Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах санал гаргажээ

Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах санал гаргажээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсны асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах шаардлагатай тухай саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрт хүргүүлжээ.

Уг саналд Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс уг хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр “Бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн боловч тодорхойгүй үндэслэлээр хэргийг хаах саналыг нийслэлийн Прокурорын газарт гаргасан байна. Төрийн ордон бол төрийн тусгай онцгой обьект. Гэтэл энэ газарт хүн амины хэрэг гарсан байхад ямар нэг арга хэмжээ авахгүй, хэргийг илрүүлэхгүй байгаа нь учир дутагдалтай юм.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны харъяа Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ хэмээн заасан байдаг. Тиймээс Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга та бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах талаарх саналаа танилцуулж, шийдвэрлүүлж, өгнө үү” хэмээжээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж