Өмнөговь аймгийн Гурвантэс суманд тэг зогсолт хийлээ | News.MN

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд тэг зогсолт хийлээ

COVID-19

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд тэг зогсолт хийлээ

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд тэг зогсолт хийлээ

Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1-ний 06.00 цагаас 4-ний 06.00 цаг хүртэл сумаас гарах, орох замуудад түр хязгаарлалт хийхээр болжээ.

Энэ хугацаанд шатахуун, хүнс тээвэр, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай, зайлшгүй шаардлагатай хүмүүс орох, гарах зөвшөөрлийн бичгээр явах юм байна.

Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг "SGS" компанид гуравдугаар сарын 29-ний өдөр ажилчдын ээлж солилтоор Covid-19-ийн тохиолдол батлагдаж, ойрын хавьтал болох 38 хүнийг буцаасан. Тус компанийн ээлж сольж ирсэн иргэдийг олж, тандалт шинжилгээнд хамруулж дуустал ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж буй юм байна.

Мөн тус аймгийн Гурвантэс сум тэг зогсолт хийв. Сумын Онцгой комиссын энэ сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдөр (2021.03.31)-ийн 14.00 цагаас ирэх сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд тэг зогсолт хийхээр болжээ. Тэг зогсолт хийсэн хугацаанд өрх бүрээс нэг иргэнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж