 202.126.88.40
arai dendvv hvnii nylh hvvhdiig ami nasiig ni hohirooson araatan
Зочин 2021-04-01 66.181.177.201
огцоруул наад сайанбаяр гэдэг өмхий ацаа
Найзууд нь 2021-04-01 66.181.161.127
Батболд ыг цустайн хутгана
иргэн 2021-04-01 202.21.109.65
ханын сонин гаргах мэргэжилтэй…….Сайд Сайханбаяр огцорч зайлаач……..Үгүй бол У. хүрэлсүхтэй хамт хэрэгт орно шүү….
Иргэн 2021-04-01 202.9.46.152
Хуурай цэргийн командлагч өөрөө цэрэг эх оронч эрийн ёс зүйг үлгэрлэн өөрөө огцрох ёстой. Эсвээс сайд энэ генрнлаа чөлөөлөх хэрэгтэй. Цэргийн эрүүл мэнд амь насанд удаа дараа ноцтой халдлага гарлаа. Үүнд яам ч дорвитойхон ажиллахгүй л байна шүү дээ. Сайд ч үнэндээ ёс зүйтэй эр хүн бол өөрөө огцрох ёстой.
Зочин 2021-04-01 43.242.243.63
И ЭНХТӨГС ГЭГЧ АЛБАН ХААГЧ ӨӨР ОЛОН ЦЭРЭГ ХҮҮХДҮҮДИЙГ ДАРАМТАЛЖ МӨНГӨ ДЭЭРЭМДДЭГ БАЙЖ ТААРАА САЙН ШАЛГААРАЙ ДАА ЗАСАГ АА .
Зочин 2021-04-01 202.126.88.65
Өөр ангид очоод бхь байдгаараа
Зочин 2021-04-01 202.9.46.61
АРМИ ГЭГЧ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ШОРОНГ ТАТАН БУУЛГА, ЯДАЖ Л УЛСЫН ТӨСӨВ ХЭМНЭНЭ. ЗӨРЧИЛ ГАРГАСАН АЛБАН ХААГЧДЫГ ДАХИЖ САЛБАРТ НЬ БҮҮ АЖИЛЛУУЛ. ЮУН ӨӨР АНГИ САЛБАР ЛУУ ШИЛЖҮҮЛЭХ ВЭ. ЗАВААН ЮМ ХИЙЖ ХАР МӨР ҮЛДЭЭСЭН ЮМНУУДЫГ ОДОО ХҮРТЭЛ АЖИЛЛУУЛСААР БАЙГАА ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ Ш ДЭЭ. ЭСВЭЛ ЯЛ ӨГӨӨД ШОРОНД НЬ ХАТАА. БАЙХ БАЙХ ГАЗРАА ОЧИХГҮЙ АРЫН ХААЛГАДААД ЯВААД БАЙХААР ЭНЭ САЛБАР ЧИНЬ ЯЛЗАРДГИЙН БАЙГААЗДЭЭ
Зочин 2021-04-01 202.70.34.70
Нөгөө эх оронч хөх бөгтэй нөхдүүд таг чиг.
Баахан худлаа эх орончид 2021-04-01 202.55.188.36
Баахан худлаа эх орончид . Эрдэнэт жирийн ард ын хүүхэд амиа алдахад нэгч үг дуугарахгзй юм байга . Ёстой мөнгөний хойноос явдаг нь мэдэгдэу байгаа .
Zochin 2021-04-01 122.201.21.168
цэргийн алба хаагчдыг гар утастайгаа алба хаахыг зөшөөрөх хэрэгтэй. зүй бус асуудал гарвал хууль хяналтын байгууллага, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх, ядаж л ар гэртээ мэдэгдэх боломжтой болно. зүй бус үйлдлийг баримтжуулах боломжтой болно. тэгэхгүй бол энэ ардын армийн алуурчид хичнээн хүүгийн амиар наадахыг таашгүй. дэгтэй журамтай байлгаж чадахгүй бол хилийн цэргийг мэргэжлийн болгоод армийг татан буулгах хэрэгтэй.
Зочин 2021-04-01 164.90.132.189
armiig tatan buulgaj bolohgui.
Монгол 2021-04-01 66.181.183.130
Энэ хурандаа Батболд гэгчийгээ одоо аль нэг улс руу элчин сайдаар явуулах байх даа???
Сүхбаатар 2021-04-01 64.119.26.146
Монголын арми өөрийн цэргээ хөнөөдөг өөдгүй арми болжээ.Соцын үед ч ийм л байсан, одоо ч энэ хэвээрээ байна.
Зочин 2021-04-01 202.55.188.108
Гэмт хэргийг нь цагдаа шалгана, ял онооно. Хариуцсан дарга нар бас арга хэмжээ авагдана. Тэглээ гээд сайдыг огцруултай биш
Зочин 2021-04-01 192.82.78.34
Тушаал бууруулж яадаг юм, шууд цэргийн байгууллагад ажиллахгүй болгох хэрэгтэй. Цэргийн байгууллагад ажиллах чинь маш их хангамжтай, эрт тэтгэвэрт гардаг, өвөл зуны хувцсаар хангадаг, орон сууц ч жирийн иргэдийн урдуур өгдөг, хоол унаа холбоо гээд бүх зардлыг нь цаанаасаа өгдөг, дээр нь үнэгүй зарц-цэрэгтэй болохоор ийм алдаа дутагдал гаргавал даргатай цэрэгтэй нь шууд цэргийн байгууллагаас хөөнө гэвэл илүү нөлөөлнө.
Зочин 2021-04-01 67.247.101.247
Чи их сайн мэдэж байх чинь. Чиний дурьдсан Хангамжийг (байр, хүн зарахаас бусад) өгөөд хаашаа ч хамаагүй гэр бүлтэй чинь явуулж хамгийн бага цалин өгвөл чи ажиллах у? Нормын хувцас чинь өмсөж тайлах журамтай, хүссэн газра гангараад явдааг эд биш. Жилд 4 удаа 30 км явган марш, сард дор хаяж нэг удаа 10 км гүйж амжих уу чи.
Tsol bat 2021-04-01 192.82.90.209
Heden shanaa avch degluuleh bol yahavdee tseregt yawsan hun buhen l degluuldeg muudsan yum bol bhgui tavitsan goojuurnuud ulam l dooshoo orood bdg yum joohon changlaad ughuur ung orood l irdeg mongol hunii setgel zui ih uur harin uhtel n zodoj bn gdg bol buruu ter muu yaragching shorond alaad ugnuu halhiin shorongiin piang ter n shig sagsuu hun daahgui ugaads ideed duusah bh tendee
Зочин 2021-04-01 64.119.19.27
х**
Зочин 2021-04-01 103.57.92.155
Yarij baigaag chin uzehed yumtai bolchihson yum bishuu hahaha
Зочин 2021-04-01 64.119.19.27
Нөгөө тавчигтай гаргалаа гээд талбай дээр орилолдоод байсан гарууд яав? Таг чиг… Хүүхэд зодоод алсан байхад хүний эрх гээд байдаг байгууллагууд ч бхгүй.
Лхагва 2021-04-01 66.181.161.119
Тавчигтай жагсаалыг хүг өөрөө зохион байгуулсан учраас хөл хориогы үед айх юмгүй цугласан шүү дээ
Зочин 2021-04-01 122.201.21.250
Хүрэлсүх мэргэжлийн жүжигчин шиг жүжиг тоглоод одоо ерөнхийлөгчийн дүрд тоглох гэж баыгаа юм шиг бнлээ
Зочин 2021-04-01 66.181.188.162
Шууд цааз! Амийг амиар
Зочин 2021-04-01 192.82.68.208
Эцсийн эцэст хүн зодно гэдэг чинь монголхүний хүмүүжил, боловсролын доголдлоос улбаатай юм шүү дээ. Эх эцэг нь хүүхдээ зөв хүмүүжүүлэхгүй, тэрнийг нь сургууль нь засахгүй, тоохгүй явсаар байгаад л бидний олонх нь ийм оркууд болж байгаа юм. Цэрэг эрс иймхэн юмыг даваад гарах хатуужилтай байх ёстой гэж генералууд нь үзээд байхаар армид ямар ч хүмүүжлийн ажил явахгүй байна. Уг нь арми нь сургууль, эх эцгийн хийгээгүйг гүйцээж жинхэнэ эр хүн болгон хүмүүжүүлэх бүрэн боломжтой шүү.
TB 2021-04-01 202.21.113.146
Камер хяналт шалгалтын тогтолцоонд мөнгө зараад хэрэггүй харин архитай тэмц хийх ажилтай болго цэргээ сахилга баттай зан харилцааг сайжруулахдаа зодуураар биш дасгал сургууль хичээл зүтэглээр шахаж хийх нөцөл бололцоо, хөтөлбөр бий болгох боловсруулах хэрэгтэй.
тэр хүн зодоод алаад байгаа улсаа архины хамаарлаас гаргах сэтгэл зүйн зөвөлгөө авдаг тогтолцоо бий болговол ямар байдаг юм болдоо
тэр олон залуусыг барьж тогтооно гэдэг мэргэн ухаан шаардах нь ойлгомжтой, хүчирхийлэл зодуур лав биш шүү
з 2021-04-01 64.119.23.230
дэглэх зодож дарамтлахыг арилгах хэрэгтэй гэхдээ эр цэрэг тэвчээр хатуужилтай бэлтгэгдэх хэрэгтэй цэргийн хатуужил сургалтыг дэглэх гэж андуурч болохгүй одооний цэрэг бэлтгэл муу сул сулбагар бна цэргийн эрдэм бэлтгэлийг өндөр түвшинд хийх хэрэгтэй бна харин үүнээс шантарч янз бүрийн асуудал хэл ам гаргаж анги удирдлагаа гүтгэхийг зөвшөөрч огт болохгүй дэндүү сул өлбөгөр бна
Зочин 2021-04-01 103.57.92.155
Huurai zam mam ch geh shig. Noiton zamiin tsereg baidag yumuu. Heden gaj dontonguudiin darga tsereg bolj toglodog gazar bolson baina
Зочин 2021-04-01 202.21.124.130
Цэрэгт явснаас өөр гайхуулж хийсэн бүтээсэн зүйлгүй архичид л их ярьдаг шүүдээ. Цэрэгт явснаар та улсаа хамгаалчхаагүй, хамгаалах чгүй, тэсвэр хатуужил нтр ч гэж худлаа ш*** хэрэггүй. Хүүхдүүдээ төрүүлж, өсгөж, сургаж байгаа ээж нар харин илүү хатуужил суусан байгаа. Эв эрүүл үзлэгт ороод цэрэгт явсан хүүхдээ алдана гэж ямар ч ээж хүн давж гарахгүй зүйл шүү. Чингисийн удам, Хил хэн хамгаалах вэ гэж ирээд худлаа шааж өөрийнхөө жижигхээн ЭГО оо тэтгэнэ. Мөн хэзээ ч урдаас чинь, хойноос чинь хилээр
Зочин 2021-04-01 202.21.124.130
Мөн хэзээ ч урдаас чинь, хойноос чинь хилээр орж ирж дайтахгүй. Омогтой байж толгойгоороо зэвсэглэдэг цагт, би шанаадуулдаг байсан тэгээд зүгээр л байна мэтийн ахархан бодлоо хаяна уу? Дахин хэлий омогтой бай гэхдээ хөөрхийлөлтэй өнгөцхөн бодлоо хаяах хэрэгтэй. Ямар ч дайн болсон АК бариад тулалдахгүй, онгоц, пуужин, дронн, цахимаар тулалдана. Ер нь тэгээд 39,45 оны дайнуудад яваагүй бол цэрэгт явсан гэж мэгээд худлаа бардам шаахаа болино уу. 3 жил татварын мөнгөөр хооллоод б** сум үрээд ирсэн
Зочин 2021-04-01 64.119.25.200
Хэдэн хуучирсан үзэлтэй хөгшин генералуудаа цэгцэл. Одоо шинэчлэхгүй бол хэзээд ийм байна.
f 2021-04-01 66.181.161.47
Дэглэлтийг илрүүлэх ил далдаар бүхий л арга хэмжээг авч. Тухай бүрт нь хатуу хариуцлага тооцож байх хэрэгтэй
Зочин 2021-04-01 203.98.77.101
ГАРЧИГАА БУРУУ ӨГЧЭЭ. ЦЭРЭГЖСЭН ШОРОН БИШ, ШОРОНЖСОН ЦЭРЭГ ГЭХ НЬ ИЛҮҮ ЗӨВ БАЙХ АА
123 2021-04-01 150.129.141.162
арми бол нэгнийгээ хайрлах эрдэм. олон жилийн өмнө цэргийнхэн оролцсон телевизийн шоу гарсан. дарга нар нь гэж нээг их хашгичсан гарууд. хүн яагаад хашгирдаг вэ…… санаагаа хүнд ойлгуулж чадахгүй учраас хашгирдаг…. цэргийн сургуульд олгох боловсрол аргагүй 0000 доо
Зочин 2021-04-01 202.21.124.130
офицер, дарга нар нь хүнтэй 2 үг ч солиж чадахааргүй. Амьдралдаа ч ном уншиж үзээгүй хуучны хамгийн хоцрогдсон Оросууд хүртэл халаад удаж байгаа бүтэн зохион байгуулалтаар ажилладаг.
Иргэн 2021-04-01 192.82.69.216
Өнөөгийн манай залуусын байж байгаа байдал нь л энэ шүү дээ. Цэргээс өөр газарт ч адил бие биенээ зодож нүдэж, алж байна. Тийм ардчилалгүй, хүний мөсгүй, дээрэлхүү, шартай амьтад цэрэгт очихоороо зай завсар гарвал л нөгөө зангаа гаргаж байдаг. Тиймээс цэрэгт шилж, тусгайлан сонгож авдаг байх хэрэгтэй. Цалин хангамж өндөр байх ёстой. Офицеруудын хувьд бол цэргийн сургуульд зөвхөн элсэлтийн шалшалт авч оруулдгийг больж, жинхэнэ шилдэг залуусыг авдаг байх хэрэгтэй.
zochin 2021-04-01 202.9.41.2
L.Oyun- Erden bolon Batlan Hamgaalahin
Said Ogzor ! Ogzor ! Ogzor !
Ганаа 2021-04-01 103.14.39.50
Монголын арми "Шоронжсон Арми" болжээ. Цэргүүдийг гар утастай байлгах хэрэгтэй. Цэргийн ангийн гол байруудыг камержуулах хэрэгтэй. Сахилгын зөрчидтэй хүмүүсийг армид бүү алба хаалга.
/*-*/ 2021-04-01 49.0.142.40
Соц үеийн сэтгэлгээний хоцрогдлыг форматлахгүй бол цэргийн ангиуд дахь дэглэлт, зодлого, тамлага, аллага зогсохгүй
Цэрэг 2021-04-01 139.5.219.220
Шоронжсон "цэрэг" юм уудаа бараг л…
Зочин 2021-04-01 119.40.103.6
цэрэгжсэн "шорон" энэ хэллэг маш оносон хэллэг байна даа
Батаа 2021-04-01 202.126.90.137
Манай гeнeралуудын тэр одон мeдальОросын Батлан хамгаалахын сайдаас3 дахин их харагдах
zochin 2021-04-01 202.55.188.46
цэргийн алба хаагчдыг гар утастайгаа алба хаахыг зөшөөрөх хэрэгтэй. зүй бус асуудал гарвал хууль хяналтын байгууллага, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх, ядаж л ар гэртээ мэдэгдэх боломжтой болно. зүй бус үйлдлийг баримтжуулах боломжтой болно. тэгэхгүй бол энэ ардын армийн алуурчид хичнээн хүүгийн амиар наадахыг таашгүй. эсвэл хилийн цэргийг мэргэжлийн болгоод армийг татан буулгах хэрэгтэй.
Зочин 2021-04-01 202.126.88.128
Монгол хүн Монгол хүний гарт л амиа алдах юмдаа.
Уншигч 2021-04-01 192.82.85.122
Өчигдөр мэдээлэл хийж байгаа Жанжин штабын гээд байгаа хэдэн нөхдүүд мэдээлэл хийж байгааг харлаа. Тэд нарт хүний мөс чанар гэж өчүүхэн ч алгаа. Хүний амь эрсдчихээд бгааг ойлгохгүй баярын хуралд үг хэлэх гэж бгаа аятай байдгаараа гоёчихсон, бөөн одон тэмдэг лент болчихсон нөхдүүд, чааваас гэж дээд удирдлагууд нь ийм сэтгэхүйтэй байхаар цэрэг армийн хүчирхийлэл арилахгүй. Тэр тэнэгүүд өөрсдөө ажлаа өгөх хэрэгтэй.
Зочин 2021-04-01 202.21.124.130
Гуулин тэмдэгнүүдээ их л гайхуулна. Дорвитой ч ажил хийхгүй ер нь зүгээр сайхан татвараар өндөр цалинжаад сууж байдаг хүмүүс байгаан.
орос школоос сал 2021-04-01 66.181.183.169
орос цэргийн школ шүү дээ орост очсон сонсогчид офицер болж ирэхдээ яргалах дэглэлтийн аргаар цэрэг удирдах эрдэм сурчихаад ирдэг ялахын тулд цэргийн амь нас түй хамаагүй Жуков стийл сурсан хүмүүс ардчилсан Монголын армид алба хаах ёсгүй оросыг өмөөрөгчид Америкт дэглэлт байдаг барьцах байх Америкийн цэргийн дэглэгчид нээлттэй интернетэд фото видел бичлэг дүүрэн бий Тэд биед нь хүрэхгүй зодохгүй зөвхөн хаширгах загнах дүрэмтэй Зодуулбал хохирогчид шүүхэд гомдол мэдүүлэх эрхтэй шүү
Дарга гэхээр даргалдаг бус даралдаг гентэй улс шд. 2021-04-01 64.119.22.196
Нэг тийм ухамсарт нь орк, дээрэлхүү, пээдийсэн, хүнд муугаа харуулахгүй гэсэн хогийн аймхай зангаа зэрлэг балмад зангаар илэрхийлсэн нэг тийм монголчуудын нийтлэг зан шдээ. Сайн явахад садан олон саар явахад ноён олон гэгчээр мууд их дээрэлхүү, аархуу, онгироо сагсуу би би гэсэн үзлээс л Ийм хэрэг гарч байгаа юм. Сайд дарга огцроод яаахын цаад хүний уг чанар нь дээрхи явдлууд угаас бий учраас энэ байдал ойрын хэдэн зуун жилдээ засагдах нь юуу л бол. Угаасаа хоцордышд гэдэг шиг. . .
зочин 2021-04-01 192.82.75.177
Цэрэг дэглэх гэдгийг бүр Соц үед ч сонсож байсан.
Одоо ч байсаар байгаа юм байна. Дижитал зуунд цэргийн ангийг
камержуулах гээд олон арга хэрэгсэл баймаар юм. Хээр гадаа ч
баримтжуулж болмоор юм.
фцуж 2021-04-01 45.51.191.129
"Шоронжсон цэрэг" гээч