ЗГ: 1.3 сая хүн тун “Спутник V” вакцин ирнэ | News.MN

ЗГ: 1.3 сая хүн тун “Спутник V” вакцин ирнэ

ЗГ: 1.3 сая хүн тун “Спутник V” вакцин ирнэ

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, March 31, 2021

Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр /2021.03.31/ Төрийн ордонд 18.50 цагаас мэдээлэл хийлээ.


Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Засгийн газрын хуралдаанаар улбар шар түвшинд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан. Нийтдээ 14 хоногийн хугацаатай арга хэмжээг авч, зохион байгуулна. Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа унагаахгүй байх боломжит тооцооллыг хийж, аль болох уян хатан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн байгууллага төдийгүй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд 30-аас дээшгүй хувиар биечлэн ажиллах шаардлагатай. Бид аль болох шууд хатуу хөл хорио тогтоохгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ.

Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ. Энэ хугацаанд зам дэд бүтэц, бусад салбарын бүтээн байгуулалтын ажил зогсохгүй учраас халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах ёстой” гэв.

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХЭД 152.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 2431 ЗЭЭЛДЭГЧИЙН ЗЭЭЛ ГАРЧЭЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Гурван төрлийн зээл буюу ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтээр олгож буй зээл нийтдээ 558.8 тэрбум төгрөгийн зээл гарсан. Эдгээр зээлийн цаана 22.9 мянган ажлын байр дэмжигдэж байна. Энэ жил нийтдээ 5.6 хувийн гүйцэтгэл гарч байна. Зээл нэг бүрээр товч мэдээлэл өгье. Ажлын байрыг дэмжих буй гурван хувийн зээлийн явц гуравдугаар сарын 29-ний байдлаар 152.8 тэрбум төгрөгийн  2431 зээлдэгчийн зээл гарчээ. Хоёр их наядын зээл олголт 14 хоногийн дотор ийм үр дүнтэй байгаа бол тавдугаар сар илүү өндөр үзүүлэлттэй байх болов уу. Зээл авсан аж ахуйн нэгжийн 660 нь Улаанбаатарынх, 1771 орон нутгийнх байна. Үүний 72.2 тэрбумыг 343 аж ахуйн нэгжид олгосон бол 2088 иргэн 80.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Шинээр олгосон зээл 149.4 тэрбум төгрөг буюу 2386 зээлдэгч байна.

Эндээс арилжааны банкуудын барьж байгаа бодлого нь зөв юм болов уу. Нэн тэргүүнд шинээр зээл авах хэрэгтэй байгаа иргэд одоо байгаа ажлын байраа хадгалах зорилготой зээлдэгчид эхний ээлжинд олгож байна. Нэгэнт өндөр хүүтэй зээл авчихсан иргэд хүүгээ багасгахаар хүлээж байгаа зээлүүдийг хоёрдугаар ээлжинд оруулсан. Нийт ирсэн 32456 хүсэлтээс зээл хүссэн дүн нь 4 их наяд 480.2 тэрбум төгрөг байна. Судалгаанд байгаа нь 9554, хүлээгдэж байгаа нь 19473, татгалзсан 998 хүсэлт байна. Долоон арилжааны банкаар дамжуулан эдгээр зээлүүдийг олгоод байна. Банкуудын уламжлалт зах зээл, онцлогоос хамаарч идэвхтэй оролцож байна. Уг 152.8 тэрбум төгрөгийн зээл дээр 10554 ажлын байр хадгалагдаж байна. Энэ бол хэрэглээний зээл биш. Бичил бизнес эрхэлдэг иргэд цаанаа дор хаяж таван хүн ажлын байраар хангадаг иргэдэд олгох зээл юм. Аж ахуй нэгжүүд дунджаар 10-20 ажлын байр бий болгож, 50-иас дээш байх жишээтэй. Тэгэхээр хоёр их наяд төгрөг хүртэлх зээлийн хүрээнд аж ахуй нэгж 3500 иргэн 20 мянган зээлдэгчид зээл олгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд 120 мянган ажлын байрыг дэмжинэ.
С.АМАРСАЙХАН: ЭХНЭР МААНЬ ВАКЦИН ХИЙЛГЭЖ УРВАЛ ӨГСӨН УЧРААС ТУСГААРЛАГДСАН

Сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Цар тахлын үед үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үү?

С.Амарсайхан: Хязгаарлалтад орж буй аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үүргийг Сангийн сайдад өгсөн. Бүтээн байгуулалтын салбарын ажилчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, нэг дор таваас дээш хүн цуглахгүй байхыг зөвлөж байгаа. Эрсдэл үүсч болзошгүй бүхий л газруудад энэ зөвлөмжийг мөрдөнө. Тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой хүнсний үйлдвэр, эрчим хүчний компаниуд бий. Иргэд халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л боломжоо дайчлахыг хүсье. Хөдөө орон нутагт замын бүтээн байгуулалт, газар тариалан зэрэг ил орчинд ажилладаг ажилчид хүн хоорондын зайгаа баримтлаад ажиллаж болно.

-Хязгаарлалтын 14 хоногийн хугацаанд ямар ажлыг  хийх вэ?

С.Энхболд: Хязгаарлалтын хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Дөрөвдүгээр сарын 2-нд эхний 300 мянган хүн тун вакцин ирэх бол 10-ны дотор 600 мянган хүн тун вакцин ирнэ. Мөн 1.3 сая хүн тун “Спутник V” вакцин ирнэ. Биднээс шалтгаалах асуудал гарахгүй бол дархлаажуулалтыг өргөн хүрээнд хийнэ. Ойрын хавьтлын тандалт судалгааг эрчимжүүлнэ.

-Зах худалдааны төвүүд ажлын өдрүүдэд 30 хувиас доос дүүргэлттэй ажиллана гэлээ. Хүмүүсийн орлого буурч байгаа ч өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Үүнд ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

Б.Жавхлан: Инфляци 2.6 хувьтай байна.Үнийн хөөрөгдөл байхгүй байна гэсэн үг. Ер нь ам.долларын ханш 2850 ханш дээр тогтвортой байгаа. Тийм учраас огцом үнийн хөөрөгдөл үүсэх асуудал байхгүй. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны үеэр олгодог. Хязгаарлалттай холбоотойгоор энэ долоо хоногийн Баасан гариг, ирэх долоо хоногийн Даваа гаригаас олгоно.

-Бүтээн байгуулалтын салбарын санхүүжилтэд хүндрэл гарч байгаа юу?

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалттай холбоотой санхүүжилтэд ямар ч саад гараагүй байгаа. Одоо дөнгөж нэгдүгээр улирал дуусч байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд хоёр, гуравдугаар улиралд эхэлнэ. Нэгдүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувийн ажил эхэлсэн. Бидний энэ жилийн эдийн засгийн төсөөлөл эерэг байгаа. Тийм учраас аж ахуй нэгж, иргэд маань төрөөс гаргаж байгаа халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиач ээ.

Нэмж хэлэхэд, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өмнөх Засгийн газрын гаргасан хөнгөлөлт, шийдвэрүүд үргэлжилж байгаа. Үүнд, 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах худалдааны төв, хувийн сургууль, сургалтын төв зэрэг газруудын түрээсийн төлбөрөө бууруулсан бол татвараас хөнгөлөх, татварын алданги чөлөөлөх, цахилгаан дулаан, хогны мөнгө чөлөөлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг долдугаар сар хүртэл хөнгөлнө.

-Иргэд зайлшгүй шаардлагатай үед PCR шинжилгээг хаана өгөх вэ?

С:Энхболд: Яаралтай журмаар PCR шинжилгээ өгөх шаардлагатай бол тухайн хүний холбогдох бичиг баримтыг үндэслэж, зургаан дүүргийн төрөлжсөн нарийн мэргэжлийн таван эмнэлэг дээр шинжилгээг хийж байгаа. Мөн захын дүүргүүдэд явуулын шинжилгээний цэгийг байрлуулж байгаа. НЭМҮТ-дээр очиж шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлсэн.

С.Амарсайхан: Хөдөө орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар ачаа бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, зөөвөрлөдөг тээврийн жолооч нар, ажилтан, албан хаагчдад зориулж Сонгинохайрхан дүүргийн авто худалдааны төв, Хан-Уул дүүрэгт спорт цогцолборын гадна талбайд, зүүн талд Амгалан-Шар хад чиглэлд явуулын шинжилгээний цэг ажиллана.

-Амралтын өдрүүдэд зах худалдааны төв ажиллахгүй гэсэн. Яг ямар зохицуулалт хийж байгаа вэ?

С.Амарсайхан: Зах худалдааны төвүүдэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, дотоод орчинд амны хаалтгүй байдаг салбар үйлчилгээний газруудад тодорхой цагийн хязгаарлалт, зохицуулалтыг хийж байж 14 хоног үр дүнтэй халдварын тархалтыг зогсоож чадна.

-Хятадын Эрээний боомт хилээ хаасан. Энэ асуудалд хэрхэн анхаарж ажиллаж байна вэ?

С.Амарсайхан: Хил гаалиар ямар нэгэн ачаа бараа, бүтээгдэхүүн саатахгүй, тасрахгүй байх тал дээр холбогдох албаныхан ажиллаж байгаа.

-Таны хадам аав Covid-19 халдвар авч, эхнэр тань сахиж байгаад нэг хоноод ХӨСҮТ-ээс гарсан гэх мэдээлэл байна. Халдварын голомтоос шууд гарч болдог юм уу?

С.Амарсайхан: Ер нь энэ халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад явж байгаа. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Энд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учраас тийм зүйл байхгүй. Эхнэр маань сахиураар очсон. Вакцин хийлгэж, урвал өгсөн учраас буцаж тусгаарлагдсан. Шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан учраас ХӨСҮТ-тэй холбоотой асуудал байхгүй.

-Гадаадаас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлах уу?

Л.Баттөр: Гадаадааас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлах бүрэн боломжтой. Тусгаарлалтад орсон өдрөөс хойш 72 цагийн дараа PCR шинжилгээ авч, 5-6 дахь хоногт дахин шинжилгээ авч, хоёр хариу сөрөг гарсан бол тусгаарлалтаас гаргах санал өгч, шийдвэрлэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-31 202.21.120.242

эхнэр нь урвал өгсөн гэнэ үү худалч шаар вэ халдвар аваа л биз

Avatar

Зочин 2021-03-31 192.82.77.249

Хурдан оруулаач ийм ойрхон газар байж Иргэдийнхээ төлөө ДОРИВТОЙ арга хэмжээ аваач Энэ Эрүүл мэндийн Сайд маш муу ажиллаж бнаа. Хүмүүсийг бараг л хүчээр Хятад вакцинд хамруулж бна ш дээ. Өдөр болгон 4 вакцинаа сайн Тайлбарлаад иргэдэд ойлгуулаад хувь хүн сонголтоороо алийг нь хийхээ шийдэх шүү… Маш муу хүн бна..

Avatar

Зочин 2021-03-31 202.9.40.10

Ene eruul mendiin said todorhoi heleechee yamar vac hezee ireh be heden tun ireh be?

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын "ачийг нь хариулна" гэх юм 2021-03-31 103.26.195.211

Ахмадуудын нэлээд нь гомдолтой байна.Бусад улсууд амь нас нь хамгийн эрсдэлтэй ахмадуудаа эхэлж вакцинжуулж байхад манайх сүүлднь вакцинжуулж байна.Хятадын вакцин хууврилсанд гомдоод байгаа юм.. Зарим нь зүгээр байж байгаад "чад хийх"-ээс дор байнав гэж гээд хятадын вакцин хийлгэж байна. Ихэнх ахмадууд тэртэй тэргүй хөгшин хонины насгүй юм чинь "чад" хийвэл хийнэ л биз, яасан ч хятад вакцин хийлгэхгүй гэж байна.Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын "ачийг нь хариулна" гэх нам бус хөгшчүүл ч байна

Avatar

Монгол 2021-03-31 66.181.184.220

Хятадын ьакцин бол уламжлалт аргаар гарган авсан хамгийн эрсдэл багатай хятад гэдэг үгэнд эмзэглэх хэрэггүй.

Avatar

Батаа 2021-03-31 103.29.144.173

Жавхлан саыдын авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй.Харин бусад нь өссөн

Avatar

Зочин 2021-03-31 139.5.217.42

ХӨСҮТ д коронадсан хүн сахиургүй байх ёстой бишүү Дарга нарынх гэхээр сахидаг юмуу с**

Avatar

Irgen 2021-03-31 122.201.24.96

Yumnii une osoogui gej yu yariad bga yum be. Iim saidtai bhad yaj oodloh ve de. Zah, delguureer yavaad uzeech. Buh yumnii une nemegdchiheed bna.

Avatar

Зочин 2021-03-31 202.9.40.69

Хэд хоног хорио тогтооход өвчин буурах байх арай их гараад бна

Avatar

Зочин 2021-03-31 66.181.180.195

hoeriin hoorond ingej baihaar 1sayiig ni uguud sar hatuu hul horih heregteidee. ymar ch aj ahuin negjee demjsen um alga hudlaa argatsaasan l um haragdaj b.na.

Avatar

Зочин 2021-03-31 192.82.69.124

Гаргасан шийдвэрийг нь эрүүл ухаанаао ойлгоход хэцүү зүйл юм. Юунд найдаж байгаа хүүхдүүд юм болдоо энэ ЗГ-ын гишүүд нэртэй нөхдүүд? Эрүүл мэндийн салбар, эдийн засаг 2-3 сарын дараа шалдаа буух болон олон хүн амь насаа алдаад ирэхээр энэ хүүхдүүд юу гэж тарих угаах болдоо хөөрхий! Хүрэлсүх энэ хүүхдүүдэд эрх мэдэл өгч маш алдаа хийлээ!

Avatar

Зочин 2021-03-31 202.126.89.110

p***a, yargachin, a*******n, hulgaich deeremchin, hudalch MAN zasgaas z**l, heden uyeeree Mongolchuudyn tsusyg sorloo, tqm ruugaa toniltsgoo, ur huuhduudteigee!!!!

Avatar

Зочин 2021-03-31 66.181.176.243

ёстой үхэр шиг малнууд

Avatar

Зочин 2021-03-31 89.85.156.2

Худал хуцах хийх хоёр ондоо шүү маргааш та нар дахиад ондоо юм ярих бий дээ

Avatar

Иргэн 2021-03-31 139.5.218.95

3хувийн зээл бүтэхгүй юм бна лээ.хаан банкны 1сабар дээр өргөдлөө өгсөн 3000 хүн бна.одоо 20хүний асуудлыг шийдсэн цаашид хэзээч дуудаж магадгүй гэнэ.ийм бүтэхгүй юм хийж ард түмний толгойг угаагаад яахнав дэ.аанэгжээр авна гэхээр баахан бичиг баримт нар төлнө бас олон хүсэлтэй.хувь хүнээр авах гэхээр хэдэн сард ч дуудаж мэднэ.ийм зангууны үлгэрээр хуураад яахав бас засаг дэмжинэ гэнэ зээл ёстой бүтэхгүй бна вэ.тэгээд баахан бараа аваад өөр юм авч бодохгүй гэнэ.ажилд хүн авах түрээс болохгүй гэ

Avatar

Зочин 2021-03-31 202.126.89.110

Hudlaa shuu dee, yund n itgev!

Avatar

/*-*/ 2021-03-31 49.0.142.40

Угаасаа МАН-ын ерөнхийлөгчийн шоу байхгүй юу, тэрэнд чинь итгэж гэнэдээд байх юу байна аа

Avatar

Mak 2021-03-31 49.0.142.18

Занабазарын музейг үгүй хийх гэсэн хүмүүс байна уу
Лениний музейг аль эрт Монголын урлал, бүтээлийн музей болгох байсан юм. Музейг сүйтгэсэн, тэнэг араг ясчин хүүхэн бас ерөнхийлагч болно гэнэ үү Онигоо

Avatar

/*-*/ 2021-03-31 49.0.142.40

Хуцаад бай aлаа, тэрийг чинь аль хэдийн музей биш болгоод МАН нам оффис болгоод хулгайлаад авсан байсныг улсад буцааж хурааж авч өгөө биз дээ

Avatar

Зочин 2021-03-31 192.82.69.116

eh aab chin bi alsann shde geel. mini aab alchaad chi amid uldeh uu ugui shuu. weepr dene . chin handdolgor yaj alsan bilee medjinuu tgeels eruleg sonind abinga zurag agrgaal.chin tegj uhnee shu aluurchan.

Avatar

Зочин 2021-03-31 192.82.69.116

neh archaggui zolbin naadig magtad uguch ene nogo PR tosol zobhon nadig magtad t garaad ug gel. hereb chin mini eh lachaad eruula mid suujibel harnaa. huni hilen hodolgod hohirosn hun olon shuu. tegel anad aab haral daa begz shig hoolo nohoi shig idjinuu. bi hij chadsan geel.

Avatar

Зочин 2021-03-31 192.82.69.116

chi bakterlogi zebseger hun aab min alchad amid uldene gebel nahuu shuu. chini jingere chin aljila medehgui baisan. bur enre ch bichij chadahgui.chi

Avatar

mak 2021-03-31 49.0.142.18

Чингис хааны музей гээд Занабазарын музейгээс нэгч зураг, бүтээл өгч болохгүй шүү
Дундад зууны аугаа соёлыг битгий устга. Цагийн юм цагтаа байдаг.

Avatar

Доржоо 2021-03-31 202.126.90.44

Юмны үнэ мэдэгдэхүйц өссөн байхад хэвийн шээд байх юм юу гэж ойлгох вэ

Avatar

Зочин 2021-03-31 192.82.71.51

Наад рязгаарлалт чинь хатуу хөл хорионоос ялгаа алга. Нөхөн төлбөр өг!

Avatar

Зочин 2021-03-31 150.129.142.180

Hul horihgui bol vactin hiilgeh bolomjgui uvchtei, jiremsen humuusiinhee ayulgui bdliig hangaj ajliin nuhtsliig zohitsuulaachee

Avatar

иргэн 2021-03-31 103.57.95.236

Асуудал хүндрэхээр л арга хэмжээ авах юм. Хамгиын эрсдэлтэй нь бар рёсторан караоке байсан шүү дээ. тэгээд ийм их дэлгэрсэн үёд хаах юм даа

Avatar

иргэн 2021-03-31 66.181.181.94

бар хаалгахгүй улам дэлгэх гээд байгаа юмуу

Avatar

Зочин 2021-03-31 192.82.74.157

Hunsnii baraanii une yaj nemegdseniig harahgui bnu erguu min hudlaa yariad bhiin

Avatar

Иргэн. 2021-03-31 64.119.22.192

я***н Бат-Үүл нь нялх хүүгээ төрсний дараа нь хүчиндсэн.

Avatar

Зочин 2021-03-31 202.55.188.110

Халдваргуй байхад суржигнээд хориод байсан мертлее одоо ийм их халдвар гараад байхад хорихгуй байна гэхээр энэ зугээр л МАН-ын тавилттай "Цавчаа" жужиг болж таарлаа. Коронагаар далимдуулж янз бурээр цавчдаг, тиймээс емнех зарлагадсан 5 их наядын тайлангаа ч гаргаж егехгуй, хэн ч хариуцахгуй, ямар ч ур дунгуй алга болсон байгаам. Халдварын тоог гэнэт ихэсгэнэ, гэнэт багасгана, ингэж байгаад сонгууль дехеед ирхээр гэнэт ор сураггуй алга болгож МАН "Бид чадлаа"хэмээн орилож

Avatar

Зочин 2021-03-31 202.55.188.110

Хаалгасан газрууд тереес нехен телберее хэрэгтэй бол аваарай. Тэмцэж чадахгуй бол хохироод улддээ

Avatar

Зочин 2021-03-31 103.57.95.200

Ямарч гамшиг болоогүй. Битгий сүрданзандаад бай. Улам их мөнгө иднэ. Өөр ямар гамшиг байгаа юм. Тангадын хамгийн хувилбар бол монгол хоёр хөлтэй явдаг жорлонгууд

Avatar

Зочин 2021-03-31 66.181.180.179

хөөе сангийн сайдаа болио нүүр нь улайчихаад худлаа ярихаа боль доо. Ийм мэдрэмжгүй худалч нөхрөө огцруул

Avatar

Haramsaltai 2021-03-31 202.21.109.59

Uneheer zasgiin gazar buruu shiidver gargalaa.odoo haldvarion too nemegdej emlegion uil ajillagaa aldagdaj gamshigiin baidald hurgesen asudlaa hariutsaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж