"Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй хүмүүсийн эрх зөрчигдсөн"

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

"Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй хүмүүсийн эрх зөрчигдсөн"

"Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй хүмүүсийн эрх зөрчигдсөн"

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр/2021.03.31/ Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдэгдэл хийлээ.


Хүний эрхийн үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан:

-Энэ удаагийн илтгэлийн сэдэв бол Сovid-19, хүний эрх гэсэн зургаан дэд бүлэг багтсан байгаа. Жил бүрийн эхний улиралд Хүний эрхийн үндэсний комисс илтгэлээ УИХ-д өргөн барих ёстой байдаг. Үүнийхээ дагуу өнөөдөр 20 дахь илтгэлээ өргөн барьсан. Дараах зургаан бүлгээр илтгэлээ бэлдсэн.

  1. Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх
  2. Зорилтот бүлгийн эрх
  3. Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө
  4. Эдийн засаг, нийгэм, соёлын эрх
  5. Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх
  6. Туслах малчдын хүний эрх

УИХ өмнөх 19 дэх илтгэлийг хэлэлцээгүй хэвээр байна. Бид тодорхой хяналт шалгалт, судалгаа сургалтыг хийж эхэлсэн. Хүний эрхийн үндэсний комиссын шинэ гишүүд ажлаа аваад дөрвөн сар ажиллаад байна. Энэ хугацаанд хөл хорио таарсан учир бүрэн ажиллаж чадаагүй.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд:

-Бүх нийтийн бэлэн байдлын үед ажилласан төрийн дөрвөн байгууллагын алба хаагчдыг судалгаанд оруулсан. Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт гэсэн дөрвөн байгууллагын ажилчдыг хамруулсан. Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэсэн гурван мянга гаруй алба хаагчдыг судалгаанд хамруулахад Засгийн газрын шийдвэр төдийлөн сайн байгаагүй гэх дүгнэлтэнд хүрсэн. Ялангуяа эрүүл мэндийн ажилчид хөдөлмөрийн уртасгасан болон илүү цагаар ажилласан байна. Цалин мөнгөний асуудал нь өнөөг хүртэл шийдэгдээгүй, сэтгэл гутралын хам шинж туссан байна. Иймээс эрүүл мэндийн салбартаа анхаарлаа хандуулж, найман асуудлыг шийдэх ёстой гэж УИХ-д хандсан. Харин цагдаагийн алба хаагчдын хувьд албан үүргээ гүйцэтгэсэн алба хаагч халдвар авсан тохиолдолд тэтгэмж өгөх асуудал нь шийдэгдээгүй байна.

2021 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг гэдэг хүнд цэргүүдтэй зүй бусаар харьцсан бичлэг цахим сүлжээнд тарсан учир шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагын хариу өнөөг хүртэл ирсэнгүй. Арга хэмжээ аваачээ гэж байхад авахгүй дахин нэг цэрэг амиа алдлаа. Маргааш бид Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг дуудаж, зөрчлийг арилгах ямар арга хэмжээ авсан талаар нь асууж, тайлбар авах болно. Мөн хил хамгаалах ерөнхий газар руу зөвлөмж явуулсан. Хариу ирүүлэх хугацаа нь хараахан болоогүй байна.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа:

-Монголын төр гурван зүйл дээр дутагдалтай байна. Нэгдүгээрт хувийн нууцыг хамгаалах, хоёрдугаарт иргэдийг мэдээллээр хангах, гуравт гадаадад амьдарч байгаа монгол иргэдийг хамгаалах. Энэ гурван зүйл дээр төлөвшиж чадаагүй байна. Монгол Улс цар тахлын нөхцөлд хүнийхээ эрхийг хамгаалж чадахгүй байна. Хэлбэр, сенсаци хөөсөн бус цогц ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн ч зарим бүлэг хүмүүсийг орхидуулсан байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авдаггүй хүмүүсийн эрх зөрчигдсөн. Улаанбаатар хотод 800 гаруй орон гэргүй иргэн бүртгэлтэй байна. Үүний 400 гаруй хүнийг нь орон байраар хангажээ. Хөдөө орон нутгаас ирсэн 200 гаруй иргэн Улаанбаатар хотод гацсан. Эдгээр хүмүүсийг түр хамгаалах байранд байлгах эсэх нь тодорхойгүй байсан. Нийгмийн ялгаатай, онцлог хэрэгцээнд нь тохирсон арга хэмжээг аваагүй учир зарим бүлэг хүмүүсийн эрх зөрчигдсөн гэж харж байгаа. Мөн гэр бүл хүчирхийллийн түвшин хөл хорионы үеэр өссөн. Гэр бүлийн хүчирхийллээс болж амиа хорлосон тохиолдол өмнөх оноос 2.2 хувиар өссөн. Ерөөсөө хяналт тавьж, үйлчилгээ үзүүлж чадаагүй. Нэгдсэн чиглэл, заавар байгаагүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж