Ховд аймагт Covid-19-ийн 9 тохиолдол нэмж батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

COVID-19

Ховд аймагт Covid-19-ийн 9 тохиолдол нэмж батлагдлаа

Ховд аймагт Covid-19-ийн 9 тохиолдол нэмж батлагдлаа

Ховд аймгийн онцгой комиссоос өнөөдөр /2021.03.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй мэдээлэхдээ “Гуравдугаар сарын 30-нд 94 хүний сорьцонд PCR шинжилгээ хийхэд, долоон хүнээс халдвар илэрч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 12 боллоо. Голомтын бүс болох 72, 62, 52 дугаар айлын орон сууцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар явуулын хоёр цэгийг байгуулсан.

Үүний хүрээнд 431 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван иргэний хариу эерэг гарсан. Эдгээр иргэний эцсийн хариуг PCR шинжилгээгээр баталгаажуулахаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд ойрын хавьтал 281 хүн, тусгаарлах байранд 61, гэрийн ажиглалтад 435 иргэн байна.

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнд бүрэн хязгаарласан байгаа. Мөн тус сумын Засаг даргын захирамжаар халдвар илэрсэн орон сууц орчмын хөдөлгөөнийг түр хязгаарласан” гэв.

Ховд аймгийн ЭМГ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн н.Одхүү “Өмнөх өдрийн мэдээллээс хойш есөн тохиолдол илэрсэн. Уг есөн тохиолдлын долоо нь 52, 62, 72-р орон сууцнуудын голомтоос илэрсэн. Нэг тохиолдлыг дуудлагын дагуу очиж илрүүлсэн. Мөн нэг хүнээс түргэвчилсэн тестээр эерэг гарсан.

Бүсийн оношлогооын төвд одоогоор халдвартай 12 иргэн хэвтэн, эмчлүүлж байна. "Прогресс" сургуулийн сурагч өчигдөр бие нь халуурсан учраас дуудлага өгсөн байсан. Иймд аймгийн Шуурхай штабаас Боловсролын газрын даргыг дуудаж, үүрэг чиглэл өгсөн. Тухайн хүүхдийн ангийн сурагчдыг PCR шинжилгээнд хамруулж байна. Одоогоор нэгдүгээр хавьтлуудыг тодорхойлохоор ажиллаж байна” гэлээ.

Аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын дундуур вакцинжуулалт эхлэх урьдчилсан мэдээлэл байна. Эхний ээлжинд эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинжуулна.

Ц.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж