2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 394,514,234.57 төгрөгийн үнийн дүн бүхий 2,838,909 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.91%) болон "Махимпекс" ХК (MMX +13.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" ХК (SHG -7.14%) болон "Хай би ойл" ХК (HBO -4.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 38,892 ширхэг нэгж эрхийг нийт 10,015,309 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 18,679,244 ширхэг үнэт цаас 395,999,994 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.35 хувиар өсөж, 34635.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,691,936,836,563.86 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ