24 минут, 33 секунд амьсгалаа түгжин дээд амжилт тогтоов | News.MN

24 минут, 33 секунд амьсгалаа түгжин дээд амжилт тогтоов

24 минут, 33 секунд амьсгалаа түгжин дээд амжилт тогтоов

24 минут, 33 секунд амьсгалаа түгжин дээд амжилт тогтоов

Хорватын усанд шумбагч Будимир Буда Собат усан доор бараг хагас цаг орчим амьсгалаа түгжин өмнөх дээд амжилтаа эвджээ. Өдгөө 54 настай тэрбээр өмнө нь 24 минут, 11 секундийн дээд амжилтын эзэн болж байв. Усанд шумбагч өнгөрсөн долоо хоногт өөрийгөө дахин сорихоор шийдсэн гэнэ.

Тэрбээр Собат Сисак тосгоны нэгэн усан санд өөрийн туслахууд болон сэтгүүлчидтэй хамт очиж, мэргэжлийн эмч нарын хяналт дор өөрийн дээд амжилтыг эвдэх оролдлогоо хийсэн байна. Оролдлого амжилттай болж, Собат нийт 24 минут, 33 секундийн турш усан доор амьсгаагаа түгжжээ.

Собат өмнө нь фитнесс спортоор хичээллэдэг байсан бөгөөд анх Геннисийн амжилт тогтоосныхоо дараа дэлхийн хамгийн шилдэг 10 шумбагчийн тоонд багтах болсон байна. Дээд амжилт тогтоохын тулд тэрбээр олон жилийн турш биеийн хүчилтөрөгч, цусны эргэлтийг зөв хуваарилах, тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг зогсоохгүй байх, удаан амьсгал түгжихэд тулгардаг булчингийн зангирлыг хэрхэн давах зэргийг сургуулилжээ.

Собат ийнхүү өөрийн дээд амжилтыг эвдэх шийдвэрээ өдгөө 20 настай тархины саажилт, аутизмтай охин Сасагаас болж гаргасан гэнэ. Мөн тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон газар хөдлөлтөөс болж сүйдсэн орчин, хохирсон хүүхдүүдийн төлөө сан бүрдүүлэх зорилгоор дээд амжилтаа эвдэх оролдлого хийсэн аж.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 124.158.68.186

Банндаа өөрийгөө сорьж үзэж болохгүй шүү хүүхдүүдээ! Маш аюултай!

Avatar

Зочин 2021-03-31 203.98.77.115

Тусгай сургуулилт, арга барил хэрэглэж байна. Жирийн хүн яавч чадахгүй зүйл байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж