Г.Занданшатар: ХЭҮК хүний эрхийн зөрчлийг арилгах талаар дорвитой ажил хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: ХЭҮК хүний эрхийн зөрчлийг арилгах талаар дорвитой ажил хийсэнгүй

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг  Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан болон гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнгөрсөн онд Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг шинэчлэн баталж, хуулийн шинэчлэлийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар анх удаа сонгогдсон гишүүд хүний эрхийн илтгэлээ ийн өргөн барьж байгаа юм.

Энэ удаагийн илтгэл нь “Covid-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд иргэдийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, зорилтот бүлгийн эрх, иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө , эдийн засаг, нийгэм, соёлын эрх зэрэг үндсэн сэдвүүдээс гадна цар тахлын нөхцөл байдалд төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар тусгасан байна. Мөн анх удаа  туслах малчдын хүний эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын дүн зэрэгт тулгуурлан тодорхой асуудлыг хөндсөн  талаараа Ж. Хунан танилцуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлийг холбогдох Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, цар тахлын нөхцөлд хүний эрхийг хангахад үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, цар тахлыг хохирол багатай даван туулах чиглэлээр хэлэлцэн, шийдвэр гаргах болно гэв.

Мөн ХЭҮК-ийн үйл ажиллагаа хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр хэлэхдээ "ХЭҮК хүний эрхийг хангуулахад бус, төрийн байгууллагын эрхийг хамгаалахад үйл ажиллагаа нь чиглэж ирсэн. Тийм ч учраас хүний эрхийн ноцтой зөрчлүүд шил дараалан гарсаар байна. Өнөөдөр эрүүдэн шүүх асуудал нийгмийн анхаарлын төвд орж  шүүмжилж буй боловч түүний цаана хүний эрхийн ноцтой зөрчлүүд маш олон гарсаар байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн 18 эрхийг тов тодорхой зааж өгсөн. Эдгээр эрхийг сайтар судалж, түүнд суурилж, түүнийг хангахын төлөө, шинэлэг сэтгэлгээ, арга барилаар ажиллах хэрэгтэй. Шинээр сонгогдсоноос хойш  өнөөдрийг хүртэл ХЭҮК-ийн гишүүд  хүний эрхийн зөрчлийг арилгах талаар нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц дорвитой ажил хийсэнгүй. Энэ хаврын чуулганаар Хүний эрхийн эрхийг хамгаалагчийн  тухай хуулийг хэлэлцэн батална. Тиймээс хүний эрхийн зөрчлийн талаар зоригтой дуугарч, дорвитой өөрчлөлт хийхийг  нийгэм хүлээж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж