Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах санал гаргажээ | News.MN

Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах санал гаргажээ

Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах санал гаргажээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсны асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах шаардлагатай тухай саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрт хүргүүлжээ.

Уг саналд Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс уг хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр “Бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн боловч тодорхойгүй үндэслэлээр хэргийг хаах саналыг нийслэлийн Прокурорын газарт гаргасан байна. Төрийн ордон бол төрийн тусгай онцгой обьект. Гэтэл энэ газарт хүн амины хэрэг гарсан байхад ямар нэг арга хэмжээ авахгүй, хэргийг илрүүлэхгүй байгаа нь учир дутагдалтай юм.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны харъяа Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ хэмээн заасан байдаг. Тиймээс Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга та бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах талаарх саналаа танилцуулж, шийдвэрлүүлж, өгнө үү” хэмээжээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 103.229.123.244

Энэ сэгсийсэн улстерчд попрох сэдэв олдохоо байчаад дvйвээнээр гуцаж гvйдэг гелег шиг болцгоож дээ.

Avatar

Зочин 2021-03-31 202.126.88.37

Nomtbayar hiisen sh dee

Avatar

Зочин 2021-03-31 64.119.20.98

гадны нөлөөгүй гэж гарсан шүү дээ. улс төржүүлэхээ зогсоо…

Avatar

Зочин 2021-03-31 192.82.84.245

б**с Одонтуяа та Ан- л авар Эрдэнэ та 2 сайхан секс хийдэг дээ яаг түүн шигээ л АН * авараа

Avatar

Иргэн 2021-03-31 66.181.191.31

Хонгилын нөхдүүд ашиглаад бас хичнээн хүнийг хэлмэгдүүлэх бол. Зоригын амь насыг хөнөөсөн хэргийн жишгээр явчихаж байгаа юм биш үү.

Avatar

зочин 2021-03-31 66.181.161.115

Ерөнхийлөгч, ЕТГ -ын дарга нартай уулзаад гарсан. АН -ын дэд дарга байсан нь тэдэнд хэр зэрэг таалагдсан бол.

Avatar

ЦЭНД 2021-03-31 192.82.77.220

НЯМДОРЖТОНГУУД ЭНЭ ХЭРГИЙГ ЗОРИГЫГ АЛСАН ХЭРГИЙН АРААС ОРУУЛЖ, МӨНЛ ХЭРЭГСЭХГҮЙ ХАЯХААР ШИЙДЖЭЭ. ИЙМ ЯАМ, САЙД Ч БАЙХ ГЭЖ.

Avatar

Зочин 2021-03-31 64.119.20.66

Чимгээгийн төлөө дуугараагүй бж архинаас болж үхсэн хүний талөө шар хүн гэгчээр салдангиын салтгар авгай минь зайлаа

Avatar

Зочин 2021-03-31 64.119.23.41

odontyua ene avgaig hyyj yavuul ner oloh gej hudlaa hucnaj yavdag yhej taarah heregtei

Avatar

Зочин 2021-03-31 64.119.23.41

teneg odontyua dandaa ner syr hyycnylduj hucnaj yuvdag ene avgai yhsen ni deer

Avatar

Идэвхитэй иргэн 2021-03-31 202.21.126.30

Хүний амины хэрэг, хүн хашлаганаас унаж гэмтэн нас барсан гэдэг огт хоёр өөр асуудал. Батхүү агсан үнэхээр төр нийгмийн зүтгэлтэн, жудагтай сайхан монгол эр байсан. Өнөөдөр амьд сэрүүн байсан бол ерөнхийлөгчид АН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай, сонгогдох хамгийн шанстай кандидат байх байсан. Энэ талаас нь бас бодоосой. Яг хүн ил_далдаар түлхсэн, түлхүүлсэн бол баримтттай баараггүй тогтоохгүйгээр улс төр болгож ч хэрэггүй, үүний төлөө хүн хилсдүүлж ч хэрэггүй.

Avatar

иргэн 2021-03-31 64.119.26.34

яг хэн нухсан юм бол доо, Номтыг нэг хэсэг буланд шахсан даа. Зөв шударга л шийдээсэй дээ. хүн амьтаныг хилсдүүлэх вий дээ. Нямдорж шоу нийгээд л унана шүү.

Avatar

АН гишүүн 2021-03-31 202.21.107.90

Зөв. Одноо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж