ЗГ: 1.3 сая хүн тун “Спутник V” вакцин ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

ЗГ: 1.3 сая хүн тун “Спутник V” вакцин ирнэ

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, March 31, 2021

Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр /2021.03.31/ Төрийн ордонд 18.50 цагаас мэдээлэл хийлээ.


Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Засгийн газрын хуралдаанаар улбар шар түвшинд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан. Нийтдээ 14 хоногийн хугацаатай арга хэмжээг авч, зохион байгуулна. Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа унагаахгүй байх боломжит тооцооллыг хийж, аль болох уян хатан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн байгууллага төдийгүй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд 30-аас дээшгүй хувиар биечлэн ажиллах шаардлагатай. Бид аль болох шууд хатуу хөл хорио тогтоохгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ.

Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ. Энэ хугацаанд зам дэд бүтэц, бусад салбарын бүтээн байгуулалтын ажил зогсохгүй учраас халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах ёстой” гэв.

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХЭД 152.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 2431 ЗЭЭЛДЭГЧИЙН ЗЭЭЛ ГАРЧЭЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Гурван төрлийн зээл буюу ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтээр олгож буй зээл нийтдээ 558.8 тэрбум төгрөгийн зээл гарсан. Эдгээр зээлийн цаана 22.9 мянган ажлын байр дэмжигдэж байна. Энэ жил нийтдээ 5.6 хувийн гүйцэтгэл гарч байна. Зээл нэг бүрээр товч мэдээлэл өгье. Ажлын байрыг дэмжих буй гурван хувийн зээлийн явц гуравдугаар сарын 29-ний байдлаар 152.8 тэрбум төгрөгийн  2431 зээлдэгчийн зээл гарчээ. Хоёр их наядын зээл олголт 14 хоногийн дотор ийм үр дүнтэй байгаа бол тавдугаар сар илүү өндөр үзүүлэлттэй байх болов уу. Зээл авсан аж ахуйн нэгжийн 660 нь Улаанбаатарынх, 1771 орон нутгийнх байна. Үүний 72.2 тэрбумыг 343 аж ахуйн нэгжид олгосон бол 2088 иргэн 80.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Шинээр олгосон зээл 149.4 тэрбум төгрөг буюу 2386 зээлдэгч байна.

Эндээс арилжааны банкуудын барьж байгаа бодлого нь зөв юм болов уу. Нэн тэргүүнд шинээр зээл авах хэрэгтэй байгаа иргэд одоо байгаа ажлын байраа хадгалах зорилготой зээлдэгчид эхний ээлжинд олгож байна. Нэгэнт өндөр хүүтэй зээл авчихсан иргэд хүүгээ багасгахаар хүлээж байгаа зээлүүдийг хоёрдугаар ээлжинд оруулсан. Нийт ирсэн 32456 хүсэлтээс зээл хүссэн дүн нь 4 их наяд 480.2 тэрбум төгрөг байна. Судалгаанд байгаа нь 9554, хүлээгдэж байгаа нь 19473, татгалзсан 998 хүсэлт байна. Долоон арилжааны банкаар дамжуулан эдгээр зээлүүдийг олгоод байна. Банкуудын уламжлалт зах зээл, онцлогоос хамаарч идэвхтэй оролцож байна. Уг 152.8 тэрбум төгрөгийн зээл дээр 10554 ажлын байр хадгалагдаж байна. Энэ бол хэрэглээний зээл биш. Бичил бизнес эрхэлдэг иргэд цаанаа дор хаяж таван хүн ажлын байраар хангадаг иргэдэд олгох зээл юм. Аж ахуй нэгжүүд дунджаар 10-20 ажлын байр бий болгож, 50-иас дээш байх жишээтэй. Тэгэхээр хоёр их наяд төгрөг хүртэлх зээлийн хүрээнд аж ахуй нэгж 3500 иргэн 20 мянган зээлдэгчид зээл олгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд 120 мянган ажлын байрыг дэмжинэ.
С.АМАРСАЙХАН: ЭХНЭР МААНЬ ВАКЦИН ХИЙЛГЭЖ УРВАЛ ӨГСӨН УЧРААС ТУСГААРЛАГДСАН

Сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Цар тахлын үед үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үү?

С.Амарсайхан: Хязгаарлалтад орж буй аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үүргийг Сангийн сайдад өгсөн. Бүтээн байгуулалтын салбарын ажилчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, нэг дор таваас дээш хүн цуглахгүй байхыг зөвлөж байгаа. Эрсдэл үүсч болзошгүй бүхий л газруудад энэ зөвлөмжийг мөрдөнө. Тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой хүнсний үйлдвэр, эрчим хүчний компаниуд бий. Иргэд халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л боломжоо дайчлахыг хүсье. Хөдөө орон нутагт замын бүтээн байгуулалт, газар тариалан зэрэг ил орчинд ажилладаг ажилчид хүн хоорондын зайгаа баримтлаад ажиллаж болно.

-Хязгаарлалтын 14 хоногийн хугацаанд ямар ажлыг  хийх вэ?

С.Энхболд: Хязгаарлалтын хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Дөрөвдүгээр сарын 2-нд эхний 300 мянган хүн тун вакцин ирэх бол 10-ны дотор 600 мянган хүн тун вакцин ирнэ. Мөн 1.3 сая хүн тун “Спутник V” вакцин ирнэ. Биднээс шалтгаалах асуудал гарахгүй бол дархлаажуулалтыг өргөн хүрээнд хийнэ. Ойрын хавьтлын тандалт судалгааг эрчимжүүлнэ.

-Зах худалдааны төвүүд ажлын өдрүүдэд 30 хувиас доос дүүргэлттэй ажиллана гэлээ. Хүмүүсийн орлого буурч байгаа ч өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Үүнд ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

Б.Жавхлан: Инфляци 2.6 хувьтай байна.Үнийн хөөрөгдөл байхгүй байна гэсэн үг. Ер нь ам.долларын ханш 2850 ханш дээр тогтвортой байгаа. Тийм учраас огцом үнийн хөөрөгдөл үүсэх асуудал байхгүй. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны үеэр олгодог. Хязгаарлалттай холбоотойгоор энэ долоо хоногийн Баасан гариг, ирэх долоо хоногийн Даваа гаригаас олгоно.

-Бүтээн байгуулалтын салбарын санхүүжилтэд хүндрэл гарч байгаа юу?

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалттай холбоотой санхүүжилтэд ямар ч саад гараагүй байгаа. Одоо дөнгөж нэгдүгээр улирал дуусч байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд хоёр, гуравдугаар улиралд эхэлнэ. Нэгдүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувийн ажил эхэлсэн. Бидний энэ жилийн эдийн засгийн төсөөлөл эерэг байгаа. Тийм учраас аж ахуй нэгж, иргэд маань төрөөс гаргаж байгаа халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиач ээ.

Нэмж хэлэхэд, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өмнөх Засгийн газрын гаргасан хөнгөлөлт, шийдвэрүүд үргэлжилж байгаа. Үүнд, 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах худалдааны төв, хувийн сургууль, сургалтын төв зэрэг газруудын түрээсийн төлбөрөө бууруулсан бол татвараас хөнгөлөх, татварын алданги чөлөөлөх, цахилгаан дулаан, хогны мөнгө чөлөөлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг долдугаар сар хүртэл хөнгөлнө.

-Иргэд зайлшгүй шаардлагатай үед PCR шинжилгээг хаана өгөх вэ?

С:Энхболд: Яаралтай журмаар PCR шинжилгээ өгөх шаардлагатай бол тухайн хүний холбогдох бичиг баримтыг үндэслэж, зургаан дүүргийн төрөлжсөн нарийн мэргэжлийн таван эмнэлэг дээр шинжилгээг хийж байгаа. Мөн захын дүүргүүдэд явуулын шинжилгээний цэгийг байрлуулж байгаа. НЭМҮТ-дээр очиж шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлсэн.

С.Амарсайхан: Хөдөө орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар ачаа бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, зөөвөрлөдөг тээврийн жолооч нар, ажилтан, албан хаагчдад зориулж Сонгинохайрхан дүүргийн авто худалдааны төв, Хан-Уул дүүрэгт спорт цогцолборын гадна талбайд, зүүн талд Амгалан-Шар хад чиглэлд явуулын шинжилгээний цэг ажиллана.

-Амралтын өдрүүдэд зах худалдааны төв ажиллахгүй гэсэн. Яг ямар зохицуулалт хийж байгаа вэ?

С.Амарсайхан: Зах худалдааны төвүүдэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, дотоод орчинд амны хаалтгүй байдаг салбар үйлчилгээний газруудад тодорхой цагийн хязгаарлалт, зохицуулалтыг хийж байж 14 хоног үр дүнтэй халдварын тархалтыг зогсоож чадна.

-Хятадын Эрээний боомт хилээ хаасан. Энэ асуудалд хэрхэн анхаарж ажиллаж байна вэ?

С.Амарсайхан: Хил гаалиар ямар нэгэн ачаа бараа, бүтээгдэхүүн саатахгүй, тасрахгүй байх тал дээр холбогдох албаныхан ажиллаж байгаа.

-Таны хадам аав Covid-19 халдвар авч, эхнэр тань сахиж байгаад нэг хоноод ХӨСҮТ-ээс гарсан гэх мэдээлэл байна. Халдварын голомтоос шууд гарч болдог юм уу?

С.Амарсайхан: Ер нь энэ халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад явж байгаа. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Энд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учраас тийм зүйл байхгүй. Эхнэр маань сахиураар очсон. Вакцин хийлгэж, урвал өгсөн учраас буцаж тусгаарлагдсан. Шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан учраас ХӨСҮТ-тэй холбоотой асуудал байхгүй.

-Гадаадаас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлах уу?

Л.Баттөр: Гадаадааас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлах бүрэн боломжтой. Тусгаарлалтад орсон өдрөөс хойш 72 цагийн дараа PCR шинжилгээ авч, 5-6 дахь хоногт дахин шинжилгээ авч, хоёр хариу сөрөг гарсан бол тусгаарлалтаас гаргах санал өгч, шийдвэрлэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж