Дээд шүүх: Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ял оноолоо | News.MN

Дээд шүүх: Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ял оноолоо

Дээд шүүх: Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ял оноолоо

Дээд шүүх: Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ял оноолоо

Улсын дээд шүүхээс Б.Хурцад 1,6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат,  Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хянан хэлэлцлээ.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял тус бүрт нь оногдуулжээ. Ү.Отгонбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих, Э.Өлзийбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, О.Бямбажавыг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулсан байна.  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 сая 140 мянган төгрөгөөр тогтоов.

Хэргийг эргэн сануулахад,  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр  анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. 

Ингэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно” гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Улмаар арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 66.181.161.22

Энэ хоёр ярагчингийн жил нь багадаж байна даа. Удахгүй гарч ирээд шүүгч нараас өшөөгөө авах ажиллгаа нь эхлэх байх даа . дээд шүүхийн шүүгч нар Хурцын Хонгилоос айгаад, ард түмний амыг хааж ял өгсөн болж байна. Жил зургаан сарын дараа энэ хэргийг шүүсэн шүүгч нар хонгилоор чирүүлээд эрүүдэн шүүлгэнэ дээ хөөрхий.

Avatar

Huuli 2021-03-31 202.126.89.149

Iim baiwal ene duuliant hereg heze ch ilrehgui

Avatar

Ихгэг 2021-03-31 66.181.161.73

ХҮН АМЬНЫ ХЭРЭГ ХИЙСНЭЭ ХҮЛЭЭСЭН ЮМ БИЛЭЭ ОДОО ЗАХИАЛАГЧ НАР АЙЖ СУЛЛАХ ГЭЭД БГАА ЮМ ИЮНУУЦААС ГАРХААР ОЙЛГОНО СЭЖИГТЭНГҮҮД ЯМАР УЛС ГЭДГИЙГ

Avatar

Иргжн 2021-03-31 66.181.161.73

Энэ 2 хүн хариуцлага алдасны төлөө ял авлаа харин Зоригыг хөнөөсөн 2 үүнээс( дарамтаас)өмнө хэргээ хүлээсэг жинхэнэ алуурчид мөн одоо захиалагчаа хэлхээс айж суллах гэж байгаа юм шүү уул нь нууцаас гарвал өөсдийнх нь яхьсан хэргээ хүлээсэн тодорхой бгаа

Avatar

Зочин 2021-03-31 119.40.103.6

УЕП Жаргалсайхан эсэргүүцэл бичүүлэх биз дээ

Avatar

Зочин 2021-03-31 202.131.249.14

Зоригийн хэргийг 100 хувь ил болгох хэргтэй.

Avatar

Зочин 2021-03-31 202.179.15.3

ОДОО ТЭГЭЭД ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭН ГЭХ НӨХӨДҮҮД СУЛАГДНА БИЗ ДЭЭ .. ХАХА МОНГОЛЫН ШҮҮХ ЭЭ ГЖ.

Avatar

Зочин 2021-03-31 103.57.95.138

Hervee sodnom chimgee hoer hiisen bol yahyy

Avatar

Ард түмнээр тоглож доромжилж бна 2021-03-31 66.181.189.152

🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕 аль муу муухайг хийсэн хүн 1,6 жил авдаг манайх шиг шүүх бдаггүй шүү

Avatar

Иргэн 2021-03-31 202.126.89.196

Иш чааваас даа хуурч бгаам бхдаа..1 жил шүү..гарчихнадаа..удахгүй..хүнд гэмт хэрэгтэнгүүд штээ..Шүүх шудрага үнэний чадвараа бүрэн алджээ..

Avatar

Зочин 2021-03-31 202.9.40.110

Хм, маргааш гэхэд л шоронгоос гарчихна дөө

Avatar

зочин 2021-03-31 103.26.193.151

хөлс нь багадаж гэдэг шиг шийтгэл нь багаджээ. эргээд өс хонзон болохоор болж. шүд зуусан тамлагчид хэзээч өшөө авах санаагаа орхидоггүй гэдэг

Avatar

Зочин 2021-03-31 64.119.27.230

Ingej ard irgedee doromjlohoo boliochee araichde

Avatar

Лифтний оцгорууд 2021-03-31 46.27.145.211

ХҮН ГЭМГҮЙ ИРГЭН ЭНХБАТЫН АМИЙГ БҮРЭЛГЭСЭН АЛЛУУРЧИН НОХОЙ ХУРЦ ГАНЦ ЖИЛ😂😅🤮ИЙМ ШҮҮХТЭЙ УЛС БАЙСНААС СӨНӨЦӨН НЬ ДЭЭР

Avatar

Зочин 2021-03-31 192.82.67.13

Энхбатыг авчирхад багабанди ерөнхийлөгч энхбаяр ерөнхий сайд , нямдорж хууль зүйн сайд байлаа гэж.Багабандийн даалгавраар тагнуулынхан авчирч нямдоржын даалгавраар цагдаа нь яргалсан боловуу. Тухайн үед хурц европд нэг ажиллаж байсан гэж өөрөө хэлсэн шүү. Даалгавар авсан тагнуулын ажилтан үүргээ гүйцэтгэсэн. Авчирсанаас өөр үйлдэл байхгүйн бналээ. Манайхан юмаа унш судал он сарыг нь хар тэгэж байж дүгнэлтээ хийгээч . Багабанди нямдорж хоёр ямар нэг эрүүгийн хэрэгтэнд хэргийг тохоод тэгээд хаах г

Avatar

Зочин 2021-03-31 202.9.40.170

Mongolian shuuh iim ch bolchih gej ard tumnii haraa hurts shuu naad yragchiddaa 20 jil og

Avatar

Зочин 2021-03-31 103.229.123.244

Улсын Баатар цол егчихсен бол дээр байжээ!!! Vvнээс хойш Vvлэн vст Баатар шиг зерж енгерсен болгонд ил далд ямар нэг байдлаар дандаа чичлvvлж бусдын амны зугаа болж амьдрахгvй юv!!.

Avatar

Мон 2021-03-31 192.82.67.13

Нямдоржыг шалга

Avatar

Зочин 2021-03-31 192.82.67.13

Тагнуулын хэдэн даргыг нямдорж шоронд хийлээ дээ. Дамирангын энхбатыг нямдорж авчирж алсан тэр үед хууль зүйн сайд байсан. Зоригын хэргийг будлиулахын тулд нямдорж бүхнийг хийж бна. Одоо нямдоржыг шалгах цаг болсон.

Avatar

Зочин 2021-03-31 103.229.123.244

Зиаа болиоч дээ! Тоглоод байгааг у?! Алиалаад байгаам у??!

Avatar

зочин 2021-03-31 66.181.161.60

Монголд шударга шүүх хэзээч байхгүй юм байна даа

Avatar

Зочин 2021-03-31 122.201.21.73

Энэ ял нь багадцан юм бишүү? Бүхэл бүтэн 6 жилийн турш 2 хүнийг эрүүдэн шүүчихээд байхад ердөө 1-2 жилийн ял өгөөд байхдаа яадгийн

Avatar

Zochin 2021-03-31 202.21.108.217

Монголын төрийг хүчгүйдүүлэх нь хэнд ашигтай бх вэ? Монголын тусгай албадыг хүчгүй болгох бодлого ил тод, хуулийн хүрээнд хийгдэх болсон бна даа. Хэний эрх ашиг яваад бна даа

Avatar

Zochin 2021-03-31 202.21.108.217

Илрээгүй удсан Зоригийн хэргийг илрүүлсэн учраас ял авч байгаам уу. Эсвэл зохиомол хэрэг тулгасан гэж ял авч байгаам уу. Яаж ч бодоод хэрэг илрүүлэхдээ хууль бус үйлдэл хийсэн гэж яллаад бх шиг бгаам. Энэ ч бас арай дэндэнээ. Хүн алахад хүний эрх хамаагүй, хүн алсан хүнийг байцаахад бол хүний эрх хамаатай гэсэн үг үү.

Avatar

Irgen 2021-03-31 66.181.181.33

Erdenebat prokuror helmegdchlee dee Hurts ch yahu. Ugaasaa butehgui amitan. Hergiig buheleer ni ulsiin nuutsaas gargah asuudal yu bolson be? Nyamdorj gedeg hun zahialagchiig tseejeeree hamgaalah yum da. Zahialagch n Bagabandi gej bodogdood baidag. Ingeed heregten humuus yal zavshih ni zuv yumu. Buh barimtaar hun alsan ni togtoogdchihood baihad

Avatar

Луйварчдаа 2021-03-31 202.9.46.61

Ер нь шүүх нь гууль болсон монгол оронд толгоййн нь илээд удахгүй шоронгоос гаргах байлгүйдээ энэ авилгачид

Avatar

Зочин 2021-03-31 66.181.161.22

Болох ёстой юм болдогоороо болж бна даа. Одоо Элбэгдорж, Батүүл хоёрыг барьж хориод Хурц ярагчинг ясыг нь цайтал эрүүдэн шүү. Тэгэхээр муу ярагчин даалгаварыг нь гүйцэтгэсэн эздийнхээ нэрийг хэлэхгүй хаачдаг юм муу ярагчин. Эрүүдэж чадахгүй бол өөрсдийнх нь авч ирсэн сандал дээр хүлж байгаад хэлүүл. Даварсан ярагчингуудыг

Avatar

ф 2021-03-31 202.21.108.150

удахгүй үнэн ил болоод суллагдах бхаа.

Avatar

Иргэн 2021-03-31 66.181.181.144

Толгойг нь илж байгаа юм биз дээ

Avatar

Зочин 2021-03-31 202.21.108.161

Эрдэнэбат прокурорыг буруугүй гэж үзэж байна

Avatar

Зочин 2021-03-31 139.5.216.216

Ор нэр төдий л ял өгчдээ. Дор хаяж 20 жил өгөөч. Чимгээ Содномдаржаа 2г нэн даруй сулла

Avatar

Зочин 2021-03-31 192.82.68.192

ТӨРД ЗҮТГЭЭД БУРУУДАГ БОЛ АРААС НЬ БАГАБАНДИ НЯМДОРЖ НАР АРААС НЬ МАРШ

Avatar

Иргэн 2021-03-31 43.228.131.63

Za odoo nuguu Chimgee Sodnomdarjaa nariig sullah undeslel uuslee de

Avatar

Зочин 2021-03-31 192.82.67.13

Мал

Avatar

Зочин 2021-03-31 192.82.67.13

Эргүү усан толгой

Avatar

Зочин 2021-03-31 64.119.23.41

hurcn erdenebat nart 25 jiliiin snorond oruulj yal ygyycnee.

Avatar

настан 2021-03-31 64.119.20.98

албан үүргэээ үйцэтгэж ял авлаа… энэ хэргийг нууцлалаас гаргаж ил болгох .. Нямдорж гэгчГууль зүйн сайд асанд хэрэг бүртгэл нээх хэрэгэтэй . нэг талыг барьж асуудалд хандаж болохгүй. угаас л гэмт хэрэг үйлдэгдсэн нь , алуурчид мөн нь гурван шатны шүүхээс батлагдсан шүү дээ…

Avatar

Иогэн 2021-03-31 202.9.40.99

6 жил өгөх байсийн.Хурцад.

Avatar

зочин 2021-03-31 202.70.38.18

Нямдоржийг хорьж шалгаачээ. Бүрх дарга нарыг шоронд хийлээ. Хятадын тагнуулыг өөрийг нь бариачээ

Avatar

Зочин 2021-03-31 192.82.67.13

Нямдорж тагнуулын хэдэн дарга нарыг шоронд хийлээдээ.

Avatar

Зочин 2021-03-31 66.181.189.93

Муухай ажилгаа гэнүү харин эд нарыг энгэж даварж иймхэн ял авсанд гомдольой бншүү Монгол муухай байнашүү

Avatar

зочин 2021-03-31 66.181.190.64

Хэрэг илрүүлсэн хүмүүсийг шоронд хорьчихлоо.Одоо хэргийн материал нууцаас гаргаж ил болох, захиалагчыг олох үлгэр болсон,

Avatar

Иргэн 2021-03-31 66.181.181.144

Тэр мундаг улс төрчийг хөдөөний хүүхэн залуу хоёр алчихсан гэдэг үлгэрт итгэдэг бол чи шувуу шиг тархитай юм байна

Avatar

Зочин 2021-03-31 202.9.46.162

Чи муу ялаан тархит х***а н**ш юугаа мэдхэв дээ.

Avatar

уншигч 2021-03-31 103.26.195.214

Монголын тусгай албыг хvчгvйдvvлж нэр хvндийг нь унаган шалны алчуур болгох их муухай бодлого яваад байна даа. ТЕГ-дарга асан генерал Баатар, ТЕГ-н дарга асан генерал Хурц, серег тагнуулын газрын дарга асан хурандаа Санжаасvрэн болон бусад тусгай абладын мен ч олон хvнийг сонин сонин "хэрэг"-ээр шоронд илгээж байна. Энэ бvгд ердийн гэх аргагvй!!!

Avatar

Зочин 2021-03-31 150.129.143.212

х**

Avatar

Зочин 2021-03-31 202.179.26.253

эрүүдэн шүүгээгүй байхад нь гүтгэчихсэн болж бна уу

Avatar

Зочин 2021-03-31 202.9.40.120

Одоо Нямдоржийг барьж хийхгүйгээр хэрэг илэрнэ гэдэг бол утгагүй болчихлоо

Avatar

уншигч 2021-03-31 64.119.26.227

хурц бол баруун европын хил,хууль зөрчин оросын нутгаар чөлөөтөй явж элбэгдорж хулгайчаар улсын их мөнгө төлуулж байж нэг хүн францаас хүчирхийлж авчираад алсан хогийн муу а******н.

Avatar

Отгооо 2021-03-31 121.129.19.136

Чи юм уншдаа.нүд тархи ажилжынуу

Avatar

ББ 2021-03-31 103.26.193.173

Тэр үед Нямдорж хууль зүйн сайд байсан байх шүү.

Avatar

Зочин 2021-03-31 64.119.24.11

Б.ХУРЦ , Г Эрдэнэбат нарт бага ял өгсөн байна УЕП дахин эсэргүүцэл бичих байлгүй дээ УДШ үнэхээр ялзарсан төдийгүы өмхийрсөн байна Хосбаяр, Уогт ,Соёмбо -Эрлэнэ мэтийн нөхдүүдийг байгаа цагт өмхиы самхай нь арилахгүы юм байна

Avatar

Зочин 2021-03-31 192.82.67.13

Нямдорж хууль зүйн сайд байсан гэдэг шүү тэр үед.

Avatar

Бат 2021-03-31 192.82.67.13

Тухайн үеийн он сарыг хар . Ман засаг барьж нямдорж хууль зүйн сайд байсан. Тэр үед хурц евопын нэг элчинд ажиллаж байсан гэж өөрөө хэлсэн шүү. Нямдоржын даалгавраар тагнуулын үүргээ биелүүлсэн гэж бналээ. Европод хоригдож байхад нь эби ерөнхий сайд байхдаа авчирсан үнэн байх. Нямдорж хэргийг будлиантуулж хаахын тулд бүгдийг хийж байсан гэж одоо харагдаж бна. Олон жил шоронд байсан хүнд хэргийг үүрүүлэхийн тулд нямдорж ажиллаж байсан бусуу

Avatar

Үнэн 2021-03-31 66.181.191.31

Хийсэн ялтай хүнд 1,6 жил , хийсэн гэмгүй хүнд 20 жил . Монголын шүүх үнэний хэмжүүр болж чадах уу.

Avatar

Зочин 2021-03-31 192.82.67.13

Гэмгүйг нь чи яаж мэдэж байгаан

Avatar

Зочин 2021-03-31 150.129.142.150

20 JIL UG

Avatar

иргэн 2021-03-31 66.181.178.93

Хятадтай хуулийн талаар хэлэлцээр хийж аравхан шүүгч авчраад зөвхөн шүүгчдийн хэргийг л шүүлгэмээр юм. Тэд хуулийг буруу оногдуулсан шүүгчдийг өөрийн улсадаа аваачиж хэргийг нь үнэн зөвөөр шийдвэрлэх байх. Ингэхгүй бол энэ шүүхээс болж монголд хууль нь маш сайн байсан ч хэрэгжүүлэхгүй хээл хахууль луйвар дээрэм арилахгүй байна. Монголыг хуультай гэж ярихаас ч ичмээр болжээ.Төр засгийн эрхтэнгүүд үүнийг бүгд мэдэж байгаач гэсэн өөрсдөө ноотой учраас нам дарж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж