Багануур ХК-д АТГ-ын шалгалт оруулахыг шаардав | News.MN

Багануур ХК-д АТГ-ын шалгалт оруулахыг шаардав

Багануур ХК-д АТГ-ын шалгалт оруулахыг шаардав

Багануур ХК-д АТГ-ын шалгалт оруулахыг шаардав

УИХ, Засгийн газраас хэчнээн ч мундаг шийдвэр гаргасан төрийн өмчит компани нь хэрэгжүүлдэггүй, том толгойлдог жишиг улиг болжээ. Жишээ татвал, 75 хувийг нь төр эзэмшдэг Багануур ХК 2021 он гарсаар Шилэн дансаа хөтлөөгүй байгаа юм. Өнгөрөгч 2020 онд ч тус компанийг таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээгээ Шилэн дансанд тайлагнаагүй тухай хэл ам гарч, шүүмжлэлд өртсөн ч чихний хажуугаар өнгөрөөсөн бололтой.

Харин энэ алдааг олж харсан УИХ-ын даргын зөвлөх Б.Цогтгэрэл “Багануур ХК-д УИХ, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар хамтраад Шилэн дансны улсын нэгдсэн үзлэг шалгалтаа хий” гэж жиргэв.

Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.Номинчулуун, тэргүүн дэд захирлаар Д.Түвшинжаргал ажилладаг.  МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялсны дараагаас Э.Номинчулуун нь Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлаар, Д.Түвшинжаргал нь 2019 оноос дэд захирлаар ажиллаж иржээ.

УИХ-ын даргын зөвлөх болоод удаагүй байгаа шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэлийг эрх ашигтай зүйл дээр л “дон, дон” хийж, Шилэн данс “ухдаг” гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ УИХ, Засгийн газраас бүх яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэг ногдуулсан атал биелүүлэхгүй байгаа нь “но”-той, ноцтой асуудлаа олон нийтэд ил болгохгүй гэж нууцалсных байх талтай гэх хардлага ч дагуулдаг.

Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд анхаарал хандуулахгүй бол Багануур ХК дахиад л чих халууцуулж эхэллээ. Хуулиа хэрэгжүүлдэггүй хүмүүст эхэлж сануулга өгөөд, биелүүлэхгүй бол тэр даруй чөлөөлдөг болчихвол даргад дуртай МАН-ынхны чих зөөлөрч мэдэх л юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 124.158.96.167

Төр ямагт хулгайч байдаг гэдэг бол энгийн үнэн. Төрийн өмчтэй компанид үргэлж хулгай нүүрлэнэ. Түргэн хувьчлах хэрэгтэй. Төрд 34 % хаваасаг, үлдсэнийг нь хувьчлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-31 202.55.188.101

номинчулуун одоо баяжиж дууссан бол огцормоор юмаа.Энд тэндээс экскаватор белаз энэ тэрийн сэлбэг шахсаар байгаад бүдүүрч таргалсан гэж жигтэйхэн хөрөнгийг нь хурааж улсын орлого болго дэндүү шүү зүгээр

Avatar

hohinee 2021-03-31 126.193.53.240

hohi ni lalruud shalgah heregtei

Avatar

Зочин 2021-03-31 66.181.183.86

Номинчулуун , Түвшинжаргал нар оцгор!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж